| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г Дд холбогдох эрүүгийн 2431001220108 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М******* улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Т******* аймгийн Ж******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, с*******, з*******, з******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн М******* сумын 1-р баг, Ж******* хотхон, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М******* овогт Г Д (РД.);
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн з*******шөөрч байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг хэвээрээ нэмж мэдүүлэг өгөхгүй... гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Д.Эрдэнэбулганаас өгсөн: “...”” ХХК нь мод бэлтгэх гэрээг ойн ангитай байгуулж мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараа уг модыг хувь иргэнээр бэлтгүүлэхээр бол тухайн иргэнд мод бэлтгэх газар, тугаарласан талбайгаа биечлэн зааж өгч өдөр тутамд хяналт тавьж ажиллах ёстой. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй харагдаж байна. Харин тус компанитай аман гэрээ байгуулан мод бэлтгэж байгаа хувь хүн буюу Г.Д нь Б н ХХК-ний тусгаарлалт хийлгэж мод бэлтгэхээр з*******шөөрөл авсан талбайгаас бэлтгэх үүрэгтэй. Өөр газраас мод бэлтгэсэн нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй байна. Тусгаарласан талбайгаас бэлтгэсэн гэх мод нь эрхийн бичигт заасан модны төрөлтэй таарч байх боловч бэлтгэсэн гэж заасан модны хожуул нь эрхийн бичигт заагдсан модны төрөл, тусгаарлалт хийлгэсэн талбайн модтой тохирохгүй байгааг хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 заасны дагуу "ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно" гэж заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр тал/,
Мөрдөн шалгах шатанд иргэний нэхэмжлэгч Д.Д өгсөн: “... Хуурай эгч болох Н. У гэдэг хүн анх 2020 онд самарт явна гээд надаас 40 сая төгрөг аваад энэ улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авч байсан. Н.У эгч надаас зээл авсан мөнгөө буцааж өгч чадахааргүй болоод энэ маркийн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Одоо тухайн тээврийн хэрэгсэл бол миний нэр дээр байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл манай "Н х" ХХК-ийн үйл ажиллагаанд огт ашигладаггүй. Би тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.Дын эхнэр О.О зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж нотариадаар баталгаажуулсан. Төлбөрийг бүрэн авч дуусаагүй. Нэг удаа 1.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн өөр мөнгө бол надад өгөөгүй. Надад бол гомдол санал бол байхгүй. Харин тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.М өгсөн: “... би Д, туслах С, Э нарын хамт “Б н” ХХК-ний талбайгаас мод бэлтгэж тээвэрлэж яваа юм. Тэгэхдээ би ямар газраас мод бэлтгэсэн гэдгийг мэдэхгүй байна. Ууланд очоод Д гэх хүн хөрөөгөөр мод хөрөөдөж тайрсан. Нийт 14-15 удаа мод тайрч 47 сод ачсан. Модны урт нь 2,75 метр нойтон хар мод байгаа юм. Бид мод бэлтгэх, тээвэрлэх үйл явц нь з*******шөөрөлтэй гэж ойлгосон. З*******шөөрлийн бичиг баримт зэргийг хараагүй. Би яг ямар газраас мод бэлтгэсэн гэдгийг нь мэдэхгүй учраас газрыг зааж өгч чадахгүй. Д гэх хүн бол мэдэж байгаа. Тээврийн хэрэгсэл болон хөрөө нь Д гэх хүнийх байх. Ойн инженер, талбайн инженер гэх хүн байгаагүй. Д өөрөө л хөрөөгөөрөө мод хөрөөдөж унагаагаад тайрч өгөөд С, Э бид гурав цагаалж ачиж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Сын өгсөн: “... би улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч, Дтай, М, Э бид гурав туслахаар уулнаас мод бэлтгэсэн. Д гэх хүн мод хөрөөдөж тайраад бид ачсан. Бид нар 2,75 см нойтон хар мод бэлтгэсэн. Яг ямар газраас хэдэн ширхэг ургаа мод тайрч бэлтгэсэн гэдгийг мэдэхгүй байна, машинд 47 ширхэг мод ачсан юм. Д гэх хүн “Б н” ХХК-ийн модыг бэлтгэж байгаа, з*******шөөрөлтэй талбайгаас ачиж байгаа гэж байсан. Д мод хөрөөдөж тайраад М, Э бид 3 ачиж, цагаалаад тусласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Эын өгсөн: “... би Д гэх улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн жолооч, хөрөөчинтэй, туслах М, С бид гурав мод бэлтгэж тээвэрлэхээр явсан юм. Би анх удаа модонд явсан учраас хаанаас ямар газраас ямар нэртэй мод тээвэрлэж байгаа талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 14-15 ургаа мод унагааж, 2,75 метр хэмжээтэй тайрч ачиж, тээвэрлэж байна. Бид нарын ачиж тээвэрлэж байгаа мод нь “Б н” ХХК-ийн мод гэж байсан. Д өөрөө мод хөрөөдөж, тээврийн хэрэгслээ жолоодсон. Хөрөөдсөн модыг нь бид гурав машин дээр нь ачиж өгсөн. Бид нар жолоочтой хөлсөө тохироод хамт явсан. Тэрнээс компанийн ажилчин биш...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Э өгсөн: “...би Г.Дыг танина. Уг манай жолооч биш боловч манай модонд яваад ирье гэж гуйж байгаад нэг л удаа явсан. Би 2024 оны 03 сарын 06-07-ны орчим би Дыг ланд 80 машинтай дагуулж яваад өөрийн мод бэлтгэх талбай тусгаарлуулсан талбай болох Бага зүмийн аманд очиж цаашаа машин явах боломжгүй болохоор нь уг газраас 500-600 метр зайд яваад манай шинэс бэлтгэх талбай байгаа шүү гэж хэлж тайлбарлаж өгөөд буцсан. 2024 оны 03 дугаар сарын 11-ний орчим Д нь манай модыг бэлтгэж ирэхээр хяналтын хуудас авч уул руу явсан бөгөөд буцаж ирэхдээ цагдаад баригдсан байсан. Сүүлд нь сонсоход манай талбайгаас бэлтгээгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 103 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б өгсөн: “...Иргэн Г.Д /РД:/, Б Г // нар энэ онд мод бэлтгэхээр эрхийн бичиг надаас аваагүй. Иргэнд з*******хөн түлээний модны эрх олгодог болохоор эдгээр хүмүүст хэрэглээний мод бэлтгэх эрх олгоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 204 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1227 тоот шинжээчийн: 1. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан мод нь Нарсны овгийн (Pinacеае), Сибирь шинэс- Larix sibirica Ledeb зүйлийн 8.551 м³ мод байна. дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан модны төрөл зүйл, м³-ын хэмжээ таарч байна. 2. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан мод нь Нарсны овгийн-Pinaceae Lindl, Эгэл нарс-Pinus silvestris L зүйлийн 12.647м³ мод байна. 24032878 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, улсын дугаатай тээврийн хэрэгсэлд ачсан модны төрөл зүйл, м³-ын хэмжээ таарч байна. 3. , 24032878 мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэвэл зохих модны нийт хэмжээ 184 м³ байна. Тээврийн хэрэгсэлд 21.198м³ мод бэлтгэж ачсан байна. 4. Дээж болгон авсан моднуудын чийгийн хэмжээ 28.5%-71.4%-ийн чийгтэй байх тул нойтон мод байна. 5. , 24032878 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн мод, модны зориулалт, огтлолын төрөлтэй таарч байна. 6. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан модны нийт экологи эдийн үнэлгээ 12,361,473 төгрөг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ 16,024,044 төгрөг байна. Нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ 28,385,517 төгрөг байна. 7. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бэлтгэж ачсан мод Нарсны овгийн-Pinaceae Lindl, Эгэл нарс-Pinus silvestris L зүйлийн мод байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын мод бэлтгэсэн гэх талбайн хожуулаас ирсэн дээж /дорцов/ Нарсны овгийн (Pinaceae), Сибирь шинэс- Larix sibirica Ledeb зүйлийн мод байна” гэх дүгнэлт /хх-ийн 132-140 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 204 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1442 тоот шинжээчийн: “ улсын дугаартай хэрэгсэлд тээвэрлэсэн мод нь Нарсны овгийн - (Pinaceae), Сибирь шинэс Larix sibirica Ledeb зүйлийн мод байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,4,8,12,13,15,31,39,42, дугаарласан моднууд хуурай, 3,5,6,7,10,11,14,16,17,18,19,20,21,22,23,24,25,26,27,28,29,30,32,33,34,35,36,37,38,40,41,43,44,45,46,47 дугаарласан моднууд нойтон мод байна. 3. Экологийн эдийн засгийн үнэлгээ 3,283,959 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирол 9,851,877 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 146-172 дугаар тал/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн
| № | Эд хөрөнгийн нэр | х/н | Нэг бүрийн үнэ | Тоо хэмжээ | Бүгд |
| 1 | “” маркийн улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашин /1991 он/ | Ш | 4,500,000 | 1 | 4,500,000 |
| 2 | YD-98 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө /Хятад, хуучин/ | Ш | 80,000 | 1 | 80,000 |
|
| Нийт дүн |
|
|
| 4,580,000 |
үнэлгээ /хх-ийн 179-189 дүгээр тал/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр 24-ний өдрийн 01/29-01/068/16 дугаартай ...8.19 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 9,851.877 төгрөг болж байна...” акт /хх-ийн 216 дугаар тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, / хх-ийн 141-145, 173-174, 205-206 дугаар тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15, 30-34 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20, 37 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25, 38-43 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-48 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 30 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-ийн 203-204 дүгээр тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 228 дугаар тал/,
Шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хх-ийн 29 дүгээр тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /2 дугаар хх-ийн 36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Д нь 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бага зүм" гэх газрын 605, 607 дугаар хэсэглэлээс зохих з*******шөөрөлгүйгээр 8.19 м³ шинэс мод бэлтгэн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн байгаль орчинд 9,851,877 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-15, 30-34 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20, 37 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-25, 38-43 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-48 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Д.Эрдэнэбулганаас өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр тал/,
Мөрдөн шалгах шатанд иргэний нэхэмжлэгч Д.Д өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.М өгсөн мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Сын өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Эын өгсөн мэдүүлэг /хх-ийн 78 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Э өгсөн мэдүүлэг /хх-ийн 103 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 204 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1227 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132-140 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 204 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1442 тоот шинжээчийн: “...байгаль орчинд учруулсан хохирол 9,851,877 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 146-172 дугаар тал/,
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн
| № | Эд хөрөнгийн нэр | х/н | Нэг бүрийн үнэ | Тоо хэмжээ | Бүгд |
| 1 | “” маркийн улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашин /1991 он/ | Ш | 4,500,000 | 1 | 4,500,000 |
| 2 | YD-98 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө /Хятад, хуучин/ | Ш | 80,000 | 1 | 80,000 |
|
| Нийт дүн |
|
|
| 4,580,000 |
үнэлгээ /хх-ийн 179-189 дүгээр тал/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар улсын ахлах байцаагчийн 2024 оны 04 дүгээр 24-ний өдрийн 01/29-01/068/16 дугаартай ...8.19 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 9,851.877 төгрөг болж байна...” акт /хх-ийн 216 дугаар тал/,зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Дын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “гэрээ з*******шөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн,
35.4.2 зохих гэрээ, з*******шөөрөлгүйгээр мод бэлтгэсэн,
35.4.3 засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол з*******шөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилан заасан байна.
Шүүгдэгч Г.Дын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Дын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн з*******шөөрч байгаа бөгөөд шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно “ гэж хуульчлан заасан байх тул 8.19 м3 модны экологи эдийн засгийн үнэлгээний дагуу 9,851.877 төгрөгийг Г.Даас гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ “” маркийн улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашин ашигласан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд дээрх автомашин нь иргэний нэхэмжлэгч Д.Д эзэмшлийнх болох нь Авто тээврийн газрын лавлагаагаар нотлогдож байна.
Иймд автомашиныг шүүгдэгч Г.Д нь өмчлөгч буюу эзэмшигчийн з*******шөөрөлгүйгээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тул хураан авч улсын орлого болгох боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Г.Даас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Д.Д өмчлөлийн “” маркийн улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны автомашиныг эзэмшигчид нь буцаан олгож, “” маркийн улсын дугаартай автомашиныг үнэлгээний байгууллагаар буюу шинжээчээр үнэлэгдсэн үнэ 4,500,000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 2,72 метр урттай 47 ширхэг гуалин мод зэргийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Д нь хохирол, хор уршиг болох 9,851.877 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлж баримтыг ирүүлсэн байна.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Г.Дын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, байгаль орчинд учирсан хор уршиг болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал хохирол төлсөн зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Дын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан YD-98 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө 1 ширхэг /80,000 төгрөг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн “” маркийн улсын дугаартай автомашиныг эзэмшигчид буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М******* овогт Г Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянган / төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Дын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг түүний харъяалах газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Г.Дын гэмт хэрэг үйлдэж олсон 2,72 метр урттай 47 ширхэг гуалин модыг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “” маркийн автомашиныг үнэлгээний байгууллагаар буюу шинжээчээр үнэлэгдсэн үнэ 4,500,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан YD-98 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө 1 ширхэг /80,000 төгрөг/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн “” маркийн улсын дугаартай автомашиныг эзэмшигчид буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс з*******шөөр*******өл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ