Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 111/ШШ2020/0020

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******ын нэхэмжлэлтэй,Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн ******* тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн ******* тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэхшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга ******* Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга *******д 2020 оны 9 дүгээр сарын 14-ний 1а/536 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгож, итгэмжлэлийг ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн ******* тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх шаардлага бүхий *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН