| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0477/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/525 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | З.Наранчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б. даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
улсын яллагч З.Наранчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ........................ нарыг оролцуулан тус хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* Б**************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 0 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл , эхнэр, ач нарын хамт, дүүргийн 6 дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух, урьд
оны 06 дугаар сарын -ний өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн А-д зааснаар жилийн хорих ялыг хойшлуулсан,
оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар жилийн хорих ял,
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 0 оны дүгээр сарын -ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял,
аймгийн сум дундын 00 оны 0 дүгээр сарын -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн , 6 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасны дагуу жил сарын хорих ял,
аймгийн сум дундын 008 оны дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу жил, сар, хоногийн хорих ял,
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 9 оны 0 дугаар сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн . дэх заалтад зааснаар жил, сар, 0 хоногийн хорих ял,
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны оны дүгээр сарын -ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар тэнссэн,
******* овогт ******* (Регистрийн дугаар: УК7)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын 0-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрт үйлчлүүлж байсан өмчлөлийн Ноте- про жи марк, загварын гар утас, иргэний үнэмлэх зэргийг халааснаас нь нууцаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 6,00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн дахь хэсэг, . дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь:
оны дугаар сарын 0-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрт үйлчлүүлж байсан өмчлөлийн Ноте- про жи марк, загварын гар утас, иргэний үнэмлэх зэргийг халааснаас нь нууцаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 6,00 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс хохирогч өгсөн “...Би оны дугаар сарын 0-ны өдөр 0 цагийн үед Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй барааны дэлгүүрт малгай үзэж зогсож байхдаа халааснаасаа Note pro g гар утсаа хулгайд алдсан, гар утасны кэйсний хойд хэсэгт иргэний үнэмлэх маань цуг байсан, одоог хүртэл иргэний үнэмлэхээ аваагүй байгаа. Халааснаасаа хулгайд алдсан. Тухайн үедээ гар утасныхаа имэй кодоо мэдэхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаагүй. Тухайн үед халааснаасаа гар утсаа алдахдаа юу ч мэдээгүй, сэжиглэж байгаа хүн байхгүй. Note pro g гар утасныхаа үлдсэн 00.000 төгрөгийн зээлээ төлж барагдуулах гээд очиход имэй кодыг надад өгсөн тэгээд би гар утсаа олж магадгүй гээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Би Note pro g загварын саарал өнгийн гар утсаа оны дугаар сарын 06-нд ББСБ-с зээлээр 690.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Имэй код нь :86708788, :86708796 гэж байгаа. Мөн “Иргэний үнэмлэхээ алдсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дэх тал),
оны дугаар сарын -ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн дэх тал),
Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн -6 дахь тал),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн “... оны дугаар сарын 0-ны оройны цаг минут секундэд Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн дотор талд байрлах хяналтын камерийн бичлэг”-т хохирогч малгай үзэж байхад түүний зүүн гар талын халааснаас ******* /РД: УК7/-нь гар утсыг нь авч байгааг харуулав. Гар утсыг нь аваад цааш явж байгааг харуулав” гэх тэмдэглэл /хх-ийн 9- дахь тал/,
“ ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн оны дугаар сарын 6-ны өдрийн ТХҮ-9/9 дугаартай “...Ноте- про жи марк, загварын гар утас-0.000 төгрөг, иргэний үнэмлэх ширхэг-6,00 төгрөг, нийт 6,00 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн - дахь тал) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч хэлэлцүүлэгт оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын 0-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрт үйлчлүүлж байсан өмчлөлийн “Ноте- про жи” марк, загварын гар утас, иргэний үнэмлэх зэргийг халааснаас нь нууцаар авсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 6,00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан болон дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч өгсөн “... Би оны дугаар сарын 0-ны өдөр 0 цагийн үед Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй барааны дэлгүүрт малгай үзэж зогсож байхдаа халааснаасаа Note pro g гар утсаа хулгайд алдсан, гар утасны кэйсний хойд хэсэгт иргэний үнэмлэх маань цуг байсан, одоог хүртэл иргэний үнэмлэхээ аваагүй байгаа. Халааснаасаа хулгайд алдсан. ... Имэй код нь :86708788, :86708796 гэж байгаа. Мөн “Иргэний үнэмлэхээ алдсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дэх тал),
Эд зүйл баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн -6 дахь тал),
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9- дахь тал/ зэрэг нотлох баримтаар болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжийг хохирлын хэмжээгээр тодорхойлон тогтоожээ. Мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн .-т “бага хэмжээний хохирол” гэж 00 (гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, . дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Үүнээс дүгнэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 00.0 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан бол гэмт хэрэгт тооцогдохоор байна.
“ ” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн оны дугаар сарын 6-ны өдрийн ТХҮ-9/9 дугаартай “...Ноте- про жи марк, загварын гар утас-0.000 төгрөг, иргэний үнэмлэх ширхэг-6,00 төгрөг, нийт 6,00 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хх-ийн - дахь тал)-ээр Ноте- про жи загварын гар утас 0.000 төгрөг, иргэний үнэмлэх 6.00 төгрөг нийт 6.000 төгрөгийн үнэ бүхий зүйл хулгайлсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломжийг бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг.
Иймд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирогч ийн өмчлөлийн “Ноте- про жи” маркийн гар утас, иргэний үнэмлэхийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авсны улмаас бага хэмжээ (00.0 төгрөг)-нээс дээш буюу 6,00 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус шинжтэйг ухамсарлаж шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тус гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97. дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн дугаар зүйлийн . дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 6,00 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь бүрэн эрх юм.
Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч *******ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршиг, учирсан хохирол бүрэн төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Түүнд оны 0 дүгээр сарын -ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх. Хэрэгт эд мөрийн баримтаар ширхэг сидиг хураан авсан бөгөөд битүүмжилсэн эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй зэргийг дурдуулах зэрэг саналтай.
Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. ...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* нь хохирол, төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байгаа юм байна. Улсын яллагчийн саналыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Энэ ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Энэхүү нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн хангагдах боломжтой байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлах нь зүйтэй юм.
Шүүх шүүгдэгч *******ид хохирогч гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч түүнд 6,00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 00 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүний урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хохиролд ,000,000 төгрөг нэхэмжилснээс хохирогч түүний 0,000 төгрөгийн үнэтэй “Ноте- про жи” маркийн гар утас, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлийг биет байдлаар хүлээлгэж өгсөн, хохирогч цаашид гомдолгүй гэх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй.
Монгол Улсын тухай хуулийн дугаар зүйлийн .. дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн , 6. дугаар зүйлийн , ,, дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6. дугаар зүйлийн ,,, дэх хэсэг, 6. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* овогт ******* Б*************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ...... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .............. төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг ... /........../ ....... хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасны дагуу ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж /.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.
.Шүүгдэгч Г.Б*******н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн “Ноте- про жи” маркийн гар утас, иргэний үнэмлэх зэргийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН