Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01715

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/01715 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:  Б дүүрэг, дүгээр хороо, Б  хороолол,   байр   тоотод байрлах П  ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Т  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Хариуцагч Т.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай Банк Бус Санхүүгийн Байгууллагад биечлэн хандаж Өөрийн эзэмшлийн Hyundai Starex маркын   УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашиныг барьцаа болгон 11,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасаныг манай байгууллага хүлээн авч судлаад иргэн Т.Б т өөрийнх нь хүссэн 11,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгохоор Зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 15-1 дугаартай Зээлийн болон Фидуцийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Гэтэл хариуцагч тал нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар нэг зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Иймээс Х  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15/15 тоот нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

Иймд Т.Б н оршин байгаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

П  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр товлогдсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч П  ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч П  ББСБ ХХК нь Т.Б н оршин байгаа хаягийг олж тогтоон, 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 15-19  тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,526,325 төгрөг 98 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

П  ББСБ ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь П  ББСБ ХХК , Т.Б  нарын хооронд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 15-19  тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Т.Б н бүртгэлтэй хаяг болох Х  дүүрэг  дугаар хороо, ү  байр,   тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Х  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2021/06849 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б н оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч П  ББСБ ХХК-ийн М  овогт Т Б  /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар П  ББСБ ХХК -ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М  овогт Т Б г /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. М  овогт Т  Б /РД: /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА