Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02158

 

 

 

 

 

 




2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/02158

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б  дүүрэг,   дүгээр хороо,  дугаар байр,   тоотод оршин суух, А овогт Ч Г  /РД: /-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Г  миний бие Э  ХХК-д 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл шатахууны жолоочоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр биеэ эмчлүүлэх зорилгоор ажлаасаа чөлөөлөгдсөн. Дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх тушаал Э  ХХК, Үндэсний төв архив, Нийслэлийн архиваас шүүлгээд олдоогүй. Тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтрээс өөр баримтгүй шалтгаанаар буцаагдсан.

Иймд Ч.Г намайг 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Э ХХК-д шатахууны жолоочоор ажиллаж байсан 16 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ

 

Нэхэмжлэгч Ч.Г  шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг Ч.Г  миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:             

                                                                                                    

    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ч.Г  нь 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Э  ХХК-д шатахууны жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           

Хүсэлт гаргагч Ч.Г  нь 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Э  ХХК-д шатахууны жолоочоор ажиллаж байсан болох нь гэрч З.Э , Б.Е  нарын тодорхойлолт, 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 22  дугаар хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Иймд хүсэлт гаргагч Ч.Г н 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Э  ХХК-д шатахууны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлт-ийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Шарнууд овогт А овогт Ч Г  /РД: /-ыг 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Э а ХХК-д шатахууны жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА