Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөн

улсын яллагч  Д.Эрдэнэчимэг

хохирогч Д.Цэцэгмаа

шүүгдэгч П.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,  230 дугаар зүйлийн 230.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 11-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 12-212в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЭ73061119/ Аюуш овогт Пүрэвийн  Содномдоржид холбогдох 201626021814 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч П.Содномдорж нь эхнэр Д.Цэцэгмааг 2012 оноос  эхлэн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны хүртэл байнга зодсон,

2016 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 12 дугаар гудамжны 212 в тоот гэртээ  Д.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан  зодож бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан,

уг хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Албадан саатуулах төв байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Б.Дашнямын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүнийг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн  гэмтэл учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүгдэгч П.Содномдорж шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудалд холбогдсоноос хойш цагдаа, хуулийн байгууллага байдаг гэдгийг мэдэрсэн. Маш их гэмшиж байна. Одоо гэр бүлийн уур амьсгал ямар нэгэн маргаан гарахгүй хэвийн зүгээр байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 6 сараас хойш янз бүрийн байдал гараагүй. Хааяа нэг айл гэрийн тулга тойрсон асуудал ганц нэг гарсан ч тал талаасаа хичээгээд явж л байна. Содномдорж бол архи дарс хэрэглээд байдаггүй, намайг хааяа нэг  “чи хөгшин авгай, чи азгүй авгай” гэж хэлдэг үг нь л намайг гомдоогоод байдаг юм. Содномдорж бид хоёр дундаасаа охин хүү хоёр ихэр хүүхэдтэй. Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүлийн бүрэн бүтэн байдал юм. Содномдоржид ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

шүүх сэтгэц эмгэг судлалын...”бие хүний сэтгэлийн тогтворгүй эмгэгхэмээх сэтгэцийн өвчинтэй эмчлүүлж байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй. Хэрэг хариуцах чадвартай.../1хх-ийн 37-44/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үзлэгийн хуулбар /хх-ийн 45-50/,тархины цахилгаан бичлэгийн хуулбар /хх-ийн 51-75/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 144, 148 ял шалгах хуудас /хх-ийн 150/, гэрлэлт цуцлалт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 145/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 146, 147/, гэрлэлт цуцлуулсан тухай гэрчилгээний хуулбар /хх-ийн 240/,

гэрч П.Батсайханы:..”Миний дүү Содномдорж нь лам уг нь их төлөв түвшин хүн 2011 онд эхнэр аваад ааш араншин нь эвдэрч эхэлсэн. Амьдралд нухлагдаад хэцүү байдаг юм шиг байна лээ...Миний дүү зан араншингийн хувьд тайван, дөлгөөн, хүлээцтэй байсан боловч гэр бүл зохиосноосоо хойш их бухимдалтай болоод уурлаж уцаарлах нь ихэссэн. Гэр бүлтэйгээ харьцаж байгааг нь харахад их маргаантай, явган хэрүүлтэй таарамж муутай байгаа байдал надад харагддаг ба сална гээд өргөдөл өгчихөөд албан ёсоор гэрлэлтээ салгуулчихаад салж чадахгүй хамт амьдраад байгаа. Ямартай ч 2-3 удаа эхнэрээ зодоод цагдаад эхнэр нь өргөдөл гаргасан гэж би сонсож байсан...Сүүлийн үед архи уугаад эхнэртээ агсан тавиад гэр бүлтэйгээ таарамжгүй байгаа гэж сонсогдсон. Цэцэгмаагаас өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй./хх-ийн 24/ гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч П.Содномдорж нь эхнэр Д.Цэцэгмааг 2012 оноос  эхлэн 2016 оны 4 дүгээр сарын 03-ны хүртэл байнга зодсон,

2016 оны 6 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын 12 дугаар гудамжны 212 в тоот гэртээ  Д.Цэцэгмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан  зодож бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Цэцэгмаагийн:..”Бид хоёр 2011 оны 11 сард гэрлэлтээ батлуулаад 2012.05.31-ны өдөр ихэр хүү, охинтой болсон ба намайг жирэмсэн байхад Содномдорж уурласан үедээ над руу тааралдсан зүйлээ шидэж ямар нэгэн зүйлд тайлбар сонсох дургүй өөрт нь таалагдахгүй тайлбар тавьсан үед аль тааралдсан зүйлээ авч шиддэг болсон…Намайг зодсон тоог тоолох боломжгүй.Цагдаад 2 удаа өргөдөл гаргасан ба биднийг зодож, цохих үед их олон удаа өөрийнхөө 88734499 утаснаас цагдаад дуудлага өгч байсан. Манай нөхөр эрүүл, согтуу аль ч үедээ намайг болон хүүхдүүдээ зоддог...Манай нөхөр архи ууддаггүй эрүүл согтуу нь мэдэгдэхгүй эрүүл байж согтуу хүн шиг авир гаргадаг. Одоо ах, дүү нар нь залуу байхдаа олдмол сэтгэцийн өвчтэй байсан тэр нь одоо дахиж байна гэж хэлээд байгаа боловч миний хувьд нөхөртэйгөө анх танилцах үед л эрүүл согтуу нь мэдэгдэхгүй догшин авиртай байсан...Содномдорж намайг маш олон удаа хөнгөн, хүндээр зодож, цохиж байсан ба цагдаад 2 удаа өргөдөл гаргасан. Намайг Содномдорж байнга зодож, цохидогийг миний дагавар хүү, оюуны хомсдолтой дүү 2 болон Содномдоржийн төрсөн дүү Батсайхан, Борбаатар нар мэднэ...Намайг зодсоныг Батпүрэв мэдсэн л бол намайг хүүдээ мэдэгдүүлсэн гэх шалтгаанаар миний дагавар хүүг надтай хамт зоддог байсан. Батпүрэвийг хэдэн удаа зодсоныг би сайн санахгүй л байна бас тоогоо алдсан. Миний барагцаагаар 4-5 удаа зодож байсан ба Батпүрэв цагдаад хандаж байгаагүй. 2 ихэр хүүхдээ сүүлийн үед буюу 2015 оноос ганц нэг цохидог болсон ба биед нь гэмтэл учруулж байгаагүй. Харин Батпүрэвийг сүүлийн зодох үед нь 2016 оны 6 сарын 1-ний орой гэмтлийн эмнэлэгт орж бүртгүүлээд гэр бүлийн хүчирхийлэлийн кабинетад бүртгүүлсэн. Өөрөөр хүүг зодох үед эмнэлэг болон цагдаад хандаж байгаагүй. Би өөрөө зодуулж гэмтээд 3 удаа гэмтлийн эмнэлэгт үзүүлж гэр бүлийн хүчирхийлэлийн кабинетад бүртгүүлж байсан. 2015 оны 12 сарын 02-нд бас л зодуулан хамгаалах байранд 1 удаа хүргүүлж байсан...Түүний эрүүл мэндийн байдал зэргийг би харгалзан үзээд түүнтэй эвлэрсэн...Миний нөхөр эрүүл мэндийн шалтгаанаар таагүй авир гаргадаг байсан юм байна. Сэтгэцийн эмнэлгээс гарсан ба үүнээс хойш манай гэр бүл маш сайхан харьцаатай тайван  байгаа.Би нөхөрөө эртхэн сэтгэцийн эмнэлэгт үзүүлдэг байж гэж бодсон. Одоо бидний амьдрал ямар нэгэн татлаагүй айдасгүй сайхан байна. /1хх-ийн 18-21/

 

гэрч Э.Батпүрэвийн:..”2012 оноос хойш Содномдорж ээжтэй маргалдаад ээжийг зоддог.Тэгэхээр нь би ээжийгээ өмөөрч салгах гэхэд Содномдорж намайг зоддог байсан. Харин би гомдол гаргаж байгаагүй. Ээжийг минь миний мэдэхээр 10-аас дээш удаа зодож цохиж байсан. Ээж өмнө нь ганц нэг удаа цагдаад мэдэгдэж байсан. Ээжийн гар, хөл, нүүр, цээж, толгой зэрэг нь зодуулах бүрдээ л хөхөрч, хавдаж, шалбардаг байсан. Ээж Содномдоржид зодуулсанаа надаас болон ах дүү нараасаа нуудаг, ах дүү  нар нь бараг мэдэхгүй. Би хамт байдаг болохоор сайн мэддэг. Бидний зүгээс энэ хүнд байнга зодуулж, дарамтлуулаад хэцүү байдаг байсан. Сэтгэцийн эмнэлэгт хэвтээд гарч ирсэнээс хойш аавын зан нь засраад их тайван, дөлгөөн болсон. Өмнөх шигээ уурлахаа больсон. Миний бодлоор өмнөх гаргасан үйлдэл бүр нь сэтгэцийн өвчинтэйгөө холбоотой юм болов уу гэж бодогдох болсон ба эмчлүүлж гарч ирсэнээсээ хойш дахин ийм үйлдэл гаргаагүй...Бусдаар элдвийн аашгүй хүн. Аав эрүүл ч бай согтуу ч бай ууртай үедээ энэ зангаа гаргадаг байсан. Одоо зүгээр болсон. Миний зүгээс гомдол байхгүй. Миний биед учирсан гэмтэл одоо байхгүй өмнө нь нуруу ганц 1 хөхөрч хавдаж байсан.Тухайн үед нь шүүх эмнэлэгт үзүүлж байгаагүй өөр эмнэлэгт ч үзүүлж байгаагүй.Одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдолгүй.  /1хх-ийн 22-23/

 

гэрч О.Уранбилэгийн:..”Би 2012 оны 7 сараас хойш Баянгол дүүргийн 16-р хороог хариуцаж хэсгийн байцаагчаар ажиллаж байгаа. 2015 оны 12 сараас хойш Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 12-212В тоотод эхнэр Цэцэгмааг нөхөр нь болох  Содномдорж зодлоо гэж надтай Цэцэгмаа ирж уулзаж байсан. Би өргөдөл өг гээд явуулсан ба Цэцэгмаа гомдолгүй гээд өргөдлөө хаалгаж байсан. Үүний дараа 14 хоногийн дараа Цэцэгмаа ахиад над дээр ирж уулзаад нөхөр ахиад зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь хорооны  хамтарсан багаар эрсдэлийн үнэлгээ хийлгэхэд үнэлгээ нь дунд гарсан шиг санагдаж байна.Тэр үед Цэцэгмаа шүүхэд салах өргөдлөө өгчихсөн байсан. Тэгээд Цэцэгмааг түр саатуулах байранд 7 хонуулсан. Тэгтэл Цэцэгмаа хамгаалах байрнаас гармаар байна гэсэн хүсэлт гаргаад түүнийг 2 хүүхдийнх  нь  хамт хамгаалах байрнаас гаргаад  Сонгинохайрхан, Хан-уул, Баянгол дүүргийн иргэний хэргийн  анхан шатны шүүх дээр авч очоод Содномдорж, Цэцэгмаа 2 салах шүүгчийн захирамж гарсан. Үүнээс  хойш энэ 2 салаагүй ба хамт амьдраад л байсан. 2016 оны зун Цэцэгмаа манай нөхөр ахиад намайг зодчихлоо би цагдаад өргөдөл өгөхгүй би таниас зүгээр зөвлөгөө авмаар байна. Манай хүүг бас дарамтлаад намайг зодоод байна гэхээр нь би түүнийг өргөдлөө өг гэж хэлсэн...Хорооны хамтарсан багаар эрсдлийн үнэлгээ хийлгээд Содномдорж Цэцэгмаа нарын эрхийг хязгаарлахаар шүүхэд хүргүүлсэн ба энэ талаар баримтууд шүүхийн материалд орсон ба  цагдаад бүртгэгдээгүй. Миний мэдэхээр 3 удаа зодуулсан гэж  над дээр Цэцэгмаа ирж байсан ба өргөдлөө өг  гэхээр заримдаа өгдөггүй байсан. Мөн Цэцэгмаа гомдолтой гэж өргөдөл өгчихөөд удалгүй гомдолгүй өргөдлөө авмаар байна гээд байдаг байсан. /1хх-ийн 26/

 

гэрч М.Батсуурийн:..”Би уг тоотод 2008 оноос хойш гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч байгаа ба 212в тоотыг манай хадмууд 2006 онд байхаа айлд зарсан гэдэг. Одоо уг тоотод амьдардаг хүмүүсийнх нь нэрийг мэдэхгүй. Ямартай ч эхнэр нь манай охинтой ойролцоо 2 ихэр хүүхэд гаргасан болохоор хамт эмнэлэг явж байсан. Уг айлын нөхөр нь гэх ах архи ууж байхыг нь би хараагүй ба архи уухаараа хүн өдөж хоргоодог гэж сонсож байсан...Манай гэр бүлийнхэний зүгээс уг айлын талаар хэрүүл зодоон харж байгаагүй. Уг айлынх 2 давхар байшинтай доод 1 давхараа түрээслүүлээд өөрсдөө 2 давхартаа амьдардаг ба түрээслэгч нар нь юм уу өөрсдөө юм уу мэдэхгүй архи дарс уугаад хэрүүл маргаан гаргаж байгаа харагддаг ба хэн нь хэнтэйгээ маргалдаж байгаа талаар нарийн сайн хараагүй. /1хх-ийн 30/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8087 дугаартай:Цэцэгмаагийн биед цээжинд зулгаралт, цус хуралт,баруун  шилбэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягтын хуулбар /хх-ийн 154-162/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хоёр.П.Содномдорж нь “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Албадан саатуулах төв байранд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Б.Дашнямын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, түүнийг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн  гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Дашнямын:..”2016 оны 6 сарын 08-ны өдрийн Албадан саатуулах төв дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэн 24 цагаар ажиллаж байсан. Тэгтэл 18 цагийн үед Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Уранбилэг нь Пүрэвийн Содномдорж гэх хүнийг саатуулахаар авч ирсэн. Уг этгээд нь гэртээ эхнэр Д.Цэцэгмааг удаа дараа зодож танхайрсан гэсэн зөрчилтэй ирсэнийг хүлээн авч 5 номерын камерт оруулж саатуулсан. Ингээд оройн 18 цаг 30 минутын үед тогооч Б.Байгалмаагийн хамтаар албадан саатуулагдсан хүмүүст оройны цай, талхыг нь өгч байхад П.Содномдорж нь камерын цонхны шавар хуулж, хатсан шаврыг гартаа барин камерын цонхон дээр гараад суучихсан байхаар нь би “ цонхон дээрээс буу, энэ цай талхаа ид” гэж хууль ёсны шаардлага тавихад П.Содномдорж “би наад цай талхыг чинь идэхгүй” гэхэд нь би явчихаад цаад талынхаа камерт цай талхыг нь өгчихөөд, шинээр ирсэн 2 саатуулагчийг камерт хийх гэтэл П.Содномдорж нь бие засмаар байна гээд гарах гээд байхаар нь би цаашаа бай гэж цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, өөдөөс гараараа 2 удаа нүүрэн тус газар луу цохиж, хоолой эрүү маажиж, хувцсыг урж, биед гэмтэл учруулсан...Одоогийн байдлаар миний биед өвдөж байгаа зовиур байхгүй, биеийн байдал хэвийн байна. Надад П.Содномдоржийг цохиж зодсон зүйл байхгүй. Би уг хүнийг таньж мэдэхгүй, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага тавихад миний өөдөөс цохисон. Тухайн үед би цай, талх тарааж явсан, тэгэхэд П.Содномдорж нь бие засья гэхээр нь цай, талх тараасны дараа больё гээд өрөө лүү нь түлхэхэд шууд цохисон.Ийм зүйл болсон. Би гомдолтой байна.Цагдаагийн дүрэмт хувцасыг маань урсан байгаа, тэр хувцсаа оёулна. Албан үүргээ гүйцэтгэж байгаад бусдад цохиулсандаа гомдолтой байна./хх-ийн 103/

хуучин загварын өдөр тутамын хувцасны дээд хэсгийн суга орчмыг оёдлоор нь урсан ба би гэртээ оёдолын машинаар оёчихсон. Урсан байх үед нь зургыг нь аваагүй. Содномдорж надад хохиролын 200.000 төгрөг өгсөн. Надад эмний баримт байхгүй, гомдолгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй. Содномдорж надаас өөр хүн цохиж зодоогүй./хх-ийн 105/

 

гэрч Ч.Чинбатын:..”Дээгүүрээ шалдан цээж нүцгэн доод хэсгээрээ ламын өмсгөл өмсчихсөн 40 орчим насны залуу тухайн үед жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах ахлагч Дашнямын хуучин загварын өдөр тутамын хувцасны энгэрээс нь боох маягтай зогсож байсан. Би очоод салгатал Дашнямыг хамраас цус гарчихсан юу болсон талаар асуухад Дашням энэ хүн шаардлага эсэргүүцэж хамар луу цохьсон гэсэн. Уг  хүнийг тусгаарлах өрөө рүү оруулаад яагаад цагдаа цохьсон юм гэж асуухад чамд  ямар хамаатай юм пизда минь, чам шиг  дэд хурандаа эндээс  хөдлөөд л үхнэ гээд яриад байж байтал манай ахлах байцаагч хошууч Амартүвшин орж ирээд Содномдоржоос асуутал чам шиг гэдсээ чирсэн новшид хамаагүй гээд Амартүвшин бид хоёр луу 2 удаа нулимсан...Амартүвшин бид хоёрт гар хүрээгүй. Харин намайг хоёулаа сайхан зодолдох уу би дийлвэл эндээс гарна. Харин би дийлдвэл томоотой эндээ чимээгүй байна гээд байсан. Мөн сэтгэл нь эрүүл бус хүн  шиг элдвийн зүйл яриад байсан./1хх-ийн 112/

 

гэрч Б.Байгалмаагийн:..”2016 оны 6 дугаар сарын 08-ны 18 цаг өнгөрч байхад шиг санаж байна. Оройны цай, талх өгөхөөр цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Дашнямын хамт камеруудаар тарааж өгч явж байсан. Тэгтэл П.Содномдорж гэж баривчилагдсан хүн “бие засья” гээд Б.Дашнямын өөдөөс дайраад байсан. Б.Дашням нь “цай, талх тарааж байна, энэний дараа бие засуулья” гэж хэлтэл Б.Дашнямын нүүрэн тус газарт 1-2 удаа цохисон. Би цай, талхаа тарааж өгөөд явсан. Албадан саатуулах төвд баривчлагдсан хүмүүсийг орой унтахын өмнө бие засуулаад унтуулж амраадаг би яг журмыг нь мэдэхгүй байна. Б.Дашнямын нүүр, хүзүү нь улайчихсан байсан. /1хх-ийн 114/

 

гэрч П.Дэмбэрэлдоржийн:..”2016 оны 6 сарын 08-ны 08 цагаас 2016 оны 06 дугаар сарын 09-ний 08 цаг хүртэл Албадан саатуулах төвийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Энэ хугацаанд 2016 оны 6 сарын 08-ны орой хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Уранбилэгийн албадан саатуулахаар авч ирсэн Пүрэв овогтой Содномдоржийг 18 цагт албадан саатуулах байранд хүлээн авч 18 цаг 30 минутын орчимд жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Дашням тогооч Б.Байгалмаагийн хамт саатуулагдсан хүмүүст талх, цай өгч байхад П.Содномдорж нь Б.Дашнямын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, хэл амаар доромжилж танхайрсан. Тухайн үед цагдаагийн алба хаагч нарыг хэл амаар доромжилж, намайг эндээс гарга гээд цагдаагийн албан хаагч нар луу нулимж танхайрсан юм. /1хх-ийн 116/

шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8113 дугаартай:Б.Дашнямын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Уруулд шарх, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 127/ дүгнэлт болон хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 100/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч П.Содномдоржийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

сэжигтэн, яллагдагчаар...”2011 онд би Цэцэгмаатай танилцаад 2012 онд гэрлэлтээ батлуулаад гэр бүл болсон ба бид дундаасаа 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2 ихэр хүүхдэдтэй болсон. Цэцэгмаа Батпүрэв гэж дагавар хүүхэдтэй. Батпүрэвээс болоод эхнэр бид 2 маргалддаг болоод үүнээс үүдээд Батпүрэвийг би үгэнд орсонгүй гэх шалтгаанаар 2 удаа, эхнэрээ 3-4 удаа цохиж, зодож, гэмтээж байсан. Намайг хэрэг бүртгэгч Жавзанпагамтай маргалдсанаас болоод албадан саатуулагдаад тэндээ цагдаа нартай маргалдаад үл ойлголцол болсон. Өөрөөр надад үйлдсэн хэрэг байхгүй. Гэр орны тулга тойрсон хэрүүлээс болоод би түүнийг зоддог байсан. Миний эхнэрээ зоддог байсан асуудал буруу. Сэтгэцийн эмнэлэгт 50 хоног эмчлэгдээд одоо сайхан болсон. Одоо ямар нэгэн хэрэг зөрчил гаргахгүй. Би өөрийнхөө үйлдэлд үнэхээр гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй./хх-ийн 133-134/

...”2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст байцаалт өгч байсан юм. Тэгээд би мөрдөн байцаагчдаа хэлээд 2 удаа бие зассан юм. Тэгээд байж байтал миний гэдэс эвгүйрхээд байхаар нь дахиад бие засъя гэтэл байцаагч маань бие засуулахгүй гэсэн. Тэгтэл би өмдөндөө хүндээр бие засчихсан юм. Тэрнээс болоод байцаагчтайгаа хэрэлдээд би бөөн уур бухимдал болоод цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Тэгээд шууд албадан саатуулах байр руу хүргэгдэн ирсэн юм. Албадан саатуулах байрны оройн цайны цагийн үеэр би уг саатуулагдсан өрөөнийхөө камерын цонхны шавар хуулаад, хатсан шаврыг нь гартаа бариад цонхны тавцан дээр сууж байтал хоол, цай тарааж байсан цагдаагийн албан хаагч “цонхон дээрээс буу, энэ цай хоолоо ид” гэсэн шаардлагыг нь биелүүлээгүй, бие засъя гэж хэлээд хажуугаар нь гарах гэсэн чинь цагдаагийн албан хаагч нь хоол өгч байхад гарах болоогүй гээд намайг түлхэхээр нь би уг цагдааг 2 удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд тэндээ 72 цаг саатуулагдаж гарчихаад 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс мэдрэлийн ядаргаанд орсон гээд шархадны эмнэлэгийн мэдрэлийн ядаргааны тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр гарсан юм...тухайн үед би уур бухимдалтай орон гаран байдалтай байсан. Тэрнээсээ болоод л цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Би нүүрэн тус газарт нь 2 удаа баруун гараараа цохиж гэмтэл учруулсан. /хх-ийн 137/ мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос П.Содномдоржид холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Аюуш овогт Пүрэвийн  Содномдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох,

бусдыг байнга зодох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял оногдуулах,  

төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

П.Содномдоржид холбогдох хэргээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” үндэслэлээр П.Содномдоржийг тус гэмт хэргийнх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Содномдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн  230 дугаар зүйлийн 230.2-т заасан гэмт хэргүүдэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.