Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/01772

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2021/01772 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б  дүүрэг,  дугаар хороо, Д гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: /,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ц г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Б  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч Баянгол дүүргийн 08 дугаар хороо 37а байр 10 тоот хаягт оршин суугч Л Ц  / /, утас:9 , 9  хариуцагч Л.Ц с 325,000 төгрөгийг гаргуулж Төрийн сан банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 10  тоот дансанд төвлөрүүлэх талаар гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/Ш32021/02133 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлзх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч Л.Ц н оршин суугаа хаягийг нэхэмжлэл гаргагч тал тогтоох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хэргийн хариуцагчийг шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

Хүсэлт гаргагч байгууллага нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х  шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ц г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ц г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Л.Ц н оршин байгаа хаягийг олж тогтоон, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 325,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Л.Ц  нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Л.Ц н бүртгэлтэй хаяг болох Б дүүрэг,  дугаар хороо,  байр,   тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/02133 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Ц н оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Л Ц  /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л  Ц  /РД: -ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Л Ц  /РД: /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА