| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2017/0049/И |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-10-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 46
М.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаар шийдвэртэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай,******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй, ******* аймаг дахь ******* ид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч , нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймаг дахь ******* ид холбогдох ******* аймаг дахь ******* ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2013 оны 6 дугаар сард ******* аймаг дахь ******* ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа тус ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн. Гэвч нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тушаалаар намайг 2016 оны санхүүг нягтлан бодох бүртгэлийн хууль журмын дагуу хөтлөөгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын өр авлагыг нэмэгдүүлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл гаргасан нь ******* аймгийн Аудитын газрын дүгнэлт, ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын тайлан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын тайлан зэргээр тогтоогдсон гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргасан. Уг дугаартай тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тушаалд ******* аймгийн Аудитын газрын дүгнэлт, ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын тайлан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын тайлан зэргийг үндэслэл болгосон боловч ******* аймгийн Аудитын газраас 2016 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийж, ******* аймаг дахь ******* ийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэлийн тайлан, ажил үйлчилгээнүүд нь Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн гэж үзэн зөрчилгүй дүгнэлтийг авч байсан. ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтаар нэр бүхий албан тушаалтнуудад акт тавьсан бөгөөд уг актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн тус актуудыг хүчингүй болгуулахаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтаар акт тавьсан бөгөөд уг актыг Сангийн сайд хүчингүй болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халахдаа мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримтлаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажил хүлээлгэн өгөх хугацааг тушаалдаа тогтоогоогүй нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд ******* аймаг дахь ******* ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар М.******* нь ажил олгогчийн итгэлийг алдсан, түүний гаргасан зөрчлүүд нь ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-14 дугаартай “******* ийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тухай” танилцуулга, ******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нарын актууд, ******* аймгийн ******* ийн хамт олноос ирүүлсэн 27 зүйл заалт бүхий хүсэлтийг шалгасан танилцуулгаар нотлогдож байна. Иймд М.*******ийн гаргасан зөрчил нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаар шийдвэрээр 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан ******* аймаг дахь ******* ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.*******ийг ******* аймаг дахь ******* ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ******* аймаг дахь ******* ээс М.*******ийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх 10 сар 29 өдөрт ногдох олговорт 9,701,450 төгрөг /есөн сая долоон зуун нэгэн мянга дөрвөн зуун тавь/ гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ******* аймаг дахь ******* ид үүрэг болгосугай.
4.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан ******* аймаг дахь ******* ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгож, мөн хариуцагч ******* аймаг дахь ******* ээс улсын тэмдэгтийн хураамж 170,173 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно. Нэхэмжлэгч М.*******ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж ******* аймаг дахь ******* нь санхүү, төсөв, өр авлагын хувьд зөрчилтэй гарсан болох нь дээрх улсын байцаагч нарын албан шаардлага, актуудаар нотлогдон тогтоогдсон. Нэхэмжлэгч М.*******тэй байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай бүрэн гүйцэтгэх, үр дүнг тайлагнах, 4.2-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж үр дүнг тайлагнах гэх үүргээ биелүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг баримтлан ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* аймаг дахь ******* ид холбогдуулан ******* аймаг дахь ******* ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ “М.******* нь ******* ийн 2016 оны санхүү, нягтлан бодох бүртгэлийг хууль журмын дагуу хөтлөөгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, байгууллагын өр авлагыг нэмэгдүүлсэн зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаар ******* аймгийн ******* ийн 2016 оны санхүүгийн тайлангийн “1.11 санал дүгнэлтийн хэлбэр, үндэслэл” хэсэгт “******* аймгийн ******* ийн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон бусад илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүдээ холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг байдлын хувьд алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн байна гэж үзэж ”Зөрчилгүй” санал дүгнэлт гаргалаа” гэжээ.
Гэвч аудитын тайлангийн “2 менежментийн захидал” хэсэгт цаашид санхүүгийн тайланд шууд бөгөөд материаллаг хэмжээгээр нөлөөлж болзошгүй анхаарвал зохих 4 асуудлын талаар захирлын үүрэг гүйцэтгэгч , ерөнхий нягтлан бодогч М.******* нарт зөвлөмж өгсөн талаар тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч М.******* нь уг зөвлөмжийн биелэлтийг шүүхэд гаргаж өгснийг хариуцагч тал үгүйсгээгүй байна.
Мөн уг аудитын шалгалтаар төсвийн хэмнэлтийг цалингийн ашгийн татварт 11,162,415 төгрөг илүү шилжүүлсэн зөрчил илэрснийг ******* аймгийн Аудитын газрын 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай акт бичжээ.
******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын тайлангаар нийт 18 зөрчилд улсын байцаагчийн акт бичсэн боловч захиргааны шүүхээс 11 актыг хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын тайлан хэрэгт авагдсан боловч улсын байцаагчийн актууд нь хэрэгт авагдаагүй байна.
Ажил олгогч нь дээр дурдсан хяналт шалгалтын тайлан, улсын байцаагчийн актуудыг ажилтан ерөнхий нягтлан бодогч М.*******ийн гаргасан “сахилгын зөрчил” гэж үзэж байгаа бол түүнийг ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг баримтлах байжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч түүний төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2018/00523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР