Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2021/02089

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2021/02089 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б  дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Г цогцолбор  тоотод байрлах, Н  ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цацрал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нөмөр кредит ББСБ ХХК нь хариуцагч этгээд Э.Б д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,197,701 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн дугаар 101/Ш32021/08543 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч этгээд С.Б ын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь Б  дүүргийн 18-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан. С.Б  нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн БЗГ-20/030 дугаартай, Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ байгуулахдаа Б дүүргийн   хороо,   дугаар байр,  тоотод оршин суудаг байсан нь зээлдэгчийн анкет мэдүүлгээр авахад тогтоогдсон. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас шалтгаалан нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Э  овогтой Б  /РД: /-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б  шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

Н  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Б г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан. Тус шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н  ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Н  ББСБ ХХК нь Э.Б ийн оршин байгаа хаягийг олж тогтоон, зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Э.Б  нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь   Н ББСБ ХХК, Э.Б  нарын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №БЗГ-20/030 дугаар Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан №БЗГ-20/051 дугаар Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Э.Б ийн бүртгэлтэй хаяг болох Б  дүүрэг,  дугаар хороо,   дугаар байр,   тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Б  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2021/08543 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Б ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн Э  Б  /РД: /-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Н  ББСБ ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э Б /РД: /-г эрэн сурвалжилсугай.

 

2. Э Б  /РД: /-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА