Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/01713

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр Дугаар 102/ШШ2021/01713 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Б дүүрэг   дүгээр хороо,   дугаар хороолол, с  гудамж,   дугаар байр нэхэмжлэлтэй, Б ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Л.У  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Б  ББСБ ХХК нь иргэн Б.Б тэй 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 4/434 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулж 2,736,200 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч Б.Б  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээл, зээлийн хүүний төлбөрийг төлөөгүй, одоо хаана амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулж өгнө үү. С  ургийн Б  овогтой Б  / /-ийн зээл авч байх үеийн гэрийн хаяг нь Улаанбаатар хот, Х  дүүрэг   дүгээр хороо, А  дугаар гудамж,   тоот, холбогдох утасны дугаарууд нь 88 , 89  болно гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б  шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

Тус дүүргийн шүүхэд Б  ББСБ ХХК нь хариуцагч Б.Б ийг эрэн сурвалжлуулахаар иргэний хэрэг үүсгэн шүүх хуралдаанаар шийдвэрлэх болсон хэдий ч 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд Б  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б  ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Б ББСБ ХХК нь Б.Б ийн оршин байгаа хаягийг олж тогтоон, 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 4/434 тоот Барьцаат зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

 

Б  ББСБ ХХК нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Б  ББСБ ХХК, Б.Б  нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 4/434 дугаар Барьцаат зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч нь Б.Б ийн бүртгэлтэй хаяг болох Х  дүүрэг дүгээр хороо, А  дугаар гудамж,   тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Ха дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2020/013520 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б  ББСБ ХХК-ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагчийн Сартуул овогт Б  Б  /РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б  ХХК-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох   Б /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.   Б /-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА