| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/01094/И |
| Дугаар | 102/ШШ2021/02198 |
| Огноо | 2021-09-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02198
| 2021 оны 09 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/02198 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Г, Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 9 сарын 01-ний өдөр төрсөн охин Н.Н, 2012 оны 4 сарын 27-ны өдөр төрсөн охин Н.Я, 2018 оны 4 сарын 03-ны өдөр төрсөн охин Н.Б нарыг эх А.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 4 сарын 27-ны өдөр төрсөн, 9 настай, охин Н.Я, 2018 оны 4 сарын 03-ны өдөр төрсөн, 3 настай, охин Н.Б нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2006 оны 9 сарын 01-ний өдөр төрсөн, 15 настай, охин Н.Н 2012 оны 4 сарын 27-ны өдөр төрсөн, 9 настай, охин Н.Я, 2018 оны 4 сарын 03-ны өдөр төрсөн, 3 настай, охин Н.Б нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Н-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 02-39 УБЯ дугаартай, тоёото марк 2 тээврийн хэрэгсэл эд хөрөнгийг зохигчид 5 000 000 төгрөгөөр үнэлж, гэр бүлийн 1 гишүүнд ногдох хувь 1 000 000 төгрөг байхаар, хариуцагч Ц.Н-т ногдох 1 000 000 төгрөгийг 3 хүүхдэд төлөх хүүхдийн тэтгэлгийн төлбөрт тооцохоор эвлэрлийн гэрээ байгуулж эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсныг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гэргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 106 610 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ