| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2021/01958/И |
| Дугаар | 102/ШШ2021/01714 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2021/01714
2021 оны 07 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/01714 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Б дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, Х гудамж, дугаар байр, тоотод оршин суух Н овогт Ч О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Иргэн Ч ын О нь иргэн Б овогт М тэй 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай Зээлийн гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 1,600 ам.доллар, мөн 2011 оны 12 дугаар сарын 05-ний өдөр хугацаагүй Зээлийн гэрээ байгуулан 3,700,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Б.М нь дээр дурдсан хоёр Зээлийн гэрээ-ний төлбөр болох 1,600 ам.доллар, 3,700,000 төгрөгийг хүлээн авснаас хойш нэг ч ам.долларын болон төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй. Утсаар ярьж зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөхийг шаардахад удахгүй өгнө, одоо нэг ажил бүтэхээр төлбөрийг чинь төлнө гэж хэлдэг боловч төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Уулзахаас татгалзаж, янз бүрийн шалтаг тоочдог байсан. Зээлийн гэрээ-ний төлбөр гаргуулахаар иргэн Б.М ийн гэрээнд заасан хаягийн дагуу С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Б.М г нь С дүүрэг, дугаар хороо, А гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 181/Ш32017/15298 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний учир 2017 оны 11 сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч болох Б.М г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 102/ШШ2017/03347 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг С дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасан. Цагдаагийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр Б.М г Б дүүрэг, дугаар хороолол, дугаар хороо тоотод оршин сууж байгаа болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Гэтэл энэ хаяг нь Б.М н төрсөн дүү Б.Э н оршин суугаа хаяг бөгөөд Б.М нь энэ хаяг дээр оршин суудаггүй байна. Б дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн албан бичгээр Б.М нь Б дүүрэг, дугаар хороолол, дугаар хороо тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон. Өмгөөлөгч Ч.О Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас Б.М н оршин суугаа хаягийн мэдээлэл авахаар хүсэлт гаргасан. Түүний хүсэлтэд Иргэний улсын бүртгэлийн мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна гэх хариуг 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 5/4216 тоот албан бичгээр өгсөн байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б М ийн оршин суугаа хаяг нь тодорхой бус байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:
Ч.О н нэхэмжлэлтэй Б.М ийг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр товлогдсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.О нь Б.М ийн оршин байгаа хаягийг олж тогтоон, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2011 оны 12 дугаар сарын 05-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг тус тус шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
Ч.О нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Ч.О болон Б.М нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2011 оны 12 дугаар сарын 05-ний өдөр тус тус байгуулагдсан Зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч Ч.О нь Б.М ийн бүртгэлтэй хаяг болох С дүүрэг, дугаар хороо, А гудамж, тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 181/Ш32017/15298 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 102/ШШ2017/03347 дугаар шийдвэрээр Б.М ийн оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг С дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэсний дагуу Цагдаагийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн албан тоотоор Б.М ийг Б дүүрэг, дугаар хороолол, дугаар хороо тоотод оршин сууж байгаа болохыг тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ. Гэвч Б дүүргийн дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн албан бичгээр Б.М нь Б дүүрэг, дугаар хороолол, дугаар хороо тоотод оршин суудаггүй болохыг тодорхойлсон байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.М ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн Б овогтой М /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ч.О ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогтой М /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.
2.Л овогт Б М /РД: /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА