Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/02015

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/02015 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б  дүүрэг,  дүгээр хороо, С  гудамж, Б  тоотод байрлах, Т  кредит ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Я.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О.А  нь Т  кредит ХХК-тай 05  дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г тус тус байгуулж, 1,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч О.А  үүрэг гүйцэтгэх хугацааг 590 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дууссан. Тэрээр зээлийг авах үедээ Ч  дүүрэг,   хороо, Б  гудамж,  тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Ч  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/Ш32021/06361 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч О.А  хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээр дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болоод байна.

Иймд, О.А г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б  шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус шүүхэд хянагдаж байгаа Т  кредит ХХК-ийн нэхэмжлэлтэй О.А г эрэн сурвалжлуулах тухай хэргийн шүүх хуралдаан 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08 цаг 5 0 минутад товлогдсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т  кредит ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Т  кредит ХХК нь О.А ийн оршин байгаа хаягийг олж тогтоон, зээлийн гэрээний үүрэгт 380,985 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

О.А нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Т  кредит ХХК, О.А  нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 05 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь О.А ийн бүртгэлтэй хаяг болох Ч  дүүрэг,  дугаар хороо, Б дүгээр гудамж,  тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Ч  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2021/06361 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.А ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн О А  /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т   кредит ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О А  /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. О  А г /РД: /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА