Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

 

 

 

 

 

202         06           06                                  2023/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч М.Г*******,

түүний өмгөөлөгч Ч.О*******,

шүүгдэгч Д.С,

түүний өмгөөлөгч Р.Ц*******,

гэрч А.Э*******, В.Ц*******, Т.Б******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С******* холбогдох эрүүгийн 231500000028 дугаартай, 163/202/0097/Э индекстэй хэргийг 202 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э******* овогт Д******* С, Булган аймгийн суманд оны 0 сарын 06-ны өдөр төрсөн, 3 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Булган аймгийн сумын Х 5 дугаар баг , тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Булган аймгийн сумын Засаг дарга ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ГЗ8100618.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 23-наас 2-нд шилжих шөнө Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутагт хохирогч М.Г*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан хийж улмаар барьцалдан хөлийг нь мушгиж хавсарч унагаасан үйлдлийн улмаас хохирогч М.Г*******ын биед евдөгний дотор талын хажуугийн холбоосон тасрал, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 23-наас 2-нд шилжих шөнө Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутагт хохирогч М.Г*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж, хавсарч унагаан түүний  биед “өвдөгний дотор талын хажуугийн холбоосон тасрал, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч М.Г*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харин 2023 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед гэртээ байж байхад Булган аймгийн Д.Ж дарга над руу залгаад Г*******оо ороод ирээч гэсэн. Тэгээд би орох гээд зааланд байж байхад сумын дарга Д.С бас орж ирж таараад хамт Д.Ж даргын өрөөнд орсон уг өрөөнд сумын даргын орлогч Т.Б******* дарга, Ж даргын хамт бас нэг залуу хамт байсан. Би тухайн үедээ Д.С даргад гомдож байсан болохоор Д.Ж даргад хандаж хуучин нь ул болж шинэ нь зул болдог цаг болжээ гэж хэлсэн. Д. С, Б*******, Тунгаа бид нар машинд сууж байхдаа би Д. С******* хандан чи залуу хүн байж ийм хогийн зан битгий гаргаж бай танай аав бас ардчилсан намд байхдаа чам шиг ийм хүн байсан пизда минь гэж би ширүүхэн хэлсэн тэр нь миний буруу байхаа. Д.С нь машинаас бууж ирээд та миний эцгийг яриад яах вэ ярих юм байвал надтай учраа ол гэсэн тэгэхээр нь чи тэгээд яах юм гэж хэлтэл би та нарыг юу ч үгүй болгон за гэж хэлээд намайг барьж аваад мушгиад хавсарч унагасан тэр үед миний хөл эвгүй болж гэмтсэн гэдгийг би сайн мэдэж байна, би тухайн үед Д.С******* хандан миний хөл эвгүй болчихлоо би суумаар байна гэж хэлээд нэг хэсэг суусан тэрийг Д.С Т.Б******* хоёр сайн сонсож мэдэж байсан. Тухайн үед юу болсон талаар Т.Б******* орлогч дарга гэрчилнэ бас сайн мэдэж байгаа. сумын даргын орлогч Б*******, Засаг дарга, Д.С, Тунгаа гэх эмэгтэй нар хамт байсан байсан. Д. С намайг барж авч хавсарч унагаагүй бол миний хөл зүгээр байх байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06-08 дахь тал/

-Гэрч А.Э*******гийн “...2023 оны 10 дугаар сарын 22-ны орой манай нөхөр Г******* Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд гэртээ ирээд хоол унд идэж байсан чинь гар утас нь дуугараад байхаар нь хэн залгаад байгаа юм гэсэн чинь аймгийн даргын орлогч Ж дарга манай суманд ирсэн хүрээд ирээч гээд байна гээд хоолоо идэж дуусаад гараад явсан.Тэгээд 2023 оны 10 сарын 23-ны 01 цагийн орчим би гэртээ унтаж байсан чинь Ц******* гээд манай сумын эгч орж ирээд манай нөхөр Г******* руу залгаад өгөөч гэхээр нь би залгасан чинь гар утсаа авахгүй байсан.Тэгээд хэвтэж байсан чинь манай нөхөр Г******* С, Б******* хоёр хүнээ алдсан байна, намайг барьж авч зоддог болсон байна.Миний хөл рүү хоёр удаа өшиглөсөн чинь хөл эвгүй болчихлоо гээд орон дээрээ хэвтсэн. Тэгээд өглөө болсон чинь хөл нь бүүр хавдсан учраас Сыг 09 цагийн орчим гар утас руу нь залгаад дуудсан чинь манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд Сансар- Очир би их согтсон байна гээд байх шиг байсан. Тэгээд С манай нөхөр Г*******ыг аваад Булган аймгийн эмнэлэг орж үзүүлэх гээд явсан. Би ардаас нь юу болсон талаар асуусан чинь Булган аймгаас Орхон аймаг явж байна Медипас эмнэлэгт бичлэг хийлгэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 10 сарын 2-ний шөнө 02 цагийн орчим манай нөхөр гэртээ ирээд эмнэлгийн хариу ардаас гарна гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 10 сарын 25-ны өглөө Орхон аймгийн медипас эмнэлгээс манай нөхрийн гар утас руу залгаад гурвалсан чагтан холбоосны голоос холбоос нь тасарсан байна яаралтай хагалгаанд орох шаардлагатай Орхон аймаг бол хагалгаа хийх боломжгүй Улаанбаатар хот яв гэж нөхөрт хэлсэн. Тэгээд Сансар- Очирт хариуг нь хэлсэн чинь би таныг аваад явъя гэж манай нөхөрт бүтэн сайнд буюу 2023 оны 10 сарын 29-ны өдөр явахаар болж тохирсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдөр С манай нөхрийг аваад Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтүүлсэн. Манай нөхөр Г******* хэлэхдээ С ганцаараа зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

- Гэрч Д.Б “...Би М.Г******* гэх хүнийг би мэднэ.Ажлын шугамаар л холбогддог өдөр болгон уулзаж ярилцдаг, тэр хүнтэй садан төрлийн харилцаа байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 23-ний өглөө би дэлгүүр дээрээ бүтэн ажилласан. Өдөр Г******* дэлгүүрээр орж гараад л явж байсан. Орой би 21 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэртээ харьсан маргааш өглөө нь би М.Г******* гэрт ороход доголоод явж чадахгүй байсан. Би гайхаад яасан юм бол гэж бодоод өнгөрсөн тэгээд дараахан М.Г******* нь хөлөө үзүүлнэ гээд Д.Сын хамт явж байна гэсэн.Урд өмнө нь хөл өвдлөө гэх зэрэг өвчин ярдаггүй ер нь доголж хазганаж явж байсан удаа байхгүй, сүүлд 2023 оны 10 дугаар сарын 2-ний өдөр би ажил дээрээ ирсэн.Тэгэхэд Г******* хөл гэмтээд гэртээ хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,/ хавтаст хэргийн 13 дахь тал/

- Гэрч О “... 2023 оны 10 дугаар сарын 23-ний орой 22 цагийн үед гаднаас сумын орлогч дарга, Т.Б*******, Булган аймгаас ирсэн гэх 2 хүний хамт орж ирж болох цуйван захиалсан мөн 1 шил 0.75 граммын экс нэртэй архи захиалж суусан удалгүй гаднаас М.Г*******, сумын дарга, Д.С нар орж ирээд тэр хэд хамт ууж идэж байгаад 23 цаг 5 минутын үед манай гараад явсан. Манайхаар үйлчлүүлж байхад тэр хүмүүсийн дунд ямар нэг маргаан болоогүй. М.Г******* нь 22 цагийн үед сумын дарга, Д.Сын хамт орж ирэхдээ хөл доголсон юм уу? хазганаж байгаагүй зүгээр алхаад орж ирсэн. Сүүлд сонсоход сумын дарга Д.С*******ой маргаан болж Д.С нь газар унагаж ахынх нь хөлийг гэмтээсэн гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Гэрч Ц*******ийн “...2023 оны 10 дугаар сарын 23-ны 01 цагийн үед М.Г******* залгаад эгчээ та ардчилсан намын мөнгөөр машин авч унасан зүйл байна сумын орлогч дарга, таныг тэгж яриад байна гэхэд Т.Б******* нь М.Г*******ын утсыг шууд аваад надтай ярьсан.Та угаасаа намын мөнгөөр машин авсан чинь үнэн биз дээ нам бол танд томорсон асуудал шүү балай авгай минь гэж хэлээд утсаа салгасан миний уур хүрээд очиж уулзах санаатай машинтай гарч ирээд М.Г*******ын гэрт ороход байгаагүй эхнэр Туяа нь мэдэхгүй байна эгч Булган аймгаас Д.Ж дарга, ирээд М.Г*******ыг дуудаад гараад явсан гэж хэлсэн.Тэгээд би гэртээ утсаа мартаад гэр лүүгээ буцаж очоод утсаа аваад Г******* руу залгахад М.Г******* эгчээ би гэртээ орох гээд орж чадахгүй байна гэхээр нь би яваад очиход дэлгүүрийн урд талд байдаг хөндлөн төмөр дээр сууж байсан яасан бэ? гэж асуухад миний хөл эвгүй болчихлоо гэнэт, гэнэт янгинаж өвдөөд байна та туслаач гэсэн би яасан юм гэж асуухад Д.С хөл эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Эгч нь оруулж өгөх үү гэсэн чинь за яах вэ? ээ би өөрөө сууж байгаад орно та харь гэж хэлсэн. Маргааш нь би Б******* дээр очиж чи яагаад ийм худал юм ярьж байгаа юм гэхэд эгчээ уучлаарай би согтсон байна. Миний буруу гэж хэлэхээр нь би уучилсан. Тэрнээс би цагдаад өргөдөл гаргаж өгнө гэж бодож байсан. М.Г*******той өмнө хэд хоногийн өмнө таарсан ямар ч хөл гар өвдлөө гэж ярьдаггүй хүн малдаа хүртэл явж л байдаг хүн шүүдээ хөлний талаар бол би Г*******ыг мэднэ өвчин ярьдаггүй хүн байсан. Хэрэг болсны дараа л хөөрхий хөл өвдлөө гэж Эрдэнэт, Улаанбаатар хот эмчилгээнд явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

- Гэрч Т.Б*******ын “...Тухайн өдөр болсон асуудал нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн даргын орлогч Д.Ж даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймаг сумын өвөлжилтийн бэлтгэл ажлыг үзэж, шалгах зэрэг ажлаар хөдөөгүүр явж байгаад орой 22 цагийн үед сумын төвд байдаг М.Г******* даргын хоолны газар орж хоол унданд орж байхад аймгийн даргын орлогч дарга Д.Ж нь М.Г*******, Д.С хоёрыг дуудаж байсан. Удалгүй М.Г*******, Д.С нар хамт орж ирээд хоол идэнгээ хоорондоо юм ярилцаж байхад М.Г******* дарга, сумын дарга, Д.Сыг доромжлох өнгө аястай үгийг хэлж байсан.

...М.Г*******, Д.С хоёр хоорондоо хэрүүл, маргаан үүсгэж барьцалдаж авсан. Тэгээд нээх удалгүй салсан хоорондоо нэг нэгийгээ цохиж авсан зүйл болоогүй. Хэрүүл анх М.Г******* даргаас эхэлж үүссэн. Сыг хэл үгээр доромжилж өдсөн өнгө аястай үг маш их хэлж байсан. Барьцалдаж аваад газар унаж байхыг харсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23 дахь тал /

-Гэрч Д.О “...Би машин бариад явж байсан машин дотор М.Г******* дарга, Д.С даргыг хэл үгээр доромжилж өдөөд эцгийг нь тийм хүн байсан гэх зэргээр хэлж байсан. Тэр үгэнд нь Д.С дарга уурлаад барьцалдаж авч байсан. Тэгээд манай нөхөр Т.Б******* салгах гэхэд тэр гурав газар унаж байсан.Тэгээд босоод М.Г*******, Д. С довжоо дээр сууж байсан би Т.Б*******ыг явъя гэж хэлээд бид хоёр гэр лүүгээ явсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна. М.Г******* нь газар унаж байсан Сансар дээр нь унаж байсан. Цохиж барьсан зүйл байгаагүй. Надад өөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 30-31 дэх тал/

-Гэрч О “...М.Г******* гэх хүний хөл нь зүгээр алхаж явсан доголж таяг тулж яваагүй байсан. Хуучин сумын дарга, байсан гэдгээр нь мэднэ тэрнээс М.Г*******той садан төрлийн харилцаа, холбоо байхгүй...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 32-33 дахь тал/

 

- Гэрч О “...Би М.Г******* гэх хүнийг хуучин сумын дарга, байсан гэдгээр нь мэднэ. Тэрнээс садан төрлийн холбоо байхгүй. Манай эмнэлэгт М.Г******* нь өвчний түүх байхгүй. 2023 оны байдлаар хөлдөө гэмтэл авч манай эмнэлгээр үйлчлүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39- дэх тал/,

- Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 298 дугаартай:

1. М.Г*******ын биед баруун өвдөгний дотор талын хажуугийн холбоосны тасрал, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дахь тал/

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 01 сарын 18-ны өдрийн 127 дугаартай:

1.М.Г*******ын биед баруун өвдөгний дотор хажуу холбоосны тасрал, дотор жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь унах, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-152 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 202 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай:

    1. М.Г******* нь сэтгэцэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн шинж илэрч байна.

    2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нэг зэрэглэлд хамаарч байна.

   3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйлийн илрэлгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

-Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Г******* дарга бид хоёрын маргаан хэрүүл болон хавсарган унагасан үйлдлээс болж бэртэл гэмтэл учирсан...” гэв.

                                                                                      зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.С, хохирогч М.Г******* нар нь өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1..Эрх зүйн зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Сын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгч Д.Сын хохирогч М.Г*******ын биед баруун өвдөгний дотор талын хажуугийн холбоосны тасрал, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 01 сарын 18-ны өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Шүүгдэгч Д.С нь холбогдсон хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг Монгол улсын Үндсэн хуульд тунхагласан ба тус эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалж гэмт үйлдлийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг зэргээс шалтгаалан гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Сыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Улсын яллагчаас: “.....Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч нь хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Харин хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үйлчилгээ авсан төлбөр болох 6,079,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох саналтай байна.....” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 5,200,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгөн дүнд хохирогчийн эмчилгээний зардал, замын зардал, сэтгэцэд учирсан хор уршиг зэрэг бүгд багтсан байгаа. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй......”  гэв.”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох баримтыг ирүүлээгүй учраас энэ хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Г*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

Шүүгдэгч нь Д.С нь хохирогч М.Г*******од хохиролд 5,200,000 төгрөгийг шүүхийн шатанд буюу 202 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан, хохирогч М.Г******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн  байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

М.Г******* нь эрүүл мэндийн даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас иргэний нэхэмжлэгчээр Булган аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Ариунболдыг томилжээ.

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Ариунболд нь М.Г*******ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 6,079,000 болох төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          2.1. Талуудын санал, дүгнэлт

 Улсын яллагч:  “....Шүүгдэгч Д.С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

 Хохирогчийн өмгөөлөгч: “...Хэлэх зүйлгүй....” гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Д.С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, торгох ял оногдуулахдаа хуульд заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 95 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Сын хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.С******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

2.3. Бусад асуудал

Шүүгдэгч Д.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдав.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүллээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22. дэх хэсгийн 22..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 38.1 зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э******* овогт Д******* Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.С******* оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ст сануулсугай.

5.Иргэний нэхэмжлэгч Ц.Ариунболдын нэхэмжилсэн хохирогч М.Г*******ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 6,079,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.С нь баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг  тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.С******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ