Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 111/ШШ2020/0017

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Ж.Хүчитбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын нэхэмжлэлтэй Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны төв зөвлөлийн албан сайтаар 2020 оны 6 сарын 08-ны өдөр зарласан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Ц.Дашцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Хүчитбаатарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-т заасны дагуу аймгийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 9 дүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах болно. Иймд тус салбар зөвлөлд хамаарах Ж.Хүчитбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Хүчитбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны төв зөвлөлийн албан сайтаар 2020 оны 6 сарын 08-ны өдөр зарласан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Ж.Хүчитбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн албаны төв зөвлөлийн албан сайтаар 2020 оны 6 сарын 08-ны өдөр зарласан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох-ыг хүссэн нэхэмжлэгч Ж.Хүчитбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.СУВДМАА