Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2020/0018

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, *******аас Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 6 сарын 19-ний өдрийн ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох, иргэн*******гийн барих гэж буй үйлчилгээний барилгыг барилга байгууламж нь инженерийн шугам сүлжээнээс 5м-ээс доошгүй зайд байрлах ёстой хуулийн заалтыг хангуулж одоо байгаа инженерийн шугамнаас 5 метрээс дээш зайд холдуулж бариулахыг Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан шүүхийн ажилтнуудтай газар дээр нь очиж, хэмжиж үзэхэд шугамаас барих гэж байгаа барилга хүртэл 4.5 метр байсан ба энэ хэмжээнд *******гийн болон миний барилгыг одоогийн төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу барихаар бид тохиролцсон болно. Дээрх хэмжээн дотор тус бүрийн барилга барих боломжтой гэж *******тэй тохиролцсон тул нэхэжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 6 сарын 19-ний өдрийн ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох, иргэн *******гийн барих гэж буй үйлчилгээний барилгыг барилга байгууламж нь инженерийн шугам сүлжээнээс 5м-ээс доошгүй зайд байрлах ёстой хуулийн заалтыг хангуулж одоо байгаа инженерийн шугамнаас 5 метрээс дээш зайд холдуулж бариулахыг Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 6 сарын 19-ний өдрийн ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох, иргэн *******гийн барих гэж буй үйлчилгээний барилгыг барилга байгууламж нь инженерийн шугам сүлжээнээс 5м-ээс доошгүй зайд байрлах ёстой хуулийн заалтыг хангуулж одоо байгаа инженерийн шугамнаас 5 метрээс дээш зайд холдуулж бариулахыг Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зйүлийн 50.5-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА