Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/02093

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 8 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/02093

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С  дүүрэг,   дүгээр хороо,   дүгээр хороолол,   гудамж,   байр,   тоот хаягт оршин суух, И  овогт Б  Г  /РД: /,

 

Нэхэмжлэгч: Б  дүүрэг,   дугаар хороо,  дугаар хороолол, э  гудамж,   байр,  тоотод оршин суух, Б  овогт Б Б  /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б  дүүрэг,   дугаар хороо, Э  гудамж, өөрийн байр, Д  ТӨХК /РД:  /-т холбогдох,

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б  овогтой Г  нь 1991 онд Д ын Зуухан цехэд Зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчинаар орж гасралтгүй 32 жил 6 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан.

Б.Г г өндөр насны тэтгэвэрт гархад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 39,200,000 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Д ын захиргаа шийдвэрлэсэн.

Д аас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Б.Г ын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан.

Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар ДЦС-4-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 01/122 тоот албан бичгээр Д  ХК-ийн захнргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангагуулан ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Б  овогтой Б  нь 1981 онд Д д засварчинаар ажилд ороод ажиллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хаагаад 1985 оноос Д ын Зуухан цехэд Зуух болон тоос бэлтгэх тоноглолын засварчинаар орж тасралтгүй 40 жил 6 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан.

Б.Б ыг өндөр насны тэтгэвэрт гархад Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд заасны дагуу сүүлийн 36 сарын үндсэн цалингийн лунджаар тооцоод 47,936,000 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор Д н захиргаа шийдвэрлэсэн.

Д аас нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож Б.Б ын харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан.

Нэг удаагийн буцалтгүй тусламжаас 10 хувийн татвар авсан талаар ДЦС-4-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөөгүй тул Нийслэлийн Баянгол дүүргийн татварын албанд хандахад 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/122 тоот албан бичгээр Д  ХК-ийн захиргаанд хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх орлого тул хуулийн хэрэгжилтийг хангагуулан ажиллах тапаар зөвлөмж хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд хариуцагч Д  төрийн өмчит хувьцаат компаниас 8,713,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г р, Б.Б  нар нь хариуцагч Д  ТӨХК-д холбогдуулан 8,713,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж хуульчилсан гэж тайлбарлаж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг баримтлан  хариуцагч   Д  ТӨХК-с 8,713,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г т 3,920,000 төгрөгийг, Б.Б д 4,793,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д  ТӨХК-өөс улсын тэмдэгтийн хураамжид 169, 310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б. т 77,670 төгрөг, Б.Б  д 91,640 төгрөгийг тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА