| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/02098/И |
| Дугаар | 102/ШШ2021/01771 |
| Огноо | 2021-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2021/01771
2021 оны 07 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2021/01771 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, тоотод байрлах, Б ГХОХХК /РД: /,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Г г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч З.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн С.Г нь Б ГХОХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 2020190 тоот зээлийн гэрээгээр 1,650,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Б дүүргийн р хороо, Ж гудамж тоотод оршин сууж, эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.
Дээрх хаягаар түүний эхнэр гэх Ө Б (РД: ) нь оршин сууж байсан. Зээлийн гэрээнд С аав 98 , Б ээж 85 , М дүү 80 , эхнэр Б 86 зэрэг дугаар тэмдэглүүлсэн байна. Өөрийн дугаар 86 , 86 гэж тэмдэглүүлсэн бөгөөд С.Г нь манай байгууллагад хураагдсан автомашин худалдан борлуулахад тусалдаг байсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ хийх үедээ хураагдсан автомашины зогсоолын хашаанд оршин сууж байсан. Гэвч итгэл үзүүлсны улмаас түүний иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримтыг авч үлдээгүй боловч регистрийн дугаарыг тэмдэглүүлэн авч үлдсэн гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Б ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Г г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б ГХОХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Г г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б ГХОХХК нь С.Г н оршин байгаа хаягийг олж тогтоон, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020190 дугаар Барьцаат зээлийн гэрээний төлбөрт 3,448,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Б ГХОХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Б ГХОХХК, С.Г нарын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020190 дугаар Барьцаат зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь С.Г н бүртгэлтэй хаяг болох Б дүүрэг, дүгээр хороо, Ж тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/08759 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Г н оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Б ГХОХХК-ийн С Г /РД: -ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б ГХОХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С Г /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. С Г /РД: /-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА