| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга Б.Номин
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч З.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З******* Г*******од холбогдох эрүүгийн 2431000000100 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж дүүгийн хамт Сэлэнгэ аймаг С******* сум ******* дугаар баг 1 дүгээр хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урд 3 удаа ял шийтгүүлж байсан, үүнд:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №15 дугаартай магадлалаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнссэн,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоног хорих ял,
Дорноговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 0******* дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, Х******* ургийн овогт З******* Г*******, Регистрийн дугаар /-*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г******* нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ц маргалдан, улмаар түүний зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г******* мэдүүлэхдээ: “...Би тухайн өдрийг сайн санахгүй байна. Найз Т гэрт ганцаараа байж байхад гаднаас Ц согтуу орж ирсэн тэгээд авсан архинаас амсчхаад хэвтсэн. Удалгүй босоод Саруулзаяа, Ц хоёр хоорондоо маргалдсан, тэр хоёрыг маргалдахаа болио яах гээд байгаа юм гээд Ц дээр очиход намайг пизда чамд ямар хамаатай юм гэх мэтээр хараасан тэгэхээр нь Цгийн араас татхад бид хоёр давхралдаад унасан юм. Тэр үед Ц зүүн хөлөө нугалаад эвгүй дараад уначихсан юм. Босоод харахад хөл нь сонин эргэсэн юм шиг болчихсон байсан.Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж, гэм буруугаа хүлээж байна.Хохирол төлбөрийг төлж барагдуулна, одоогоор ажилгүй байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Цгийн өгсөн: Тэр өдөр би архи уусан, жаахан халамцуу Т гэрт байсан. Гэтэл Б гарч ирээд чи архи ганцаараа булагнаж уулаа, банди нэрэндээ таарсан банди байна гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би сандлаас босоход Б хоёр гараараа миний суга хэсгээс бариад хөлөнд дэгээ тавьж унагасан, тэгээд миний зүүн хөлийг шагай хэсгээс нь барьж байгаад мушгисан, энэ үед миний хөл эргээд бараг 90 градус эргэсэн босоод алга гэхэд болохгүй газар унасан. Үүнээс болж миний шагайн гадна хавчаар яс хугарч, хөлөндөө гэмтэл авсан. Энэ гэмтлийн улмаас би ажлаа хийж чадахгүй, шинэ төсөлд ороод удаагүй байсан. Мөн банканд зээлтэй, эмчилгээний төлбөр гээд хүнд байна. Эмчилгээний зардал мөн ажилгүй байсан хугацааны цалин 8,000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг / хх-н 0*******-08,10 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С өгсөн: “... Тэгээд намайг унтахаар хэвтэж байхад тэр 2 хоорондоо маргалдаад байсан “Ц, Г******* нь чи гадуур архи уудаг би тэр Эссэг алдаг байсан юм. Муу банди нэрдээ таарсан банди, би бол шоронд байхдаа банди байгаагүй та нар бол охидууд шүү гээд орилоод байсан. Тэгсэн Ц чи яаж байгаа юм бэ? Зүгээр эр хүн шиг нүүр лүү 2-3 цохичихгүй яасан юм бэ? хөлийг мушгиад яаж байгаа юм бэ? гэхэд би босоод хартал Ц үүдний босгоны хажууд газарт зүүн хөл нь эргэчихсэн байсан би хараад айсан. Би яаж байгаа юм бэ? гэхэд Г******* юу ч ярилгүй хойд өрөө рүү орсон” гэх мэдүүлэг /хх-ийн *******6 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.П өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 03 дугаар сарын 14-ний 18 цаг 30 минутаас 19 цагийн хооронд болсон асуудал миний дүү Ц нь эгчээ бие сонин болчихлоо гээд над руу залгасан тэгэхээр даралт нь ихэссэн юм байх гэж бодоод манайхтай ойрхон байх Төгсбаяр нэртэй айлд байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй 5 минут орчмын дараа очиход манай дүү Ц нь Т түшчихсэн алхаж чадахгүй өөдөөс ирсэн тэгэхээр нь юу болсон юм гэхэд шагай мултарчихлаа бариач руу очъё гэхээр нь би юун бариач эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг дээр очсон юм яаралтайд үзүүлээд хөлийнх нь зургийг даруулахад хөл нь хугарсан шагай нь мултарсан байна гэмтлийн эмч дууд гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмч Б нь 2 яс хугарсан холбооснууд нь тасарсан яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 2024 оны 03 дугаар сарын 15-ны өглөө очиж хэвтсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Д ... Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цгийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 1.4*******5.550 төгрөгийн эмчилгээ хийгдсэн тул төлбөр нэхэмжилж байна. Төлбөрийг тодорхойлолт буюу бичгээр гаргаж өгсөн гэсэн мэдүүлэг, /хх-н 24 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12******* дугаартай шинжээчийн: Д.Цгийн биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 2******* дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 4******* дугаар хуудас/
Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 0******* дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 54 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-59 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай магадлалын хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Мөндөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Цгийн өгсөн мэдүүлэг / хх-н 0*******-08,10 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С өгсөн мэдүүлэг /хх-ийн *******6 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.П өгсөн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг, /хх-н 24 дүгээр хуудас /
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12******* дугаартай шинжээчийн: Д.Цгийн биед зүүн хөлийн шагайн гадна хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх нь гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 2******* дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч З.Г*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч З.Г*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч З.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч З.Г******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Д.Ц нь гэмтэл авсны улмаас эмчлэгдсэн зардал, өвчтэй байх хугацааны цалингийн зөрүү 8,000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж хохирогч Д.Цгийн эмчилгээний зардалд 935.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Цгийн эмчилгээнд зарцуулсан гэх 1.4*******5.550 төгрөг нэхэмжилснээс хохирогчийн эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгийг хасаж шүүгдэгч З.Г*******оос баримтыг үндэслэн 1.260.300 төгрөгийг тус тус шүүгдэгч З.Г*******оос гаргуулах нь зүйтэй байна.
Харин ажилгүй байсан хугацааны цалин 8,000.000 /найман сая/ төгрөгийг нэхэмжлэж ажилд орсон тушаал, нийгмийн даатгалийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг ирүүлсэн боловч ямар үндэслэлээр 8,000.000 төгрөг нэхэмжлэж байгаа нь тодорхойгүй, ажилд орсон тушаал, нийгмийн даатгалийн шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн цалин 8,000.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн хойшид энэ гэмлийн улмаас эмчлэгдсэн тохиолдолд баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Г******* болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах хугацааг авч хохирогч Д.Цд эмчилгээний зардал 950.000 төгрөгийг төлж, баримтыг шүүхэд ирүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч З.Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч З.г******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.Г*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч З.Г*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Г*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Г*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар З.Г*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж , зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдав.
Шүүгдэгч З.Г*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* ургийн овогт З******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х******* овогт З******* Г*******ыг 10 /арван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Г*******ыг Сэлэнгэ аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар З.Г*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэнийн хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч З.Г*******оос Эрүүл мэндийн даатгалын санд 1.260.300 төгрөгийг гаргуулж олгосугай.
6. Хохирогч Д.Ц нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
*******. Шүүгдэгч З.Г*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ