| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0110/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч *******,
шүүгдэгч *******, *******,
шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 23310830082 дугаартай хэргийг 2*******4 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын ******* дугаар сургуулийн ******* ангид сурдаг, ам бүл-5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг дүгээр байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт ийн , РД: ,
Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, их сургуулийн ахлах сургуулийн в бүлэгт сурдаг, ам бүл-5, аав, ээж, ах, дүүгийн хамт аймгийн сум ******* дугаар баг хөдөө задгай хэсэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт , /РД: ЗЖ053211/
Холбогдсон талаар
- Өсвөр насны ******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг ******* дугаар хэсэгт байрлах 7 давхар байрны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн Н.Оюундарийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 399,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Өсвөр насны ******* нь *******тай бүлэглэн 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэгт байрлах 60 айлын орон сууцны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн ын эзэмшлийн - улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын 2 талын толийг хугалж 588,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Өсвөр насны ******* нь *******тай бүлэглэн 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэгт байрлах 60 айлын орон сууцны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн ын эзэмшлийн - улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын 2 талын толийг хугалж 588,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Өсвөр насны ******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг Спорт сургуулийн гадна авто зогсоолд байрлуулсан иргэн -Эрдэнийн эзэмшлийн - улсын дугаартай Лексус Жи Эс-450Ь загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 399,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар
- Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг ******* дугаар хэсэгт байрлах 7 давхар байрны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн Н.Оюундарийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 399,000 төгрөгийн хохирол учруулсан,
- Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг Спорт сургуулийн гадна авто зогсоолд байрлуулсан иргэн -Эрдэнийн эзэмшлийн - улсын дугаартай Лексус Жи Эс-450 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 399,000 төгрөгийн хохирол учруулсан
-Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэгт байрлах 60 айлын орон сууцны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн ын эзэмшлийн - улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын 2 талын толийг хугалж 588,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэхүү үйлд баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
3. хохирогч Н.Оюундарийн 2*******3 оны дугаар сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Би 2*******3 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2-8-39 тоотоос буюу гэрээсээ өглөөний 09 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад байрны гадаа байсан машиндаа суугаад хөдлөх гэтэл жолоочийн эсрэг талын толь доошоо унжчихсан байхаар нь гайхаад хартал миний машины зүүн талыг толины суурийг нь хугалчихсан байсан. Би тэр үед ажилтай байсан учир ажил дээрээ очоод дараа нь цагдаагийн байгууллагын 761******* дугаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч гийн 2*******4 оны ******* дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ий өдөр нь хичээлдээ явсан, үдээс хойш химийн сонгонтой байсан тухайн сонгонийг гэх багш орсон. Орой ******* цагийн орчимд Сүхбаатар сумын 6-р баг 3-р хэсэг 2******* тоот гэртээ ирсэн. Би буцаад гэрээсээ 21-22 цагийн орчимд гараад гэх найзынхаа гэрт очиход манай ангид сурч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн гэх хүүхэд 4-н найзтайгаа ирчихсэн байсан. Тэгээд ын гэрийн гэрт , түүний найз 4 хүүхэд, , бид 8 нийлээд гэрт нь Плэйсдэйшин тоглоод, кино үзээд байж байсан бид нар хоол хийж идээд бид 2 байшингийн 2 давхарт утсаар тоглож байгаад 2 давхарт нь унтсан. Тэгээд өглөө нь сэрээд гэрээрээ дайраад хичээлдээ явсан. Тэгээд 7 хоногийн дараа цагдаагийн 2 алба хаагч ирээд уулзах үед би их гайхсан мэдэхгүй зүйлс яриад байсан. Тэгээд тэр үйл явдлаас хойш сарын дараа надад "тухайн үед би чиний курткыг өмсөж гарсан байсан гэж хэлсэн" тэгээд би өмнө нь ирж уулзаж байсан 2 цагдаагийн ярьж байсан толь хугалсан гээд байсан зүйлсийг ойлгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
5. Насанд хүрээгүй гэрч Г.ын 2*******4 оны дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай гэрт бид 2 байж байгаад гэртээ ганцаараа байгааг мэдэж байсан тул ын гэрт очих замдаа Жамсран, нартай холбогдоод цуг ын гэрт очсон. Тэгээд гэрт нь утсаараа тоглоод, PS мөн тоглож байгаад 00 цаг өнгөрчихсөн тул хонохоор шийдээд хоорондоо ярилцаж байгаад , 2 дэлгүүрээс гоймон авахаар явсан. Тэгээд би ын гэрийн 1 давхарт, Жамсран, 2 хоёр давхарт гараад унтсан. Унтах үед , 2 орж ирээгүй байсан тэр 2-ыг хүлээж байгаад унтчихсан байсан. Тэгээд 2*******3 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө сэрээд харахад ширээн дээр 2 том 2 литрийн савалгаатай пивоны сав, гоймон зэрэг зүйлс байсан. Тэгээд би энэ пивыг хэн авсан юм гэсэн чинь авсан гэж хэлж байсан тэгээд сэрэх үед өдөр болчихсон байсан тул бид 2 манай гэр рүү явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хотод байх үед ардаас над руу залгаад толь хугалсан хэрэг болчихлоо гэж хэлэх үед нь би мэдээгүй байсан тэгээд надад хэлэхдээ " бид 2 ын гэрт хонодог шөнө машины толь хугалсан" гэж хэлсэн тэгээд би ойлгосон ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48 дугаар хуудас/,
6. Насанд хүрээгүй гэрч С.ын 2*******4 оны дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг 2-р хэсэг 1099 тоотод гэртээ ганцаараа байсан тэгээд үдээс хойш гэрээсээ гараад Сүхбаатар сумын 6-р багт байрлах Шар таван давхар байрны голд найз Жамсран, 2 уулзсан орой манай гэрт очиж тоглохоор болоод манай гэрт очоод байж байсан чинь араас , 2 манай гэрт ирээд бид 5 манай гэрт PS, тоглоод гар утсаарaa Mobile legends гэх тоглоом тоглоод цагийг өнгөрөөж байсан. Тэгээд 2*******4 оны 11 дүгээр сарын 09-с 10-ыг шилжих шөнө 01 цагийн орчимд унтахаар болоод Жамсран бид 2 манай гэрийн 2 давхарт гараад унтсан , , гурав 1 давхарт тоглоом тоглоод үлдсэн. 2*******4 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө сэрээд 1 давхар руу буух үед бүгд гэрээс гараад явчихсан байсан. Надад манай найз ойролцоогоор 14 хоногийн өмнө тухайн шөнө гэх хүүхэдтэй гэрээс гараад машины толь хугалсан гэж хэлж байсан өөр зүйл би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/,
7. 2*******3 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 32 дугаартай шинжээчийн:
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Толь /зүүн/ | Их | 0,000 | солих |
| 2 | Будах зардал | Бага | 30,000 | Ажлын хөлс |
|
| Шууд зардлын дүн |
| 380,000 |
|
|
|
|
|
|
|
|
| 100 гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 4,000 | Материалын үнэ |
|
| Эд анги солих |
| 15,000 | Ажлын хөлс |
|
| Шууд бус зардлын дүн |
| 19,000 |
|
|
| Нийт дүн: |
| 399,000 |
|
гэх дүгнэлт /1-р хх-ийн 79-80 дугаар хуудас/,
8. Хохирогч ын 2*******3 оны дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1-р 60 айлын 1-р орцны үүдэнд машинаа тавиад Хүдэр сум руу албан ажлаар явсан юм. 11 дүгээр сарын 10-ны өдөр өглөө 08 цагийн үед над руу манай найз Мөнхсүх над руу залгасан байсан. Удалгүй эргээд залгатал миний машины 2 талын толийг хагалсан байсан талаар хэлсэн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5 дугаар хуудас/,
9. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 136-140 дугаар хуудас/,
10. Хохирогч ын 2*******3 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн аймгийн Хүдэр сум руу ажлаар 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн алдад явсан. Би явахдаа сүүлд өөрийн улсын дугаартай приүс-41 маркийн тээврийн хэрэгслээсээ Хүдэр явахдаа 16 цагийн орчимд ахуйн хэрэглээний зүйлсийг аваад түлхүүрээ гэр оруулаад үлдээхэд миний машины толь зүгээр байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг гэрийн үүдэнд байрлах авто зогсоол дээр үлдээсэн. Цааш би Хүдэр суманд 21 цагийн орчимд очоод ажлаа хийгээд тухайн өдөр Хүдэр сумандаа хоносон. Өглөөний 08 цаг өнгөр байх үед Мөнхсүх над руу 99*******5319 дугаарын утсаар залгаад "Машины чинь 2 талын толь хугарсан байна, тэгэхээр нь би "Наанаа түр байж байгаарай би цагдаа дуудъя” гэж хэлээд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн"....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,
11. 2*******3 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 1192 дугаартай шинжээчийн:
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Толь /баруун/ | Их | 250,000 | солих |
| 2 | Толь /зүүн/ | Их | 250,000 | солих |
| 3 | Будах зардал | Бага | 50,000 | Ажлын хөлс |
|
| Шууд зардлын дүн |
| 550,000 |
|
|
|
|
|
|
|
|
| 40 гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 8,000 | Материалын үнэ |
|
| Эд анги солих |
| 30,000 | Ажлын хөлс |
|
| Шууд бус зардлын дүн |
| 38,000 |
|
|
| Нийт дүн: |
| 588,000 |
|
гэх дүгнэлт /1-р хх-ийн 172 дугаар хуудас/,
. Хохирогч -Эрдэнийн 2*******3 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2*******3 11 дүгээр сарын 10-ны үүрээр цаг 40 минутын үед ажлаа тараад машинаа спорт сургуулийн хажууд талд тавиад орхисон. Өглөө 07 цаг 50 минутад гарч ирээд машиндаа суугаад ухрах гэтэл зүүн талын толь хагарсан байдалтай байсан. Тэгээд ажлаасаа хоцрох гэж байсан болохоор шууд яваад өгсөн. Өнөөдөр манай байгууллага дээр шалгалт ирээд завгүй байж байгаад одоо цагдаад хандаж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн *******9 дүгээр хуудас/,
13. Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/- д үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 190 дүгээр хуудас/,
14. Хохирогч -Эрдэнийн 2*******3 оны дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2*******3 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө үүрээр ажлаа тараад цаг 40 минутын орчимд гэртээ ирээд Спорт сургуулийн баруун талд өөрийн эзэмшлийн - улсын дугаартай хар өнгөтэй lexus GS 450h загварын тээврийн хэрэгслийг замын хажуу талын зогсоолд байрлуулаад гэртээ ороод унтаж амарсан. Тэгээд өглөө нь 08 цагийн орчимд босоод ажил руугаа явах гээд машиндаа суугаад ухрах үйлдэл хийх үедээ толиндоо харах гэтэл миний машины зүүн гар талын толь унжчихсан байхаар нь гараад харахад хугарчихсан байхаар нь харчхаад шууд ажил руугаа явсан. Сүүлд нь буюу өдөр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198 хуудас/,
15. 2*******3 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн *******1 дугаартай шинжээчийн:
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Толь /зүүн/ | Их | 0,000 | солих |
| 2 | Будах зардал | Бага | 30,000 | Ажлын хөлс |
|
| Шууд зардлын дүн |
| 380,000 |
|
|
|
|
|
|
|
|
| 20 гр будаг, тус-мат, лак | Өнгө гаргах | 4,000 | Матреалын үнэ |
|
| Эд анги солих |
| 15,000 | Ажлын хөлс |
|
| Шууд бус зардлын дүн |
| 19,000 |
|
|
| Нийт дүн: |
| 399,000 |
|
гэх дүгнэлт /1-р хх-ийн 229 дүгээр хуудас/,
Гэмт талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8-9, 3, *******6-*******7 хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 60-62, 173-175, 230-231 дүгээр хуудас/,
*******ын төрсний гэрчилгээний хуулбар хувь /1-р хх-ийн 9 дүгээр хуудас/,
*******ын бага боловсролын сурлагын үнэлгээ /1-р хх-ийн 250 дугаар хуудас/,
Суралцагчийн хөгжил, төлөвшлийн тодорхойлолт /2-р хх-ийн 1-4 дүгээр хуудас/,
*******ын сургууль төгссөн тухай мэдээлэл /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,
*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 6 дугаар хуудас/,
*******ын нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хх-ийн 7 дугаар хуудас/,
*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 14 дүгээр хуудас/,
*******ы нас тоолсон тухай тэмдэглэл /2-р хх-ийн 15 дугаар хуудас/,
*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 16 дугаар хуудас/,
*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 17 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоол /1-р хх-ийн 65-68, -89, 97-99 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 76-81, 95-96 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Эд хөрөнгө устгах, гэмтээх үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг ******* дугаар хэсэгт байрлах 7 давхар байрны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн Н.Оюундарийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 399,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 07 дугаар баг 01 дүгээр хэсэгт байрлах 60 айлын орон сууцны гадна авто тээврийн зогсоолын хэсэгт байрлуулсан иргэн ын эзэмшлийн - улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгслийн баруун болон зүүн талын 2 талын толийг хугалж 588,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2*******3 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2*******3 оны 11 дүгээр сарын 10-нд шилжих шөнийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг Спорт сургуулийн гадна авто зогсоолд байрлуулсан иргэн -Эрдэнийн эзэмшлийн - улсын дугаартай Лексус Жи Эс-450 загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хугалж 399,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд өсвөр насны хүүхдүүдийн гэнэн томоогүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих хараа хяналт дутмаг, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал эзэмшээгүй зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь тухайн гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэхүү гэмт улмаас хохирогч д 588,000 төгрөгийн хохирол, хохирогч д 399,000 төгрөгийн хохирол, хохирогч -д 399,000 төгрөгийн хохирол тус тус учирсаныг шүүгдэгч нар төлж барагдуулсан байна. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2*******3 оны 11 дүгээр сарын 09-10-ны үед 17 нас 11 сартай, өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2*******3 оны 11 дүгээр сарын 09-10-ны үед 17 нас 11 сартай байсан байна.
Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж үзээд 0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан ялаас чөлөөлөх саналтай байна,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4-т зааснаар ялаас чөлөөлөх боломж байна. Зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авах зохицуулалт байна. Мөн ялаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ерөнхий ангийн зохицуулалтыг шүүх хэрэглэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нарын нас, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Дөрөв: Бусад асуудлын талаар
Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүхээр шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ургийн овогт ийн , ургийн овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ургийн овогт ийн , ургийн овогт нарт тус бүр 0 /хоёр зуун дөч/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар энэ гэмт улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ