Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******3/ШШ2018/00495 дугаар шийдвэртэй, *******ийн ******* дүүргийн *******-р хороо, *******ын ******* тоотод оршин суух *******ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн ******* сумыны 2-р айлн орон сууцны тоотод оршин суух ид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай.

 

                Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2-р айлын орон сууцны 5 дугаар давхар тоот 2 өрөө байрыг 2003 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн оос орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,0,000 төгрөгөөр худалдаж авсан. 2003 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн газраас дугаартай гэрчилгээ олгож, уг байрны хууль ёсны өмчлөгчөөр *******, , , нарыг бүртгэсэн. Гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. 2005 оны 5, 6 дугаар сарын үед ******* гэр бүлийн хамт хотын дугаар анги руу шилжин ажиллахаар болж Орхон аймаг руу явсан. ******* 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдөр уг байрыг барьцаалж банкнаас 2,000,000 төгрөгийн зээл авч, уг мөнгийг найз Мягмарт өгсөн. Мягмар зээлийг 2006 онд төлж дуусгасан. Гэтэл банкны эдийн засагч гэдэг хүн уг байрны гэрчилгээг Зэвсэгт хүчний дугаар ангийн орон сууцны албаны дарга байсан н.д хүлээлгэж өгсөн байна. н. бидний байрны гэрчилгээг одоо амьдарч байгаа ид шилжүүлж өгсөн байна. Бид той уулзаж байрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. Иймд ийг Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2-р айлын орон сууцны тоот 2 өрөө 30 мкв байрнаас албадан гаргаж, уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

                Хариуцагчийн хариу тайлбар: Тус орон сууцыг 1999 онд Зэвсэгт хүчний -р ангийн штабын дарга, хурандаа нь албан хэрэгцээндээ зориулж иргэн оос 4,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд энэ байранд Зэвсэгт хүчний -р ангийн штабын дарга амьдарч байсан бөгөөд 20 онд шилжин явахдаа Зэвсэгт хүчний -р ангид шилжүүлсэн. Уг байр нь албан тушаалын буюу албан хэрэгцээний байр байсан тул дараагийн албан хаагчид энэ байранд амьдарч ирсэн. ыг шилжин явсны дараа Зэвсэгт хүчний -р ангийн байрны зөвлөл хуралдаж, дэд хурандаа *******, дэд хурандаа , дэд хурандаа , дэслэгч нар амьдарсан. Би Зэвсэгт хүчний -р ангийн Орон байрны комиссын хурлын дугаартай шийдвэрийн дагуу 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна.Энэ орон сууц нь Зэвсэгт хүчний -р ангийн албаны байр бөгөөд дэд хурандаа ******* нь 2003 онд ангийн штабын дарга байхдаа өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан нь хууль бус гэрчилгээ юм. Тэрээр шилжин явахдаа 2-р айлын орон сууцыг Зэвсэгт хүчний -р ангид хүлээлгэн өгсөн. Тэрээр ангийн дансанд оруулахгүйгээр өөртөө улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж авсан байдаг.

            Учир нь ******* нь уг орон сууцыг хувь хүнээс худалдан авсны дараагаар ангийн үл хөдлөх эд хөрөнгийн дансанд оруулахгүйгээр өөрийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгүүлж, арилжааны банканд тус орон сууцыг барьцаалан зээл авсан байдаг. Хэрэв энэ байр *******ийн өөрийн өмч байсан бол яагаад Зэвсэгт хүчний -р ангид хүлээлгэн өгдөг юм бэ. Түүний уг орон сууцыг бусдын эзэмшлээс шаардах эрх нь *******ийг шилжин явсан үеэс буюу 2004 оноос үүсэх байсан. Гэтэл 2016 оноос эхлэн уг байрыг миний өмчлөлийн байр гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байрыг чөлөөлж өгөх талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа надад холбогдуулан гаргах биш, Зэвсэгт хүчний -р ангид холбогдуулан гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн *******3/ШШ2018/00495 дугаар шийдвэрээр 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-д зааснаар Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2/ айлын орон сууцны 5 дугаар давхар тоот, 2 өрөө, 30 м.кв байрнаас хариуцагч ийг албадан гаргуулсугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-д зааснаар Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2/ айлын орон сууцны 5 дугаар давхар тоот, 2 өрөө, 30 м.кв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг оос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батсайханд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, мөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.    Өөрөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан, дээрх гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр өмчлөх эрх хууль ёсны гэж үзсэн нь процёссын хууль зөрчсөн.Шүүгч шүүх хуралдааны дараа шүүхийн шийдвэрээ танилцуулахдаа уг орон сууцны өмчлөг нь нэхэмжлэгч ******* нь биш болох нь тогтоогдож байна гэж тайлбарласан мөртлөө шүүхийн шийдвэртээ уг орон сууцны өмчлөгч нь Зэвсэгт хүчний дугаар анги биш гэж шүүхийн шийдвэрээ танилцуулсанаас өөр хэлбэрээр шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурьдсан нь хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдвэрдэсэн, эсхүл хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Энэ ойлголтыг шүүх хуралдааны танхимын бичлэгээс харж нотолж болно.  Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар ******* нь уг орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан  гэж үзэхгүй бөгөөд тухайн үед штабын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан төрийн өмчийн эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх тухайн орон сууцны өмчлөгч нь ******* биш гэж үзсэн мөртлөө шүүхийн шийдвэртээ өмчлөгч нь ******* мөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.            Хэрэгт авагдсан гэрч нар, Прокурорын газрын дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний дугаар ангийн дээрх орон сууц нь ангийн өмч болох нь тогтоогдсоор байхад биш мэтээр шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Зэвсэгт хүчний ангиудын албаны зориулалтаар худалдаж авсан орон сууц нь төрийн нууцын зэрэглэлд байдаг бөгөөд энэ талаар ******* нь сайн мэдэж байгаа, уг орон сууцны гэрчилгээ нууцын зэрэглэлд орсон байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч  *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  хариуцагч ид  холбогдуулан Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2 дугаар айлын орон сууцны 5- тоот 2 өрөө 30мкв байрнаас албадан гаргуулах, Уг байрны үл хөдлөх  эд хөрөнгийн бүртгэлийн дугаар гэрчилгээг түүний хууль бус эзэмшлээс  гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ энэ орон сууц Зэвсэгт хүчний дугаар ангийн албаны байр,штабын дарга нарыг байранд байлгах зорилгоор 1999 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Барилга зохицуулалтын албанаас Зэвсэгт хүчний дугаар анги худалдаж авсан,би хамт олны саналаар 2011 оноос энэ орон сууцанд амьдарч байгаа, уг орон сууцны гэрчилгээ Зэвсэгт хүчний дугаар ангид байгаа гэж тайлбарлан өмгөөлөгчийн хамт Зэвсэгт хүчний дугаар ангийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг  шүүх  хангаж шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******, нар , Р.Должинсүрэн нартай 2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууц худалдах худалдан авах гэрээ” байгуулан Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2 дугаар айлын орон сууцны 5- тоот 2 өрөө 30мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг  худалдан авч, уг орон сууцны өмчлөгчөөр *******, ,, нар нь   улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 007511 дүгээр гэрчилгээ авсан байна./хх-ийн 5,6 дугаар тал/

            Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зэвсэгт хүчний дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаан бүхий дээрх орон сууцны өмчлөгч Зэвсэгт хүчний дугаар анги, нэхэмжлэгч ******* нь албан тушаалаа урвуулан ашиглаж уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж тайлбарлан энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч   давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.  Өөрөөр хэлбэл болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь дээрх орон сууцны өмчлөгчөөр *******, ,, нарыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхтэй болохоос өмнө буюу 1999-2003 оны 7 дугаар сарын 22-ны өдөр  хүртэл  Зэвсэгт хүчний дугаар анги нь Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн 2 дугаар айлын орон сууцны 5- тоот 2 өрөө 30мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохоо хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нотолж чадаагүй байна. Худалдагч худалдан авагч нарын хооронд байгуулсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч ******* нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

            Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2. дахь заасан үүргийн  дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой,үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим  хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-дэх заалтад нийцэж байна. Иймд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.        Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар  сарын 27-ны өдрийн *******3/ШШ2018/495 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7  7.1.2.-т зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн  хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.НЯМБАЯР

                                                        ШҮҮГЧИД                                   Б.ДАМБА

                                  

                                                                                                           Н.ТУЯА