Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/132

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ер*******ий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       Д.Номин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга         Б.Номин

Шүүгдэгч Т.Т******* хууль ёсны төлөөлөгч Б.Ууганцэцэг

Шүүгдэгч Т.Т******* өмгөөлөгч        М.Гансүх

Шүүгдэгч Б.М*******-******* өмгөөлөгч   Д.Даваасүрэн

Шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарыг оролцуулан ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн   ирүүлсэн Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт холбогдох 2431001490128 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2006 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ******* хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, суурь боловсрол эзэмшсэн,  мэргэжилгүй, Ер*******ий боловсролын 12 жилийн дунд сургуулийн сурагч, ам бүл-5, ээж,аав 2 дүүгийн хамт ******* аймаг ******* сум 1 дүгээр баг ,2-******* тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл,ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт  Б******* М*******-Эрдэнэ, регистрийн дугаар: ,

Монгол Улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 17 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг гэх, ам бүл 5, эцэг, эх дүү нарын  хамт ******* аймаг ******* сум  2 дугаар баг 2 -32 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,бие эрүүл,ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт Т Т, регистрийн дугаар:МН 06270513,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ******* аймгийн ******* суын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “******* “ ХХК-н  “ ” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхний хамгаалалтыг хөшиж нэвтэрч орж хяналтын камерын утасыг тасдаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 487.500 төгрөгийн  хохирол учран гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээж байна, мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М*******-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...Гэм буруугаа хүлээж байна мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.М 2024 оны 03 дугаар сарын 25-нд  өгсөн: "... Би нөхөр хүүхдийн хамт ******* аймгийн ******* суманд ажиллаж амьдарч байгаа ба манайх 2004 оноос эхлэн ******* сумын 1 дүгээр багт " " нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг нээн одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байсан чинь манай ээж өөрийнхөө гэсэн дугаараас миний дугаар руу залгаад манай дэлгүүрийн агуулахын арын цонх хамгаалалттай билүү хамгаалалт нь байхгүй байна гэхээр нь би тухайн үед ажилтай байсан болохоор оройхон очоод дэлгүүрийн агуулахын арын цонхыг хартал хамгаалалтын төмөр нь байхгүй цонхыг нь эвдэж ороод хяналтын камерын утсыг нь эвдэж ороод Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво 5 ширхэг, Х нэртэй 0,75 литрийн архи 4 ширхэг, Агар нэртэй 0,75 литрийн архи 6 ширхэг, Чандаг бэлэн гоймон 3 ширхэг, мөн арын агуулахад хүнд өгөх гээд хайрцганд хийсэн байсан тамхинаас Caster5-1 блок, Raison-1 блок, Cheng esse-1 блок, Caster4-1 блок, Mevius-1 блок дундын гэх зэрэг зүйлс алга болсон өөр зүйл мэдэгдээгүй. Манай дэлгүүрийн агуулахын арын цонхны хамгаалалтын төмөр байхгүй байсан. Мөн цонхны түгжээ эвдэрсэн бас хяналтын камерийн асахгүй байгаа өөр эвдэрсэн зүйл байхгүй. Манайхаас алдсан гэх 2,5 литрийн Сэрүүн пиво 1 ширхэг 11,000 төгрөг гэхээр 5 ширхэг нь 55,000 төгрөг, Х нэртэй 0,75 литрийн архи 1 ширхэг нь 25,000 төгрөг гэхээр 4 ширхэг нь 100,000 төгрөг, Агар 0,75 литрийн архи 1 ширхэг 18,500 төгрөг гэхээр 6 ширхэг нь 111,000 төгрөг, Чанадаг бэлэн гоймон 1 ширэг нь 4,500 гэхээр 3 ширхэг нь 13500 төгрөг, Caster5-1 блок-55,000 төгрөг, Raison-1 блок-35000 төгрөг, Cheng esse-1 блок- 40,000 төгөрг, Mevius-1 блок-38000 төгрөг, Caster4-1 блок-40,000 төгрөг нийт манайхаас алдсан эд зүйл 487500 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч С.Д 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “... Би 2024 оны 03 дугаар сарын 23-ний орой гэртээ байж байгаад хамаатны М*******-*******д хонох гээд ээждээ хэлчихээд гарсан ба М*******-Эрдэнэ буюу Өнхрүүш ахынд байж байтал Т утсаар Өнхрүүш ах руу залгаад гараад ирээч гэсэн юм шиг байна лээ. Тэгэж байгаад М*******-Эрдэнэ ах гарч яваад буцаж орж ирээд 2-уулаа гарчхаад ирье Т дуудаад байна гэхээр нь би хамт гарсан тухайн үед 23 цаг болж байсан байх. Тэгээд Ттэй уулзсан чинь Улака буюу Н ганцаараа байгаа шдээ 3-уулаа оччихоод ирье гээд М*******Эрдэнэ, Т бид 3 Н буюу Улакагых руу явсан. Бид 3 Нынд очиход Н ганцаараа байсан. Тэгээд М*******-Эрдэнэ, Т, Н бид 4 юм яриад тоглож байтал М*******-Эрдэнэ, Т 2 хоорондоо гадагшаа гарч дэлгүүр ухна энэ тэр гээд л яриад байх шиг байсан. Тухайн үед тоглож байна л гэж бодсон угаасаа тоглоод байгаа юм шиг л яриад байсан. Тэгээд Н бид 2 утсаар тоглож байтал М*******-Эрдэнэ, Т 2 гараад явсан гарч явахдаа Н бид 2-н цүнхийг аваад явсан байна лээ. Тэгээд Н бид 2 тоглож байгаад цаг харсан чинь нөгөө 2 яваад 3 орчим болсон байсан тэгээд би М*******-Эрдэнэ рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь бид 2 хоорондоо яриад М*******-Эрдэнэ, Т 2 одоо ирээгүй юм чинь харьчихсан байх гэж бодоод унтах гэж байсан чинь гаднаас М*******-Эрдэнэ, Т 2 миний цүнхийг барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би та 2 хаашаа яваад ирж байгаан гэсэн чинь бид 2 төвөөр явж байгаад ирлээ чи одоо бос 2-уулаа харьж унтья гээд М*******- Эрдэнэ ахыг хэлхээр нь би хамт гарч яваад М*******-Эрдэнэ ахынд очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байсан чинь Н миний утас руу залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь би маргааш хичээлтэй болохоор дараа очиж хоное гэсэн чинь удалгүй У над руу залгаад 2-уулаа Нынд очиж хоное гээд байхаар би зөвшөөрөөд Нынд очисон намайг очиход Н, У 2 байсан. Тэгээд Н, У бид 3 хоорондоо юм ярьж байгаад У утасны цэнэглэгч хайж байгаад 2,5 литрийн 1 ширхэг пиво гаргаад ирсэн. Тэгээд бид 3 нөгөө пивоо уугаад үзэх үү гэж ярьж байгаад ууж байсан чинь цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Ц.Нармандахын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 23-ний орой гэртээ байж байтал 23 цагийн орчим гаднаас М*******-Эрдэнэ, Т, Д 3 орж ирсэн. Тэгээд би тэр гуравтай мэнд мэдчихээд Д бид 2 утсаар холбогдоод тоглож байсан чинь М*******-Эрдэнэ, Т 2 манай ширээний хажууд суугаад юм ярьж байсан. Тэгсэн чинь М*******-Эрдэнэ, Т 2 хоорондоо гадагшаа гарч дэлгүүр ухна энэ тэр гээд л яриад байх шиг байсан. Тухайн үед тоглож байна л гэж бодсон угаасаа тоглоод байгаа юм шиг л яриад байсан. Тэгээд Д бид 2 утсаар тоглож байтал М*******- Эрдэнэ, Т 2 гараад явсан гарч явахдаа Д бид 2-н цүнхийг аваад явсан байна лээ. Тэгээд Д бид 2 тоглож байгаад цаг харсан чинь М*******-Эрдэнэ, Т 2 яваад 3 орчим цаг болсон байсан тэгээд Д М*******-Эрдэнэ рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь бид 2 хоорондоо яриад М*******- Эрдэнэ, Т 2 одоо ирээгүй юм чинь харьчихсан байх гэж бодоод унтах гэж байсан чинь гаднаас М*******-Эрдэнэ, Т 2 орж ирсэн. Тэр 2 орж ирэхдээ төвөөр явж байгаад ирлээ л гэж байсан. М*******-Эрдэнэ, Д 2 яваад Т бид 2 үлдсэн. Тэгэж байтал Т ярихдаа М*******-Эрдэнэ бид 2 юм авчирсан байгаа гараад хамт нууя гэж хэлсэн яг юу авчирсан гэдгээ хэлээгүй. Тэгээд юм нуучихаар газар байна уу гээд байхаар нь манай хажуу айл эзэнгүй байгаа тэнд аваачаад нуучих гэсэн. Т бид 2 гарсан манай амбаарт миний цүнэхэн дотор 5 шил том архи байсан. Бас 5 том пиво, тэгээд бас баахан тамхи байсан хэд байсныг санахгүй байна. Тэгээд Т бид 2 нөгөө юмнуудыг аваад манай хажуу айлын хашаанд аваачиж нуусан. Тэгээд би маргааш нь нөгөө эзэнгүй айлын хашаанд очиж 4 ширхэг том пивыг нь авчирсан. Тэгээд маргааш орой нь Д, У 2 манайд ирээд бид 3 миний авчирсан 4 пивоноос 1 том савтай пивыг уугаад дуусаж байсан чинь цагдаа нар ирсэн. Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 23-ний орой М*******- Эрдэнэ, Т, Д бид 4-ийг манайд байж байхад М*******-Эрдэнэ, Т 2 хоорондоо нэг болохоор дэлгүүр орно гээд л нэг болохоор дэлгүүр ухна энэ тэр гээл. л яриад байсан яг хаашаа явна энэ тэр гэж яриагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

“А ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 924/9434 тоот шинжээчийн: ...

Төрөл

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ, төгрөг

Нийт үнэ, төг

Тайлбар, шинж чанар

1

Сэрүүн /пиво/

Ш

5

11,000

55,000

Дундаж ханшаар тогтоов.

2

Архи /экс, 0,75 литр/

Ш

4

25,000

100,000

Дундаж ханшаар тогтоов.

3

Архи /агар, 0,75 литр/

Ш

6

18,500

111,000

Дундаж ханшаар тогтоов.

4

Caster -5 тамхи

Блок

1

55,000

55,000

Дундаж ханшаар тогтоов.

5

Raison тамхи

Блок

1

35,000

35,000

Дундаж ханшаар тогтоов.

6

Бэлэн гоймон /чанадаг/

Ш

3

4,500

13,500

Дундаж ханшаар тогтоов.

7

Change эссэ тамхи

Блок

1

40,000

40,000

Дундаж ханшаар тогтоов.

8

Mevius дундын тамхи

Блок

1

38,000

38,000

Дундаж ханшаар тогтоов.

9

Caster- 4 тамхи

Блок

1

40,000

40,000

Дундаж ханшаар тогтоов.

Нийт үнэ, төгрөг

487,500

 ..гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 60-63, 73-76 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-05 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцан баримт /хх-ийн 50-52, 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгч Б.М*******-******* нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.М*******-******* оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 104 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М*******-******* иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 105 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М*******-******* 9 дүгээр анги төгссөн гэрчилгээний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М*******-******* суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 107-120 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М*******-******* нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 121 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Т******* нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Т******* урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.М*******-******* урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцан баримт /хх-ийн 128-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нар нь бүлэглэн 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ******* аймгийн ******* суын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, “******* “ ХХК-н  “ ” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхний хамгаалалтыг хөшиж нэвтэрч орж хяналтын камерын утасыг тасдаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 487.500 төгрөгийн  хохирол учран болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн  мэдүүлсэн  мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.М 2024 оны 03 дугаар сарын 25-нд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч С.Д 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч Ц.Нармандахын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

“А ” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 924/9434 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магадлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 60-63, 73-76 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-05 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцан баримт /хх-ийн 50-52, 56-57 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцнаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 - т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учран хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учран этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “ Бусдын эд хөрөнгөд гэм хор учран  этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө  гэж заасны дагуу хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгчид болон түүний хууль төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Ч.М нь хохирлоо бүрэн барагдуулж дууссан, гомдол саналгүй гэж хэрэгтэй танилцаад мэдэгдсэн байх тул /хх-н 125 дугаар хуудас/ шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 - т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ер*******ий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 - т заасан заасан...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн эсэх болон хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учран хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

     Шүүгдэгч Б.М*******-Эрдэнэ нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 10 сар 24 хоногтой /хх-ийн 121 дүгээр хуудас/, шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 09 сар 19 хоногтой /хх-ийн 101 дүгээр хуудас / болох нь түүний нас тоолсон баримт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92, 105 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

      Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  ...гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ,     

      Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: ...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдан ял  дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно,

Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэнд  насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэрээр шийдвэрлэж болно гэж,

           Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хуацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учран хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.

          Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ... хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага хэрэгжүүлнэ, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт:.. гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд  хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөөвшөөрснөөр нь даалгаж болно гэж тус тус хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.М*******-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан одоо 18 нас 1 сар 18 хоногтой , шүүгдэгч Т.Т нь 17 нас 11 сартай ба шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учран хохирлоо төлсөн болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хянан хүмүүжүүлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт хүмүүжлийн чанартай  албагадлын арга хэмжээг ******* аймгийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эх Б.Батсайхан, Б.Ууганцэцэг нарт тус тус даалгаж шийдвэрлэв.          

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдаад шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* ургийн овогт  Б******* М*******-Эрдэнэ, овогт Т Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 - т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт  Б******* М*******-Эрдэнэ, овогт Т Т нарт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт 1 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол  шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар  ял оногдуулахыг тус тус анхааругай.

 

4. Эрүүгийн хуулийн ер*******ий ангийн 8.7 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт хүмүүжлийн чанартай албагадлын арга хэмжээг ******* аймгийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг, эх Б.Батсайхан, Б.Ууганцэцэг нарт тус тус даалгасугай.

 

 5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин т болтол өсвөр насны шүүгдэгч Т.Т, Б.М*******-Эрдэнэ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин т болох бөгөөд  шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ч.МӨНГӨНЦЭЦЭГ