Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/02081

 

 

  

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/02081

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч  дүүрэг,   дүгээр хороо, х  гудамж,   тоотод оршин суух, Б овогт И Н /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б  дүүрэг,   дүгээр хороо,   э  гудамж,   дүгээр байр,  тоотод оршин суух, Б овогт Г Г /РД: /-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие И.Н  нь 2010 онд Солонгос улсад Г.Г тэй танилцаж, 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Г  төрсөн. 2013 онд Монгол улсад ирснээсээ хойш бид хамт амьдраагүй. 2014 онд Г.Г  нь Ч  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан. Эвлэрүүлэн зуучлахаар 2 удаа орсон боловч бид цаашдаа хамт амьдрах боломжгүй байна гэж дүгнэсэн. Үүнээс хойш гэрлэлтээ цуцлуулах гэхээр Г.Г  нь өргөдлөө өгөхгүй байгаа учир би шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Г.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Н  нь хариуцагч Г.Г т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

И.Н , Г.Г нар нь 2010 онд танилцаж, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин Г.Г  төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичмэл нотлох баримт, зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-11 тал/.

 

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулинд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ /хх-13 тал/.

 

Чингэлтэй дүүрэг Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас явуулсан гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгчдийн хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Г.Г нь 10 настай байх ба эх И.Н н асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Г.Г ийг эх И.Н гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хариуцагч Г.Г  нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул эцэг Г.Г с хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Г ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй гэжээ. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б  овогт И Н /РД: /, Б овогт Г  Г  /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Г.Г ийг эх И.Н ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Г.Г т 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Г с сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

5. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Н т олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА