| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02540/И |
| Дугаар | 102/ШШ2021/02090 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2021/02090
2021 оны 08 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2021/02090 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, дүгээр байр, тоотод байрлах, У ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Н ХХК, Э.Б нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан 2 эксковаторыг Э.Б с гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан тул Э.Б ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
У ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Б ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Т миний бие оролцож байна. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 20 минутад товлогдсон бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч У ХХК нь Э.Б ын оршин байгаа хаягийг олж тогтоон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Э.Б нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Э.Б ын бүртгэлтэй хаяг болох С дүүрэг, дугаар хороо, тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2021/08707 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б ын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн Э Б /РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар У ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э Б /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Э Б /РД: /-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА