| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/123 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/123
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Д.Нин-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У
Шүүгдэгч М.М******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д******* овогт М******* М*******д холбогдох эрүүгийн 2331003970104 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Д******* аймгийн Д******* суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Д******* ******* ХХК-н нарийн боовны цехэд туслах ажилтан, ам бүл-3, ээж охины хамт Д******* аймаг Д******* сум 3 дугаар баг Хар ус 5-34 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д******* овогт М******* М******* регистрийн дугаар /*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М******* нь Сэлэнгэ аймгийн Ж******* суманд байрлах ' ХХК-ний шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахууны үнэ нийт 7.615.013 төгрөгийн борлуулалтын орлогыг тушаалгүй дутагдуулж хөрөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*******оос... Би “ трейд “ ХХК-д 2021 оны 11 дүгээр сард ажилд орсон. Үүнээс хойш гайгүй л ажиллаж байсан 2023 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын 26-ны хүртэл ажиллах хугацаанд урьд байсан дутагдлууд маань илэрч нийт 7.615.013 төгрөгийн өртэй гарсан. Би явж ажилладаг, хоол унд, байр гээд мөнгө хүрэхгүй байснаас өөртөө хэрэглэж дээрх дутагдлыг гаргасан. Би 2023 оны 5 дугаар сараас хойш өвчтэй тогтсон ажилгүй байсан тул өр төлбөрөө барагдуулж чадаагүй. Дээрх дутагдлыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Энэ дутагдуулсан 7.615.013 төгрөгийг 2 сарын дотор төлж барагдуулна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У мэдүүлэхдээ: ... Би Сэлэнгэ аймгийн Ж******* Хушаат, сумдад үйл ажиллагаа явуулдаг “ " ХХК-д ерөнхий менежерийн ажил хийдэг. Ж******* сумын 2 дугаар “” ХХК-тай франчайзинг гэрээгээр шатахуун түгээх станц ажиллуулдаг. М*******ыг 2021 оны 10 дугаар сараас эхлэн түгээгчээр ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, сарын цалинг 800.000 төгрөгөөр тогтоон цалинжуулж байсан. Түгээгч нар тайлангийн дэвтэр гэдгийг тогтмол хөтөлж явдаг. Тэр дэвтэр дээр иргэд, аж ахуйн нэгжид зээлээр, талоноор, бэлнээр, картаар орсон орлогыг бичилт хийдэг. Ингэж явж байтал 2023 оны 02 дугаар сараас М.М*******д дутагдал өр гарч ирсэн, шүүлт хийтэл бэлэн мөнгө аваад тушаадаггүй, зээл бичилт хийсэн байсан. Ингээд зээл өгсөн гэх хүмүүс нь утасдаж асуухад манайхаас зээлээр шатахуун аваагүй гэж хэлсэн, мөн сургууль цэцэрлэг, төрийн байгууллагууд зээлтэй байсан мөн асуухад шатахуун аваагүй гэж хэлэхээр нь М*******ыг өөрөө дутагдал гаргасан юм байна гэж үзэж ын байгууллагаар шалгуулахад 7.615.013 төгрөгийн дутагдал гарсан.Би М.М*******д итгэж байсан, адилхан нялх хүүхэдтэй эмэгтэй хүн гэж бодож тусалж, дотно байсан, гэтэл 2023 оны 5 дугаар сарын 26-наас хойш надтай харьцахгүй утсаа авахаа больсон. Би ээж болон ахтай нь уулзаж өр төлбөртэйг хэлж,өрөө төлөхийг шаардаж өдий хүрсэн. Одоо М*******оос 7.615.013 төгрөгийг нэхэмжилж байна, гдолтой байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Уийн дахин өгсөн "...Манай кпани нь А4-ийн хэмжээтэй дэвтэр дээр өдөр бүр худалдсан шатахуун, бараа материал, орлого, зарлага, хувь хүн байгууллагын зээл зэрэг дээр он сар өдөртэй нь нэг бүрчлэн бичилт хийж тэмдэглэдэг юм. Уг дэвтрийг хуулбарлан авч М*******той холбоотой дутаасан төлбөрийг шүүж, жагсаалт гарган, нотариатаар батлуулсан баримтууд байгаа юм. Энэ баримт нь М*******ы өөрийн нэр дээр бичилт хийсэн зээл, бусад хүний нэр дээр бичсэн зээл, өдрийн орлогын дутуу төлбөр зэргийн жагсаалт гэж ойлгож болно. Энэ талаар тайлбарлавал:
Нэгдүгээрт: М.М*******ы өөрийн нэр дээр бичилт хийж төлөөгүй байгаа төлбөрийн жагсаалт:
2023 оны 02 дугаар сарын 01-ны өдөр түгээгч Г.М ээлжин дээр 40.000 төгрөгийн шатахууны төлбөр,
2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр түгээгч Г.М ээлжин дээр 20.000 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр түгээгч Г.М ээлжин дээр 10.000 гөгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түгээгч Г.М ээлжин дээр 50.000 тегрөгийн шатахууны төлбөр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 124.000 төгрөгийн шатахууны төлбөр 2023 оны 02 сарын 18-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 373.488 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 02 сарын 27-ны өдөр түгээгч Г.М эзлжин дээр 70.500 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр түгээгч Г.М ээлжин дээр 50.000 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 108.700 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 03 сарын 18-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 39.500 тогрөгийн шатахууны төлбөр
2023 оны 03 сарын 23-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 147.700 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 04 сарын 11-ны өдөр түгээгч Г.М эзлжин дээр 50.000 тегрөгийн шатахууны төлбөр
2023 оны 04 сарын 13-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 42.000 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 04 сарын 21-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 228.839 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 05 сарын 09-ны өдөр түгээгч Г.М ээлжин дээр 18.000 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 05 сарын 24-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 85.570 төгрөгийн шатахууны төлбөр
2023 оны 05 сарын 25-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр 105.500 төгрөгийн шатахууны төлбөр
Нийт түүний өөрийн нэр дээр бичүүлж дутаасан 1.603.297 төгрөгийн төлбөр байна.
Хоёрдугаарт: Бусад хүний нэр дээр хий зээл бичиж дутаасан төлбөрийн жагсаалт:
2023 оны 02 сарын 14-ны өдөр Оюунтөгс 65.000 төгрөг, Гэрлээ 90.000 төгрөгийн бичилт Оюунтөгс гэдэг нь Ж******* сумын төрийн сангийн төлөөлөгч, Гэрлээ гэдэг нь чухам хэн гэдгийг нь мэдэхгүй байна.
2023 оны 02 сарын 16-ны өдөр Цэцэгээ гэдэг хүний нэр дээр 46.850 төгрөгийн бичилт /Хэн гэдгийг нь мэдэхгүй/
2 дугаар сарын 20-ны өдөр Мөнхгэрэл116.000 төгрөгийн шатахуүны бичилт /Энэ хүн нь миний бодлоор Ж******* сумын уулзвар дээрх дэлгүүрийн худалдагч гэж ойлгож байна /2023 оны 02 сарын 25-ны өдөр Мардаа гэдэг хүний нэр дээр 40,500 төгрөгийн бичилт. /Энэ нь сумын Засаг даргын тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ганжолоо гэдэг хүний нөхөр болов уу/
2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Г.Мөнхцэцэг эгчийн ээлжин дээр С гэдэг хүнд 15.000 төгрөгийн зээл өгсөн. С гэдэг хүн нь уг зээлийг М.М*******ы гараан дээр буцааж өгөхөд зээл төлөлтөөр оруулалгүй авсан байна. С нь 40 гаруй насны тус сумын “ " амралтын газарт ажилладаг хүн байгаа юм.
2023 оны 03 дугаар сарын 11-ны өдөр М.М******* өөрийн ээлжин дээр түгээгч Г М нэр дээр хуурамч бичилт хийж 62.750 төгрөг гаргаж авсан.
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Энхмаа гэдэг хүний нэр дээр 50.000 төгрөг, Жийгээ гэдэг хүний нэр дээр 50.000 төгрөгийн бичилт /Энхмаа нь сумын эмнэлгийн нярваар ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн, Жийгээ гэдгийг нь мэдэхгүй байна/
2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ц /74.000/ Т /80.000/, Б /30.000/ нар дээр тус тус бичилт хийсэн. Нийт 184.000 төгрөг /Ц нь Хаан банкны эрхлэгч байж байгаад сургуульд багшилж байгаа. Т нь “морины" гэх хочтой, морь уядаг хүн байдаг юм. Б ах гэж бичсэнийг нь чухам мэдэхгүй байна/
2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х /60.000/ И /30.000/ нийт
90.0 төгрөгийн бичилт /Х гэдэг нь Жаргалан дэлгүүрийн худалдагч Б эгчийн нөхөр, И гэдэг нь зүүн хороололд байдаг 50 гаруй насны эгч байдаг.
2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “морины Т /130.500/, Бааяа гэж хүний нэр дээр 57.000. Ундраа гэдэг хүний нэр дээр 57.000 төгрөг нийт 244.500 төгрөгийн бичилт, /Бааяаг нь мэдэхгүй байна, Ундраа нь сургуулийн нягтлан бодогч/
2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц гэдэг хүний нэр дээр 80.000 Б гэдэг хүний нэр дээр 120.800, нийт 200.800 төгрөгийн бичилт хийгдсэн. /Ц нь галч Мөнхбаярын дүү гэж тэмдэглэсэн байна, хэн гэдгийг нь мэдэхгүй. Б нь тамгын газрын дарга Б нөхөр болов уу/
2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ц /30.000/, С /10.000/, Х /30 000/, Ж******* багш /20.000/, Ү ах /100.170/, нийт 190.170 төгрөгийн бичилт хийгдсэн. Ц нь банкны, С нь ийн Х нь хар, х гэдэг багшийн Б гэдэг хүний хүүхэд, сургуулийн багш Ж*******, ногоо тарьдаг Ү ах нар болов уу/
2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Батхишиг /30.000/, Ү ах /217.500/, ХХК дээр /261.000/ нийт 508.500 төгрөгийн бичилт хийгдсэн. /Батхишиг нь манай ээжийн дүү бөгөөд мөнгийг буцааж М*******д төлсөн боловч манай байгууллагын зээл төлөлтийн дансанд ороогүй. Ү ах гэдэг нь ногоочин, ХХК нь манай суманд үйл ажиллагаа явуулдаг/
2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сумын цагдаа Д нэр дээр 16.500 төгрөгийн бичилт хийгдсэн.
2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Г 50.000 төгрөгийн бичилт хийгдсэн. /Г гэдэг нь Насанбуян гэдэг малчин залуу байдаг юм/
2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр С “тогны нэр дээр 28.500 төгрөгийн бичилт хийгдсэн.
2023 оны 05дугаар сарын 08-ны өдөр ХХК-ний галч Ганзориг ахын нэр дээр 57.000 төгрөгийн бичилт хийгдсэн.
2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр ногоочин Ү ахын нэр дээр 128.000 төгрөгийн бичилт хийгдсэн.
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн төвд /228.000/, Засаг даргын тамгын газар дээр /101.550/, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр дээр /71.250/, Ерөнхий боловсролын сургуулийн нэр дээр /256.500/, Цэцэрлэгийн нэр дээр /114.000/. ногоочин Ү ахын нэр дээр /1.106.616/, түгээгч Г.М нэр дээр /60.000/ өөрийн нэр дээр /105.000/, Оодой /60.000/, нийт 2102916 төгрөгийн бичилт хийгдсэн.
Нийт бусад хүний нэр дээр бичилт хийж байгууллагын дансанд ороогүй шатахууны төлбөр 4.365.486 /дөрвөн сая гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун наян зургаан мянган/ төгрөгийн төлбөр байна. Гуравдугаарт: Өдрийн орлогыг байгууллагын дансанд тушаах ёстойгоос дутуу тушааж дутаасан төлбөрийн
жагсаалт:
1. 2023 оны 03 сарын 13-ны өдөр 54.400 төгрөг
2. 2023 оны 03 сарын 22-ны өдөр 108.800 төгрөг
3. 2023 оны 03 сарын 25-ны өдөр 1.209.185 төгрөг
4 2023 оны 05 сарын 02-ны өдөр 43.500 төгрөг
5. 2023 оны 05 сарын 04-ны өдөр 28.500 төгрөг
6. 2023 оны 05 сарын 05-ны өдөр 127.464 төгрөг
7. 2023 оны 05 сарын 06-ны өдөр 112.443 төгрөг
8. 2023 оны 05 сарын 19-ны өдөр 4793 төгрөг
9. 2023 оны 05 сарын 22-ны өдөр 73.023 төгрөг
10. 2023 оны 05 сарын 25-ны өдөр 6.544 төгрөг
11. 2023 оны 05 сарын 26-ны өдөр 393.700 төгрөг нийг 2.162.352 /хоёр сая нэг зуун жаран хоёр гурван зуун тавин хоёр/ төгрөг дутуу тушаасан байна. М.М******* нь ингээд нийт 8.131.135 /найман сая нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун гучин таван/ төгрөг дутаасан. үрэгдүүлсэн, завшсан тухай асуудал байна. М.М*******д 2023 оны хоёрдугаар сард бүтэн цалин 655.200, гуравдугаар сард урьд дутаасан өр суутгаж 180.850, дөрөвдүгээр сард урьд дутаасан өр суутгаж 205.200 төгрөг олгогдсон. Тавдугаар сард цалин олгогдсоноос 105.200 төгрөгийн цалин олгох ёстойгоос одоогийн байдлаар олгогдоогүй байгаа юм. 2023 оны 03 дугаар сараас хойш суутгагдсан суутгалууд нь М*******ы 2022 он болон, 2023 оны 01 дүгээр сард ямар нэгэн байдлаар дутаасан төлбөрийн суутгалууд байгаа юм. 2002-2023 оны 01 сарын төгсгөл хүртэл М*******д төлбөрийн үлдэгдэл байхгүй. Ер нь бол урьд өмнөх хугацаанд орлогоосоо дутаах, эсвэл өөрийн нэр дээр зээл гаргачих асуудал тогтмол гаргадаг байсан бөгөөд түүнийг нь цалингаас нь суутгаад авчихдаг байсан юм." гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
“ ХХК-н санхүүгийн шинжээчийн дүгнэлт тайлан /хх-ийн 22-92 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
М.М*******ы Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 98-121 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 127-132 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.М*******ы яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ж******* суманд үйл ажиллагаа явуулдаг трейд нэртэй шатахуун түгээх станцад ажлын анкет бөглөөд бензин түгээгчээр ажилд орсон. Тухайн ажилдаа тогтмол ажиллаж байсан тэгээд уг байгууллагын данс заримдаа болдоггүй, тэгээд бид өөрсдийн данс руу авдаг тэгээд дансандаа цугларсан мөнгө байгууллагадаа тушаадаг байсан юм. Тэгээд охин маань ээжтэй хамт амьдардаг байсан юм. Ерөнхийдөө байрны тсийн мөнгө бас бус төлбөр зэргүүд нэхэгдсэн тэгээд би тухайн орлогын мөнгөнөөс нь аваад өөрийнхөө хувийн хэрэглээндээ ашигласан мөн ашиглаад цалингаасаа өгнө гэж боддог байсан өөр нэмж зүйл яримааргүй байна. Би өөрийнхөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн ын шинжилгээний дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байгаа тус байгууллагад учруулсан төлбөрөө нөхөн төлнө...” гэх мэдүүлэг хх-ийн 135 дугаар хуудас/
Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 152 дугаар хуудас/
“Мон жим” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 153-154 дүгээр хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 165-166 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтуудын талаар:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 156 дугаар хуудас/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 157 дугаар хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 158 дугаар хуудас/
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 159 дүгээр хуудас/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 160 дугаар хуудас/
Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 161 дүгээр хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 162 дугаар хуудас/
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинэжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.М******* нь Сэлэнгэ аймгийн Ж******* суманд байрлах ' ХХК-ий шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох нийт 7.615.013 төгрөгийн борлуулалтын орлогыг тушаалгүй дутагдуулж хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.М*******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Уийн өгсөн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Уийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
“ “ ХХК-н санхүүгийн шинжээчийн дүгнэлт тайлан /хх-ийн 22-92 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
М.М*******ы Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 98-121 дугаар хуудас/ хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч М.М*******ы үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч М.М*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч М.М******* нь гэм буруугийн талаар магаагүй болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Мон жим трейд” ХХК-д 7,615,013 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгч дээрх хохирлыг нөхөн төлөөгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч М.М*******оос 7.615.013 төгрөгийг гаргуулж “Мон жим трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч М.М******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөх завсарлах хугацааг авч 7.615.013 төгрөгийг шүүх төлүүлэхээр шийдвэрлэснээс 1.615.013 төгрөгийг төлж, баримтыг шүүхэд ирүүлснийг дурьдаж, шүүгдэгч М.М*******оос 6.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ут олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.М*******ыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч М.М*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч М.М*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч М.М*******ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн санаатай хэлбэр, хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М*******ыг Д******* уул аймгийн Д******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар М.М******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.М******* нь хохирол төлбөрөө төлөөгүй, өвчтэй учир байнга эмчилгээ хийлгэж байгаа, мөн нялх хүүхэд, ээжтэйгээ амьдардаг гэх тул хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.М******* нь хохирол төлөхөөр хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 10-ны хүртэл завсарлуулсан боловч 06-р сарын 10-нд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч М.М*******ыг албадан ирүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөж цагдан хорих шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/237 тоот шүүгчийн захирамж гарсан тул уг шүүгчийн захирамжийг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д******* овогт М******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*******д 1 / нэг / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар М.М*******ы Д******* уул аймгийн Д******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар М.М******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.М*******оос 6.000.000 / зургаан сая / төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ут олгосугай.
6. Шүүгдэгч М.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч М.М*******ыг албадан ирүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөж цагдан хорих шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/237 тоот захирамжийг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ