| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
| Хэргийн индекс | 111/2020/0013/З |
| Дугаар | 111/ШШ2020/0014 |
| Огноо | 2020-06-16 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 111/ШШ2020/0014
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Баянмөнхийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчид холбогдох Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч М.Мөнхбатын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0155053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч М.Мөнхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнхийн шүүхэд гаргасан дүгнэлттэй танилцлаа. Холбогдогч Ү.Болдбаатарт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 10.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0155053 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тул 0155053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Баянмөнх Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч М.Мөнхбатын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0155053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч М.Мөнхбат гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч М.Мөнхбатын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0155053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Баянмөнхийн гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН