Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр, улсын яллагч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч У.У******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У******* У******* холбогдох эрүүгийн 2431001840147 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн а*******ныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр У******* аймгийн Т******* суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс *******, дээд боло*******ролтой, м******* мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ц******* сум О 1 дүгээр баг хөдөө задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х******* ургийн овогт У******* У*******,

Регистрийн дугаар:

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг

Шүүгдэгч У.У******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ "миний утсыг авах гэлээ" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Н биед "зүүн чамархай зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дэлбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У******* мэдүүлэхдээ: Эхнэртэйгээ гэрлээд 6 жил болж байна. Манай эхнэр өөрөө ер нь уур уцаартай, намайг байнга ядуу хоосон гэж хөөж туудаг, хоол ундаа хийдэггүй, хайр халамж муутай. Үүнээс болж бид хоёр маргаж, хэрүүл гардаг. Тэр өдөр хонио айлын хоньтой нийлснийг би мэдэж байсан. Хургаа авахын зайгүй ирж хэрүүл маргаан хийсэн. Эхнэртээ гар хүрсэн нь миний буруу, би гэм буруугаа ойлгож байна. Энэ муудсан үеэс эхнэр маань аавындаа очоод одоо болтол ирээгүй, би мал ахуйгаа өөрөө хараад ганцаараа байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Н 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: "... Би Урианхай У******* гээд залуутай 2018 оноос гэр бүл болсон тэгээд тэр онд жирэмсэн болсон чинь анх намайг зодож эхэлсэн миний толгой руу цохиод би уучлаад өнгөрөөч байсан. Тэгээд намайг 1-2 сар болоод нэг удаа зоддог. Ер нь манай нөхөр байнга хүн дагаад мөрийтэй тоглоом тоглоод байдаг болохоор нь би чи одоо мөрийтэй тоглоом тоглохоо болиоч гэхээр манай нөхөр надад миний асуудал чамд огт хамаагүй гэж хэлээд тэгээд дэлгүүр орохдоо архи аваад гэрийн гадаа нуудаг тэрэнг нь би олоод асгаад хаяхаар миний архийг асагсан байна гээд над руу уурладаг, намайг зодоод яваад өгдөг. Тэгээд сая буюу 2024 оны 05 дугаар сарын 05-ны өглөө утсаа цэнэглэж байхаар нь чи утсаа цэнэглэж дуусаад цэнэглэгчээ үлдээгээд малд яваарай гэсэн чинь манай нөхөр цэнэглэгчээ аваад я*******ан байсан тэгсэн чинь хашаанд хурга үлдсэн байхаар нь би ардаас нь хургаа туугаад очсон чинь манай нөхөр утсаа ухаад сууж байсан тэгэхээр нь би очоод утсаа ухаад сууж байхаар үлдсэн хургаа бүгдийг нь аваад явахгүй яасан юм эсгүй бол утасны цэнэглэгч үлдээгээд явахгүй яасан юм бэ чамд хэлэх гэсэн чинь миний утасны цэнэг дууссан байна шдээ гэсэн. Тэгээд надаа утсаа өгч байгаа ч гэсэн чинь манай нөхөр утсаа нуусан, тэгэхээр нь чи утсаа өгч байгаа ч би хүнтэй ярих гэсэн юм гэсэн чинь, надаа утсаа өгөхгүй байж байгаад миний өмсөж я*******ан хувцасаар миний хоолойг боогоод газарт унагааж байгаад миний толгойны баруун талын шанаа хэсэг рүү өшиглөөд байсан намайг хэдэн удаа цохьсоныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би Ц******* сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Н 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: "...Би 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өглөө босоод гэрийн ойр зуурын юм хийж байгаад манай нөхөр У.У******* нь өөрийн гар утсаа цэнэглэж байхаар нь би нөхөртөө чамайг утсаа цэнэглэсний дараа цэнэглэгчийг чинь би авж утсаа цэнэглэнэ шүү гэхэд манай нөхөр за тэг гэж хэлчээд хониндоо я*******ан. Тэгээд би утсаа цэнэглэх гээд цэнэглэгч хайсан чинь манай нөхөр малд явахдаа утасны цэнэглэгчээ аваад я*******ан байсан. Тэгээд би гэрээсээ гараад нөхрийнхээ малд я*******ан чигт харахад хониноос нь цөөн тооны хурга үлдээд өөр айлын хонь руу орж байхыг хараад нөхөрлүүгээ хоёр хүүхдээ дагуулаад явж байтал бэлчээрт хонь нийлсэн айлын эгч Сайнбилэг мотоциклтой ирээд манай хонь руу танай хониноос салсан 8 ширхэг хурга нийлчихлээ гэхээр нь харин тиймээ та намайг нөхөр дээр хүргээд өгөөч гээд мотоцикл дээр нь хоёр хүүхэдтэйгээ сундалж суугаад нөхөр дээрээ очсон. Тухайн үед нөхрийгөө харахад малын бэлчээр дээр хонь, хурга өөрийн айлын малд нийлж байхад утсаа үзээд доошоо хараад суугаад байсан. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ нөхөр дээрээ очоод чи яагаад утсаа үзээд байгаан бэ хэдэн хурга айлруу орчихлоо, утсан дээр чинь ямар чухал зүйл байгаан бэ? утсаа өгч бай гэсэн чинь утсаа үзүүлэхгүй энгэртээ нуугаад байсан. Тэгээд би утсаа өгч бай миний утасны цэнэг дуусчихсан байна би хүнтэй ярьчаад өгий гээд утсыг нь авах гэтэл манай нөхөр гэнэт уурлаад миний өмсөж я*******ан цамцны захнаас боож газар унагаагаад миний толгойруу хэд хэдэн удаа өшиглөж байх үед манай хүү, охин хоёр уйлаад болиоч гэх үед манай нөхөр надаас холдоод газар суусан. Тэгээд би тухайн үед газраас босоод манай хониноос мал шүүж байсан Монхор гээд ах руу гүйж очоод та надад цагдаа дуудаад өгөөч гэхэд ах нь цагдаагийн дугаар мэдэхгүй гээд цаашаа манай нөхөр дээр очоод Монхор гэх ах та нар болиоч залуу хүмүүс байж хээр хөдөө газар зодолдоод байдаг ямар сонин хүмүүс вэ гэж хэлэхэд манай нөхөр гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ хонин дээрээ үлдээд Монхор гэх ахаас багийн даргын дугаарлуу ярьж цагдаатай холбогдсон. Тухайн үед манай суманд хэсгийн төлөөлөгч байхгүй амарчихсан цагдаа Нэргүй нь та эмнэлэгт үзүүлээд эмнэлэгийн бичгээ аваад цагдаа дээр ирж өргөдөл өг гэсэн. Тэгээд би хоёр хүүхэдээ дагуулаад гэрлүүгээ явж байхад манай нөхөр гэрээс энгэртээ өөрийнхөө хувцасыг хийгээд зэргэлдээ айлын гэрт очоод машинд суугаад төв орчихоор нь араас нь би хоёр хүүхдээ аваад хөрш айлд малаа захиад төврүү орж цагдаа дээр очоод цагдаагаар нөхөрлүүгээ залгуулахад манай цагдаагийн хэсэг дээр хүрээд ирсэн. Тэгээд би нөхөр У.У******* бага охин Сэлэнгээг үлдээгээд хүү Эрдэнэдалайгаа аваад би сумын эмнэлэгт үзүүлчээд ирээ гээд салсан. Тэгээд би сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд сумын эмч аймагт очоод толгойгоо үзүүл гээд эмнэлэгийн машинаар аймаг орж үзүүлчээд маргааш өдөр нь буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэмтлийн эмчид үзүүлчээд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт очиж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Н 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...Манай нөхөр 2018 онд намайг 1 удаа зодоод хэл амаар доромжилж байсан. Түүнээс хойш намайг зодохгүй байж байгаад 2024 онд зодсон. Би 2024 онд 1 удаа зодуулсан асуудлаа одоо шалгуулж байгаа юм. Би өмнөх мэдүүлэгтээ буруу мэдүүлсэн байна. 2018 онд 1 удаа зодуулсан үйлдлээ олон удаа зодуулсан мэтээр мэдүүлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: "...Миний зүгээс 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ц******* сумын Эрүүл мэндийн төв, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт иргэн Р Нандинцэцэг нь S09.8, S06.0 оношоор ойрын түргэн тусламжийн үйлчилгээ а*******ан байсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад" Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасны дагуу иргэний нэхэмжлэл гаргасан. Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн Р.Н 268,885 төгрөгний зардал зарцуулсан байна. Төрийн сангийн 1 дугаартай дансанд буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх- ийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 173 дугаартай шинжээчийн “...1. Н. Н биед дагзанд шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн а*******ан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд:

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ...” /хх-ийн 49-59 дүгээр хуудас/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /58-75 дугаар хуудас/,

Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /64 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 66 дугаар хуудас/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч У.У******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* сумын О 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ "миний утсыг нь авах гэлээ" гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Н биед "зүүн чамархай зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духны баруун дэлбэнд цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Н 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Н 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Р.Н 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг /хх- ийн 24 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 173 дугаартай шинжээчийн “...1. Н. Н биед дагзанд шарх, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 39-42 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн а*******ан тухай тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч У.У*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч У.У*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч У.У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч У.У******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Р.Нандинцэцэг нь хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд ...би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн байх тул /хх-ийн 69 дүгээр хуудас/ хохирогчид төлөх төлбөргүй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ц.Д ...эрүүл мэндийн даатгалын санд учирсан 268,885 төгрөгийн зардал гарсан гэх бөгөөд түүнийг төлж барагдуулсан байх тул /хх-ийн 71 дүгээр хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.У******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч У.У******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч У.У*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч У.У******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон  эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч У.У******* эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар У.У******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар У.У*******ыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ц******* сумын нутаг дэ*******гэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдан ирсэн бичиг баримт байхгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад шүүгдэгч У.У******* урьд а*******ан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* ургийн овогт У******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У******* У*******ыг 2 / хоёр / сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар У******* У*******ыг Сэлэнгэ аймгийн Ц*******, Сүхбаатар сумын нутаг дэ*******гэрээс гарах зорчих эрхийг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар У.У*******ыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч У.У******* нь энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд а*******ан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан а*******ан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ