Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******д холбогдох эрүүгийн 2436000000190 дугаартай, 178/2024/0148/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

 Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн Жаргалагт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, ганцаараа  амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багийн 2-69 тоотод оршин суух,урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын ******* 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Я.******* нь ******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 2024/3Ш/243 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0.53 хувийн согтолттой 9286 ******* улсын дугаартай Тоёото Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

 

                                      Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Я.******* нь ******* аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/311 дугаартай шийтгэврээр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 0.53 хувийн согтолттой 9286 ******* улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хуудас),жолоочийн согтуурлыг “ Alcotest” багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),гэрч Я.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),гэрч Н.*******ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), гэрч Б.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар хуудас),******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 2024/Ш3/243 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан марсуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

Шүүгдэгч Я.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 06 сараар хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Иймд шүүгдэгч Я.*******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв. 

Эрүүгийн 2436000000190 дугаартай хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Тариачин ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Тариачин ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаан) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Я.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй . 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх  энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Я.*******д тайлбарласугай.

 

5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177,185,186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Я.*******ийн тэнссэн хугацаанд болон албадлыг арга хэмжээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

6.Эрүүгийн 2436000000190 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС