| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02613/И |
| Дугаар | 102/ШШ2021/02157 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/02157
| 2021 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2021/02157 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух, Ш овогт Л Э /РД: /-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Л.Э миний бие 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Х аимгиин Б сумын С нэгдэлд тоо бүртгэлийн туслах ажилтан хоньчноор ажиллаж байгаад улмаар 1986 оны 6 дугаар сард У хотод ХААДС оюутан болсонтой холбогдуулан 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөн С нэгдлийн бүртгэлээс хасагдсан юм. Үүнийг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр зураггүй, эрхэлсэн ажлын хэсэгт бичигдсэн ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын талаар баллагдсан баигаа юм. Х аймгийн Б сумын С нэгдэлд ажиллаж байсан талаарх баримтыг Х аймгийн Архивын тасгаас шүүлгэхэд Хөвсгөл аймгийн Б сумын С нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар хоньчноор томилсон тушаалаас өөр баримт олдоогүй болно Тус аймгийн Б сумын архивт хадгалагдаж байгаа "С " нэгдлийн цалин хөлс/70-р данс/-ний баримтаас шүүлгэхэд Л.Э намайг Д.Э гэж бичиж цалин, хөдөлмөрийн хөлс олгож байсан талаарх тодорхойлолтыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны 2/246 тоот албан бичигт дурьдаж миний цалин хөлсний лавлагааг гаргаж ирүүлсэн байна Дээрх цалин хөлсний лавлагааг Л.Э миний хөдөлмөрийн дэвтрийн 1983. 1984, 1985, 1986 онд тус тус ажилласан хоног, авсан хөлстэй тулгахад тохирч байгаа ба лавлагаанд зарим сарын цалин хөлсийг урьдчилгаа олгосон дүнгээр түүвэр хийсэн байгаа болно. Иймд намайг 1983 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд тоо бүртгэлийн туслах ажилтан, хоньчноор ажилласан 3 жил 1 сарын хугацааг тогтоож өгнө үү Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн 2002 оны 10дугаар сарын 15-ны улсын үзлэгээр Х аймгийн Б сумын С нэгдлийн дарга Н.С н гарын үсэг бүхий миний хөдөлмөрийн дэвтэрт миний улсад ажилласан жилийг 3 жил, 0 сар, 29 хоног гэж тооцож баталгаажуулсан байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч Л.Э шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Л овогтой Э миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Л.Э миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Э нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд тоо бүртгэлтийн туслах ажилтан, хоньчноор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Э нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд тоо бүртгэлтийн туслах ажилтан, хоньчноор ажиллаж байсан болох нь Л.Л , Н.Б , П.Б нарын тодорхойлолт, П.Б н гэрчийн мэдүүлэг, Л.Э д 1984 оны 1 дүгээр 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Монголын хувьсгалт залуучуудын гишүүний 28 дугаар үнэмлэх, Х аймгийн Б сумын С нэгдлийн даргын 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №02 дугаар Ажилд томилох тухай тушаал, Х аймгийн Б сумын засаг даргын тамгын газрын албан бичиг, цалингийн тооцооны хүснэгт, Х аймгийн хувьсгалт, залуучуудын холбооны талархлын бичиг, Х аймгийн Б сумын хувьсгалт, залуучуудын эвлэлийн хороо, Бригадын хувьсгалт, залуучуудын эвлэлийн үүрийн диплом зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Э н 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд тоо бүртгэлтийн туслах ажилтан, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлт-ийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш овогт Л Э /РД: /-г 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Х аймгийн Б сумын С нэгдэлд тоо бүртгэлтийн туслах ажилтан, хоньчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА