| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03033/И |
| Дугаар | 102/ШШ2021/02429 |
| Огноо | 2021-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2021/02429
| 2021 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2021/02429 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 хороо, 69 байр, 13 тоотод оршин суух хаягтай, рд:чд83061914, Боржигин овогт Сүхбаатарын Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 17 хороо, 22-р байр, 37 тоотод оршин суух, рд:чк83030360, Уулынду овогт Жаргалсайханы Золзаяад холбогдох,
гэрлэлт цуцлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Цогтгэрэл, хариуцагч Ж.Золзаяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Золзаяатай 2004 онд гэр бүл болж 4 хүүхэдтэй. Бидний дундаас Ц.Номин-Эрдэнэ, Ц.Намуун, Ц.Хангал, Ц.Ялгуун нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд хувийн таарамжгүй харилцаатай байсан. Олон удаа салж, тусдаа амьдарч байсан. 2018 онд хамт амьдрах боломжгүй учраас салах шийдвэр гаргасан. Салснаас хойш Ц.Номин-Эрдэнэ, Ц.Намуун, Ц.Хангал нартай цуг амьдарч байгаа. Бага охин Ц.Ялгуун ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүдийн асуудлаар уулзаснаас өөр асуудлаар уулзаж байгаагүй. Бодит байдал дээр гэр бүлийн харилцаа байхгүй болсон. Бидний хувьд хүүхэд асрамж болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Ц.Номин-Эрдэнэ, Ц.Намуун, Ц.Хангал нар над дээр өсгөж байгаа. Хүүхдийн асрамжтай холбоотой асуудлыг шүүхээр шийдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна... гэв.
Хариуцагч Ж.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... нэхэмжлэгчийн хэлсэн тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаар харилцан тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй......гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цогтгэрэл хариуцагч Ж.Золзаяад холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Цогтгэрэл, хариуцагч Ж.Золзаяа нар 2002 оны 02 сарын 24-ний өдөр гэр бүл болсноо бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, 2004 оны 11 сарын 19-ний өдөр охин Ц.Номин-Эрдэнэ, 2008 оны 8 сарын 27-ны өдөр охин Ц.Намуун, 2016 оны 6 сарын 27-ны өдөр хүү Ц.Хангал, 2018 оны 8 сарын 13-ны өдөр охин Ц.Ялгуун нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-11 дүгээр тал/
Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэсэн тул улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Сүхбаатарын Цогтгэрэл, Уулынду овогт Жаргалсайханы Золзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ