Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч Б.Бямбадагва

насанд хүрээгүй хохирогч Э.Анужин 14 нас 9 сар 12 хоногтой, түүний хууль ёсны төлөөлөгч эх  Д.Энхтуяа,  хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр

шүүгдэгч П.Батбилэг, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалах их сургуулийн харуул үйлчилгээний ротод хугацаат цэргийн алба хааж байгаа, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын  хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15-543 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:УХ98081111/ Сартуул овогт Пүрэврагчаагийн Батбилэгт холбогдох эрүүгийн 201626021918 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.Батбилэг  2016 оны 6 дугаар сарын 4-ний орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрмон билэг” зочид буудалд Нийслэлийн 34 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч, 14 нас 8 хоногтой байсан Э.Анужинг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүгдэгч П.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би хамаатны хүүхэд болох найз Гантогтохтой хамт дугуйн парадад оролцчихоод талбайгаас гэр лүүгээ харих замдаа “гоймондоо” хоолны газарт Гантогтохой хамт байж байтал миний гар утсанд Анужингийн Facebook хаягаас “Сайн уу, хаана байгаа юм бэ, уулзах уу” гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би хариуд нь “харин ээ, яах уу, би хамаатныхаа найзтай хамт байна” гэж явуулсан. Тэгэхэд Анужин би найзтайгаа хамт яваад очъё гэсэн.  Тэгээд Анужинтай орой 20 цагт уулзахаар тохироод  Гантогтохын хамт  би явж дугуйгаа гэртээ тавьчихаад Сансар худалдааны төвийн үүдэнд очтол Анужин ганцаараа ирчихсэн байсан.  Анужин “манай найз одоо ирнэ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Анужингийн найз Хандсүрэнг ирэхээр нь манай найз Гантогтох, Анужин, түүний найз Хандсүрэн бид дөрөв автобусны буудал руу алхаж очоод тэндээсээ такси аваад комбинат орсон. Бид хамт хоолонд орох гэсэн чинь хоолны газрууд хаалттай байхаар нь хэдүүлээ хамт караоке оръё гэсэн чинь Хандсүрэн “энд олигтой юм байхгүй ээ, хороолол оръё” гэхээр нь бид хамтдаа таксинд суугаад хороолол орсон. Хороолол ороод би гар утсаа ломбарданд 35000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд бид дөрөв зочид буудал хайгаад “Эрмон билэг” нэртэй зочид буудлын дотроо 2 өрөөтэй өрөөнд орсон. Хандсүрэн “хэдүүлээ хөзөр тоглоё” гэхээр нь бид тэгье гээд Анужин, бид хоёр хамт гарч дэлгүүр орж  2 литрийн пиво нэгийг, 1 кг боорцог, 1 ундаатай аваад буцаж буудлын өрөө рүү орсон. Тэгээд бид нар хамт хөзөр тоглож байгаад пиво уусан. Пивоноос Гантогтох  амсаагүй, Хандсүрэн, Анужин бид гурав хувааж уусан. Тэгээд нөгөө өрөөнд Хандсүрэн, Гантогтох хоёр, наад өрөөний орон дээр  Анужин хэвтэж байсан. Анужинтай бид хоёр 2016 онд сургуулийн 50 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэл үеэр танилцаж байсан. Анужин бид хоёр Facebook хаягаар голдуу харьцдаг  байсан. 2016 онд би 12 дугаар ангид, Анужин 8 дугаар ангид сурдаг байсан. Тухайн үед би 17 настай, Анужин надаас хоёр насаар дүү 15 настай гэж би бодож байсан гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Анужин шүүхийн хэлэлцүүлэгт:  2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр би гэртээ Хандсүрэн гэдэг найзтайгаа хамт  юм ярьж сууж байгаад Facebook үзээд байж байхад Батбилэг над руу уулзах уу гэсэн зурвас бичсэн. Тэгээд Сансар худалдааны төвийн орчимд уулзахаар болсон. Батбилэг хамаатныхаа найзтай явж байна гэсэн. Тэгэхээр нь хамт хүрээд ир, би Хандсүрэнтэй хамт байна. Тэгээд дөрвүүлээ уулзая гэсэн. Сансар худалдааны төвийн орчимд Батбилэгтэй уулзаад тэндээсээ такси бариад 19 дүгээр хороолол орсон. 19 дүгээр хороолол дээр очоод гар утас тавих гээд ломбард хайсан боловч хаасан байсан. Тэгэхэд Хандсүрэн 4 дүгээр хороолол оръё гээд бид нар хороолол орсон. Хороололд очоод ломбард ороод Батбилэг гар утсаа барьцаанд тавьсан. Хэдэн төгрөгөөр тавьсаныг мэдэхгүй байна. Батбилэгийг ломбард руу орсоны дараа би ээжээсээ найзындаа хонож болох уу гэж хэлээд зөвшөөрөл авсан. Тэндээсээ хорооллын байрны дундуур алхаж байгаад “Эрмон билэг” нэртэй зочид буудалд орсон. Уух юм авахаар болоод Батбилэг бид хоёр дэлгүүр рүү явсан. Батбилэг дэлгүүрийн гадаа байж бай гэж хэлээд дэлгүүр ороод пиво аваад гарч ирсэн. Тамхи хаанаас авах уу гэхэд нь автобусны буудал дээр байгаа байх гэсэн. Тэгээд Батбилэг Гантогтохын толгой нь өвдөөд байна. Эм авна гэж хэлээд эмийн сан руу ороод гарч ирсэн. Тэгээд буудалдаа очоод хөзөр тоглож байгаад өрөө өрөөндөө орсон. Батбилэгийг би “агаа” гэж дууддаг. Яг нүүр нүүрээ харж насаа бол хэлж байгаагүй. Гэхдээ би Батбилэгт  2002 оны 5 дугаар сарын 26-нд төрсөн гэж хэлдэг байсан. Батбилэг ч  өөрөө төрсөн  оноо  надад хэлж байсан. Батбилэг надтай бэлгийн ажил хийхэд би болиоч гэж хэлж байсан. Би Батбилэгт гомдолтой байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Анужингийн хууль ёсны төлөөлөгч эх Д.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт:Охиноо ийм зүйл болно гэж бодоогүй. Тэр өдөр надад “ээжээ би найзындаа очоод хоночихоё гэхээр нь би итгэсэн юм. Орой нь 20 цаг өнгөрөөгөөд утас руу нь залгахад Анужингийн утас нь холбогдохгүй байсан.  Түүнээс хойш хэд хоногийн дараа би өөрийн дүү Сарангоогоос энэ асуудлыг мэдээд цагдаад хандсан. Энэ хэргийг прокурор дээр хэрэгсэхгүй болгосноос хойш манай охин Анужин “үхнэ хатна” гэх болсон. Шинжээчийн дүгнэлтээр Анужин бэлгийн замын халдварт өвчингүй гэсэн боловч одоо доошоогоо байнга цагаан юм гардаг болсон. Үрэвслийн лаа авч хийгээд явж байгаа. Охиноо цаашид эмэгтэйчүүд талаас нь эмчид үзүүлж харуулах шаардлагатай байгаа бөгөөд 5 сая төгрөг нэхэмжилж байгаа талаараа Батбилэгийн аавд нь хэлэхэд “надад тийм их мөнгө байхгүй” гэж хэлсэн. Онгон хальс оёулахад 5 саяыг зарцуулах юм. Гомдолтой байгаа гэв.

 

Шүүгдэгч П.Батбилэгийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 58/, ял шалгах хуудас /хх-ийн 59/, суралцагчийн ерөнхий мэдээлэлийн хуулбар /хх-ийн 60-62/, суурь болосвролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 63/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 64/,

гэрч Ө.Пүрэврагчаагийн...”миний хүү Батбилэг нь 1998 онд төрсөн. Дээрээ 1 эгч доороо нэг эмэгтэй дүүтэй айлын ганц хүү. 2016 оны 6 дугаар сард уг сургуулийн 12 дугаар ангийг төгссөн ба уул нь их сургуульд оруулах гэсэн боловч гэмт хэрэгт холбогдчихсон болохоор нь их сургуульд оруулаагүй. Одоо морин хуур хөгжмийн дугуйланд явж байгаа ба өөрөө цагдаа болох сонирхолтой хууль сахиулах их сургуульд орох гэж байсан юмаа. Зан араншингийн хувьд төлөв даруу, бүрэг дуу цөөтэй, хүнд их тусархуу, найз нар дундаа их нэр хүндтэй. /хх-ийн 18/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Батбилэг  2016 оны 6 дугаар сарын 4-ний орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон билэг” зочид буудалд Нийслэлийн 34 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч, 14 нас 8 хоногтой байсан хохирогч Э.Анужинг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.Анужингийн...” 2015 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Манай сургуулийн 50 жилийн ойн концерт болохоор болоод би концертонд оролцохоор болсон. Энэ үед концертонд бэлдэж байхад 12 в ангийн сурагч Батбилэг бид хоёр хамт хөгжмийн цөөхүүлд оролцоод хамт бэлтгэл хийгээд нэг нэгнийгээ сайн мэддэг болсон ба хоорондоо юм ярьдаг болсон. Түүнээс хойш концерт дуусаад бэлтгэл хийхээ болиод харьцахаа болсон...бид хоёр фейсбүүкээр найзууд болчихсон байсан. Концертын үеэр чатаар концертын талаар харьцдаг болсон. Түүнээс хойш ойр зуурхан чатаар харьцдаг болсон, сургууль дээрээ уулзаад юм ярьдаг л байсан. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 19 цагийн үед Батбилэг надруу чат бичээд уулзах уу гэсэн. Тэр үед би өөрийн найз Хандсүрэнтэй хамт түүний гэрт байсан болохоор Хандсүрэнтэй хамт 3уулаа уулзъя гэж бодсон чинь Батбилэг би найзтай байна 4-үүлээ хамт уулзъя гэсэн. Тэгээд бид дөрөв 20 цагийн орчим яармагийн 1 дүгээр буудлын Сансар супер маркет орчимд уулзаад үйлдвэр комбинат руу автобусаар яваад караоке хайж байгаад сүүлдээ болиод Батбилэг өөрийнхөө гар утсыг ломбарданд тавихаар болоод үйлдвэр комбинат орчмоос ломбард хайж байгаад олдохгүй хаалттай болохоор нь хороолол руу таксидаад хороололын модны 2-ын орчмын замаар ороод нэг ломбард руу Батбилэг Гантогтох хоёр ороод гарч ирээд утсаа ломбарданд тавьчихлаа гэж хэлээд бид 4 нөгөө такситайгаа хороолол орчимоор буудал хайж байгаад Гантогтох, Батбилэг хоёр түрүүлж нэг буудал руу ороод буцаж гарч ирээд ийшээ орох уу гэсэн. Тэгээд хоёр давхарын нэг өрөөрүү орсон чинь дамжиж ордог 2 өрөө байсан. Тэгээд бид 4 өрөөндөө ороод наад талын өрөөнд 4үүлээ ороод суусан. Тэгтэл Батбилэг хоёулаа хамт дэлгүүр орчихоод ирье гэсэн. Тэгээд бид хоёр буудлаас гараад нэг мини маркет руу Батбилэг ганцаараа ороод намайг гадаа хүлээж бай гэсэн. Тэгээд Батбилэг гарч ирэхдээ хар өнгийн үүргэвчиндээ түнтийтэл юм хийчихсэн байсан. Тэгээд буудлын хажуугийн түцнээс тамхи авсан. Тэгээд бид дөрөв хөзөр тоглож байтал Батбилэг цүнхнээсээ том савтай пиво гаргаж ирээд ууцгаая гээд тэр 3 уусан би уухгүй гэсэн чинь Батбилэг, Хандсүрэн хоёр уучих гээд байхаар нь би цайнаа аягаар 2 удаа уусан. ...Хандсүрэн, Гантогтох хоёр цаад өрөө рүү ороод унтчихсан. Батбилэг бид 2 пиво ууж байсан өрөөндөө унтсан ба тэр өрөө 1 ортой байсан. Тэгээд би хөнжилдөө өмд цамцтайгаа ороод хэвтсэн. Хажуугаар Батбилэг орж хэвтээд миний хацар дээр үнсээд миний хувцасыг тайлах гэхээр нь би боль гэсэн чинь зүгээр гээд байсан ба миний өмд цамц дотоож хөхний даруулга зэргийг тайлаад Батбилэг өөрийнхөө бүх хувцасыг тайлаад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Энэ үед миний бэлэг эрхтэн аймаар өвдөөд байсан, би боль гэж хэлсэн чинь зүгээрээ гээд байсан.  Тэгээд ойролцоогоор 5-10 минутын дараа больсон. Энэ үед би орноос босоод хартал дэвсгэр даавуу цус болчихсон миний бэлэг эрхтэн аймаар өвдөөд байсан. Тэгээд би шууд хувцасаа өмсөөд тагтан дээр гараад ганцаараа сууж байгаад буцаж ороод одоо зүгээр унтах уу гэсэн. Тэгтэл Батбилэг за тэгье гэсэн. Тэгээд би ахиад хувцастайгаа хэвтсэн чинь ахиад Батбилэг намайг үнсээд хувцас тайлаад ахиад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн. Намайг боль гэсэн чинь ерөөсөө болихгүй байсан. Тэгээд удалгүй больчихоод ахиад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдлөөд байсан. Энэ үед би ахиад боль гэсэн боловч миний үгийг ерөөсөө тоохгүй байсан. Тэгээд би босоод жорлон ороод нойлын цаасаа бэлэг эрхтэнээ арчсан...тэгээд би энэ талаар хэнд ч хэлээгүй ба өөрийгөө жирэмсэн болчихсон байна гээд айгаад Батбилэгтэй фейсбүкээр чаталсан чинь авахуулаач гээд байсан. /хх-ийн 12-13/ гэсэн,

 

гэрчээр Д.Энхтуяагийн...”2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн дүү Д.Төгсжаргал над руу утсаар яриад Энхтуяа эгчээ яаралтай манайд хүрээд ир гэрт Хандсүрэн гээд Анужингийн найз нь ирсэн байна. Анужинг авч явна гээд байна гэсэн. Тэгэхээр нь би наад хоёроо наанаа хоно гээд хэлчих би удахгүй очлоо намайг очно гэж битгий хэлээрэй гэсэн. Тэр үед би Хандсүрэнг миний хүүхдийг уруу татаад аваад явах гээд байна гээд очиж уг охинтой уулзах санаатай байсан...Тэгтэл Төгсжаргал Анужинг чи одоо шээ гээд шээсэнд нь тест дүрээд нэг зураас гарсан чинь Төгсжаргал Анужинг айлгах гээд чи жирэмсэн болчихсон байна одоо та хоёрыг цагдаа дээр авч очоод юу болсоныг чинь яриулна гэсэн.

2016 оны 6 дугаар сарын 4-ний орой би ажилдаа явж байтал Анужин ээжээ би гарчихаад ирье гээд мессэж бичсэн байсан. Би гэртээ 22 цагийн үед ирэхэд Анужин байгаагүй...мессэж бичээд ээжээ би ангийхаа хүүхдийн гэрт хоночихоод өглөө очье гээд бичсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь би 8 цагт ажилдаа явсан орой гэртээ ирэхэд Анужин гэртээ байсан. Миний охин нь эцэг эхээс хоёулаа айлын ганц охин дээрээ нэг ахтай. 2008 онд Нийслэлийн 34 дүгээр сургуульд элсэн орсон. Одоо 9 дүгээр ангийн сурагч ба миний охин математикийн хичээлдээ их сонирхолтой сайн сурдаг хүүхэд. Үеийн хүүхдүүдээ бодвол миний нүдээр арай өсгөлөн харагддаг. /хх-ийн 17-18/

 

насанд хүрээгүй гэрч Ц.Хандсүрэнгийн:..”Анужин...би сургуулийнхаа Батбилэгтэй үерхэж байгаа би Батбилэгт хайртай гээд утсаараа Батбилэгийн фейсбүүк хаяг руу ороод зурагнуудыг нь надад харуулсан. Тэгээд 19 цагт би Батбилэгтэй уулзана хамт  явчих гээд нүүрээ будаад үс толгойгоо угаагаад байсан. Би өнөөдөр яг онгоноо цоолуулчихжээ гээд инээгээд байсан...тэгэхээр нь би Анужинд юм яриач хаачих гээд алхаад байгаа юм гэхэд Анужин уух гэж байгаа юм шиг байна гээд байсан. Тэгээд бид нар тэндээсээ такси бариад үйлдвэр комбинат орсон...тэгээд бид нар буудал хайж явж байгаад нэг буудалд орсон ба уг буудал нь нэг өрөө хирнээ дотроо 2 өрөөтэй 2 өрөө нь тусгаарлагч хана хаалгатай байсан. Тэгээд бид нар наад талын өрөөнд нь ороод Батбилэг, Анужин хоёр дэлгүүр ороод пиво, ундаа, тамхи авч орж ирсэн. Тэгээд бид 4 уг пивыг хувааж уучихаад би та 3 наад өрөөндөө унтаарай гэж хэлчихээд цаад талын өрөөнд нь ороод хэвтсэн чинь Анужин намайг чи ийм эрт унтах гээд байгаа юмуу гээд дуудаад байхаар нь би буцаж гарч ирээд бид нар жоохон юм яриад дуу сонсоод хөзөр тоглож байгаад Гантогтох бид хоёр цаад талын өрөөнд ороод хөгжим сонсоод орон дээр хэвтэж байтал Анужин Батбилэг хоёрын өрөөний ор дуугараад эхэлсэн. Энэ үед миний шээс хүрээд гарах гэж хүлээж байгаад ор дуугарахаа болихоор нь жорлонгын өрөө рүү ороод шээх гээд тэдний өрөө рүү орсон чинь тэр хоёрын нэг нь Хандсүрэн гараад ирлээ гээд шивнээд хоорондоо яриад байсан.

..маргааш нь  Анужин надад хэлэхдээ Батбилэг бид хоёр 3 удаа бэлгийн харьцаанд орсон. Батбилэг намайг чи жирэмсэн болчихсон байж магадгүй шалгаарай гэж хэлсэн. Батбилэг бид 2 гурав нахьсан ш дээ. Миний хөхний даруулга урдуураа тайлагддаг тэгсэн чинь Батбилэг тайлж чадахгүй би өөрөө тайлсан ш дээ. Батбилэгийн бэлэг эрхтэн нь аймаар том юм байна лээ аймаар өвдсөн гээд байсан. Би Батбилэгийг хүч хэрэглээгүй гэж бодож байна. /хх-ийн 20/

 

гэрч Т.Сарангоогий:...”2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр миний ээжийн төрсөн дүү Энхтуяагийн охин болох Анужин манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны  Жанжингийн 24-484 тоотод ирсэн. Би усанд явахдаа Анужингийн утсыг аваад шалгаж үзсэн. Энэ үед Анужин гэрт үлдсэн. Би чатуудыг нь уншсан чинь Баагий гэсэн хаягтай эрэгтэй хүн рүү би жирэмсэн болчихсон байна гэсэн утгатай чат бичсэн байсан. Нөгөө залуу нь тэгвэл эм уугаач би мөнгө олоод өгье чи өөрөө яваад эмээ авч чадах уу гэх мэтээр чаталсан байсан. Хандсүрэн гэсэн хаягтай эмэгтэйтэй би жирэмсэн болчихсон байна Баагийд хэлчихсэн үр зулбуулах эм хаана зардаг юм бол гэж мэтчилэнгээр чаталсан байсан. /хх-ийн 24/ гэсэн

 

насанд хүрээгүй гэрч Н.Гантогтохын:..”2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Батбилэг дугуйн парадад явсан. ..Батбилэгийг нэг охин уулзъя гэсэн утгатай мессэж ирсэн...Батбилэг бид хоёр гадуур хонолоо, та хоёр яахын гэж асуухад Хандсүрэн гэдэг охин нь би бол дүүрсэн хүн асуудалгүй гэсэн, Анужин гэдэг охин нь ээжээсээ асуугаадхъя гэж яриад зөвшөөрчихлөө гэсэн. Батбилэг, Анужин хоёр дэлгүүр гарсан. 2 литрийн пиво нэг ширхэг, мөн нэг ширхэг ундаатай ирсэн. Бид нар унтахаар болоход би Хандсүрэнтэй нь нэг өрөөнд орсон, Батбилэг Анужин хоёр нэг өрөөнд орсон. Анужин, Батбилэг хоёр бэлгийн харьцаанд орсон эсэхийг би мэдэхгүй байна. Анужин, Хандсүрэнг дуудаагүй, дуудсан бол би мэдэх байсан. Би Хандсүрэнтэй бэлгийн харьцаанд ороогүй /хх-ийн 26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8947 дугаартай: Э.Анужингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Бэлгийн замын халдварт өвчингүй. Охин хальс хуучин урагдалтай байна. Одоогоор жирэмсэн биш байна. /хх-ийн 33/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12027 дугаартай: Анужин нь биеийн хөгжил, биеэ авч яваа байдал, хэл ярианы хувьд насандаа тохирсон байна. /хх-ийн 37/ гэсэн дүгнэлтүүд,

 

шинжээч байцаасан тэмдэглэл...онгон хальс урагдаад 14 хоногоос дээш хоносон тохиолдолд хуучин урагдалд тооцогддог ба 14 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэзээ онгон хальс урагдсаныг тогтоох боломжгүй. Э.Анужин нь 21 хоногийн дараа надад үзүүлсэн байна. /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч П.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

яллагдагчаар П.Батбилэгийн:..”2016 оны 5 дугаар сарын эхээр...Анужин би өөрт чинь сайн болчихсон 2-уулаа үерхэе гэсэн...2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 17 цагийн үед Анужин надруу фейсбүүкээр чат бичээд уулзах уу гэсэн...би Гантогтох бид хоёр гадуур хонолоо та хоёр гадуур хонож болох юм уу гэхэд Хандсүрэн би бол асуудалгүй гэсэн. Тэгтэл Анужин би гэр рүүгээ утасдаад асууя гээд утсаар яриад болчихлоо гэсэн...тэгээд тэр хоёр өрөөндөө ороод Анужин бид хоёр өрөөндөө үлдсэн. Тэгээд Анужин өрөөний гэрлээ унтраагаад бид 2 орондоо орж хэвтсэн. Оронд хэвтэх үед Анужин дээгүүрээ хөхний даруулгатайгаа доогуураа дотоожтойгоо хэвтсэн. Би бас дотоожтойгоо оронд орсон. Тэгээд Анужин бид хоёр үнсэлцээд Анужин миний дээр гараад бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд ороод сүүлд би Анужингийн дээр гараад 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Анужин тайлан тоглолтын үеэр надад өөрийгөө 2000 онд төрсөн одоо 16 настай гэж хэлж байсан ба өөрөө гаднах төрх нь их өсгөлөн 16 настай юм шиг л харагддаг байсан. Бид хоёр хэн хэн нь сонирхож хүсээд бэлгийн харьцаанд орсон ба 3 удаа бэлгийн харьцаанд ороход би 3 удаа дур тавьсан...би Анужингаас чи хэдэн удаа хүнтэй унтаж үзсэн гэхэд Анужин би 2 удаа л хүнтэй унтаж үзсэн чи 3 дахь нь гэж хэлсэн. /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлэг болон facebook-т хийсэн тэмдэглэл /хх-ийн 114/,  нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 15/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 14/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 16/, насанд хүрээгүй хохирогч Э.Анужингийн эх Энхтуяагийн дансанд хохиролын 300.000 төгрөг хийсэн баримт /хх-ийн 85/, хохирлын баримт /хх-ийн 134-135/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар давхар нотлогдож байх тул П.Батбилэг яллагдах үндэслэл болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.

 

Иймд шүүгдэгч П.Батбилэгийг хохирогч Э.Анужинг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч П.Батбилэгт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

 

Шүүгдэгч П.Батбилэг нь Монгол Улсын Батлан Хамгаалахын Их сургуулийн Харуул үйлчилгээний ротод хугацаат цэргийн алба хааж байгаа учир албадан ажил хийлгэх ял оногдуулахгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гомдолтой талаар мэдүүлж байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж дүгнэх боломжгүй тул шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

 

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад:

Шүүгдэгч П.Батбилэгийн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс “ Э.Анужингийн онгон хальсыг П.Батбилэг цоолсон гэдэг нь тогтоогдоогүй, мөн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг тухайн үед мэдээгүй байсан, иймд П.Батбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч П.Батбилэг 1998 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн нь иргэний үнэмлэхийн хуулбараар /хх-ийн 57/ нотлогдсон, (гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 9 сар 24 хоногтой байсан) насанд хүрээгүй хохирогч Э.Анужин 677 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар /хх-ийн 14/ 2002 оны 5 дугаар сарын 26-нд төрсөн болох нь нотлогдож байх бөгөөд гэмт хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Э.Анужин 14 нас 8 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэлээр /хх-ийн 15/ тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Батбилэг, насанд хүрээгүй хохирогч Э.Анужин нар хэн аль нь ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд суралцдаг, сургуулийнхаа 50 жилийн ойд зориулсан тоглолтонд бэлтгэх үед танилцаж, хоорондоо facebook хаягаар харилцдаг байсан,  гэмт хэрэг үйлдэгдэх үед П.Батбилэг 17 нас 9 сар 24 хоногтой, 34 дүгээр сургуулийн 12 дугаар ангид суралцаж байсан, Э.Анужин  тус сургуулийн 8 дугаар ангид суралцдаг байсан байна.

 

Э.Анужин facebook хаягаа 2000 оны 5 сарын 26 ( энэ хаягыг хүүхдээр нээлгэж байсан),  мөн 2001 оны 5 сарын 26 гэж төрсөн он сар өдрөө оруулсан (энэ хаягыг би өөрөө нээсэн ) гэсэн байх боловч насанд хүрээгүй хохирогч Э.Анужин мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Батбилэгт би өөрийнхөө төрсөн он сар өдрийг үнэн зөвөөр нь буюу  2002 оны 5 дугаар сарын 26-нд төрсөн гэдгээ хэлэхэд Батбилэг ч надад төрсөн он сар өдрөө 1998 оны 8 дугаар сарын 11 гэж хэлж байсан бөгөөд намайг “чи манай дүү Цолмонгоос 2 насаар дүү  юм байна гэж хэлж байсан. Би Батбилэгийг “агаа” гэж дууддаг гэх талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн байна.

 

Нөгөөтэйгүүр хувь хүн сайн дурын үндсэн дээр олон нийтийн цахим сүлжээ facebook хаягыг ямар ч үг үсэг, нэр, тоон илэрхийллээр нээж болно.  

 

Өөрөөр хэлбэл 34 дүгээр сургуулийн төгсөх ангийн суралцагч П.Батбилэг гэмт хэрэг үйлдэх үедээ өөрөө насанд хүрээгүй байсан байх бөгөөд өөрөөсөө дөрвөн ангиар дүү ангид суралцаж байсан Э.Анужинг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдэх бүрэн боломжтой төдийгүй түүний насыг мэдэж байсан гэж шүүх дүгнэлээ.         

 

Шүүгдэгч П.Батбилэг, Э.Анужинг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, харин Э.Анужингийн биед шүүх эмнэлгийн үзлэг  2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 21 хоногийн дараа хийгджээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8947 дугаартай дүгнэлтэнд”...охин хальс хуучин урагдалтай байна...” /хх-ийн 33/

Шинжээч байцаалтаар...”онгон хальс урагдаад 14 хоногоос дээш хоносон тохиолдолд хуучин урагдалд тооцогддог ба 14 хоногоос хэтэрсэн тохиолдолд хэзээ онгон хальс урагдсаныг тогтоох боломжгүй”...гэсэн байна.

 

Түүнчлэн П.Батбилэг, Э.Анужин нар бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдсэн талаараа хэн аль нь маргаагүй бөгөөд онгон хальс хэдийд урагдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэхгүй учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан П.Батбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хавтаст хэргийн 134-135А дугаартай талуудад хохиролтой холбогдох нийт 146000 төгрөг гэх баримтууд авагдсан байх бөгөөд Голомт банк шинжилгээ гэсэн 17000 төгрөг гэх баримт нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй, бусад буюу нийт 129000 төгрөгийн баримтын хүрээнд хохиролыг гаргуулж шийдвэрлэх боломжтой.  

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч талаас 300000 төгрөгийг хохирогч талд  хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 85/ байх тул шүүгдэгчийг баримтын хүрээнд хохирол бүрэн төлсөн гэж дүгнээд П.Батбилэгийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс охиныхоо онгон хальсыг оёулахад шаардлагатай гэж 5 сая төгрөг нэхэмжилснийг холбогдох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй.

Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

П.Батбилэгт  урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.