Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 0070

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Цагаатгагдсан этгээд                                 Б.М

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч     Р.Ц, Э.Т

Иргэний хариуцагч                                    С.Д

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч         Р.Н

Нарийн бичгийн дарга                             Д.Одончимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар цагаатгах тогтоолтой, Б.Мд холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ө овогт Б-н М.

 

Б.М нь нийтийн албан тушаалд буюу Орхон аймгийн “Хот Байгуулалт, Барилга Захиалагчийн Алба” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Орхон аймгийн “Хот Байгуулалт, Барилга Захиалагчийн Алба” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн 2016, 2017, 2018, 2019 онуудын баталсан байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй “Захирлын зөвлөх” гэсэн орон тоонд Дг томилж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулан цалин олгож түүнд давуу байдал бий болгосон, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГазарт 44.248.903 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

 

Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

“ ... Анхан шатны шүүх Б.Мг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй, С.Дг “Захирлын зөвлөх” гэсэн орон тоонд томилон ажиллуулж байсан нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” хуулийн заалтын тус тус баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн атлаа /шүүхийн шийдвэрээ уншин сонсгосон/ шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэпийг тус тус баримтлан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгээ гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн байх ба мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал: "Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.1 Ажилтныг ажилд авах, 7.1.1 Сул байгаа орон тоонд ажиллахыг хүссэн иргэний хүсэлтийг хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, судалсны үндсэн дээр захиралд танилцуулна” гэж заасан байдаг. Гэтэл сул орон тоо гараагүй, бүтэц орон тоонд батлагдаагүй “Захирлын зөвлөх” гэх албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар томилон, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Захирлын зөвлөхтэй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан. Тус гэрээнд Албан тушаал: Захирлын зөвлөх гэж бичигдсэн байгааг шүүх анхаарч үзээгүй. /хх-ийн 111-р тал/

С.Дг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар “Захирлын зөвлөх”-ийн албан тушаалд томилж, 1.140.000 төгрөгөөр цалинжуулахыг мөн өдрийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар “хяналтын инженер”-ийн албан тушаалд тус тус томилж, 1.140.000 төгрөгөөр цалинжуулахыг даалгасан тушаалууд хэрэгт авагдсан.

Шүүгдэгч Б.М нь “Захирлын зөвлөх” гэсэн орон тоо байхгүй тул 2 хоногийн дараа хяналтын инженерээр томилсон гэж мэдүүлж, мэтгэлцдэг боловч "Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын 2018 оны ТУЗ-ын баталсан бүтэц, орон тоогоор ерөнхий инженер 1, хяналтын 6 инженер, нийт 7 инженерийн орон тоо батлагдсан байхад батлагдсан орон тооноос илүү ерөнхий 1, хяналтын 7, нийт 8 инженер ажиллуулсан болох нь 2018 оны цалингийн фонд, бүтэц, орон тоо баталсан ТУЗ-ийн шийдвэр зэрэг баримтуудаар нотлогдоно. /хх-ийн 237, 240-р тал/. Мөн хяналтын инженерийн ажлын байрны тодорхойлолтод Албан тушаалын зэрэглэл: ТЗ-09 дүйцэх гэж бичигдсэн /хх-ийн 30,111-р тал/ байдаг ба албан тушаалын ангилал зэрэглэлд тохирсон цалин хөлс олгосон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар хэт ерөнхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон харилцан зөрүүтэй гэх 3 тушаал гаргасан он, сар, өдөр, дугаар нь ижил боловч гэж дүгнэлт хийсэн атлаа дээрх нотлох баримтуудын алийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн болон эсрэг агуулга бүхий баримтыг няцаан үгүйсгэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлогдоогүй гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүйн зэрэгцээ яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэсэн үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурьдаж чадаагүй, хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Р.Н тайлбартаа:

“ ... С.Д нь тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан, түүнийхээ төлөө цалин хөлс авсан, түүнийг тодорхой ажил, албан тушаалд томилж ажиллуулахад Б.Мд нөлөөлсөн С.Дгийн хууль бус нөлөө, халдлага үйл ажиллагаа байхгүй учир тэр энэ хэрэгт иргэний хариуцагч байх хуулийн үндэслэлгүй.

Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд 44.248.903 төгрөгийн бодит хохирол учирсан гэх баримт, санхүүгийн хяналт шалгалтын акт дүгнэлт энэ хэрэгт огт байхгүй. Ийм байхад хийсвэр тооцоогоор хүнд ял хариуцлага ч хүлээлгэж болохгүй, төлбөр хохирол ч хариуцуулж болохгүй. Эрүүгийн хэргийн хохирол бол бодитой учирсан байхыг шаарддаг. Эдгээр үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож тодорхой нотлох баримт, хуулийн үндэслэл зааж тайлбарлана” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа:

“ ... Хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд болох Т, О, Х нар нь Д-г “ ... зөвлөх инженер ... гэж боддог эсхүл байхаа ...” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг нь Д-г зөвлөх инженер хийдэг гэсэн үг биш бөгөөд эдгээр гэрчүүд нь өөрсдийн бодож байсан ойлголтыг хэлсэн байгаа нь яллагдагчийг гэм буруутай гэх хангалттай нотлох баримт биш бөгөөд иргэний хариуцагч С.Дг, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтээр буруутгаж байгаа “Захирлын зөвлөх” гэдэг ажил албан тушаалд ажиллаж байсан гэж нэг ч гэрч мэдүүлээгүй, мөн ямар ч нотлох баримт байхгүй байна.

Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд буруутгаж байгаа С.Дг “Захирлын зөвлөх” гэсэн ажилд томилсон тушаал нь байгууллагын архиваас биш шуүгдэгчийн ажлын өрөөны компьютерийн ширээны доод талаас 2 хувийг хурааж авсан байдаг бөгөөд харин архивын бичиг баримтаас С.Дг “хяналтын инженер”-ийн ажилд томилсон тушаалыг мөрдөгч авч хэрэгт нотлох баримтаар тооцож хавсаргасан байдаг. Архивын бичиг баримт үнэн зөв байх ёстой. Гэтэл ажлын өрөөнөөс хурааж авсан, шүүгдэгч нь энэхүү тушаалаа зөвтгөн залруулж гаргасан гэсээр атал өөр ямар ч байдлаар энэ ажлыг хийж байсан гэх нотолгоогүйгээр гэм буруутайд тооцох үндэслэлгүй.

2016 оны 11 дүгээр сарын 01-нд Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын Б/08 дугаартай тушаалаар С.Дг “захирлын зөвлөх”-ийн албан тушаалд томилсон тушаалыг Б.М гаргасан бөгөөд энэ тушаалаар буруутгаж түүнийг яллагдагчаар татсан, гэтэл мөн 2016 оны 11 дүгээр сарын 01-нд Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын Б/08 дугаартай тушаалаар С.Дг “хяналтын инженер”-ийн албан тушаапд томилсон Б.Мн тушаал гарсан байна.

Энэхүү 2 тушаал нь огноо, болон дугаар нь адил. Шүүгдэгч нь гэрчээр мэдүүлэхдээ эхлээд захирлын зөвлөхөөр ажиллуулах тушаал гаргасан ч бүтэц орон тоогоо хараад 2 хоногийн дараа тушаалыг өөрчлөн “хяналтын инженер”-ээр ажиллуулах тушаал гаргаж эхэлж буруу гаргасан тушаал зөвтгөж залруулсан гэж тайлбарладаг. Шүүгдэгч Б.Мн энэхүү тушаапыг зөвтгөж гаргаад, С.Дг хяналтын инженерээр ажиллуулж байсан гэх тайлбарыг хэрэгт авагдсан дараах нотлох баримт нотолно. С.Дг хяналтын инженерийн ажилд томилсон 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын Б/08 дугаартай тушаал. /1-р хавтас ХХ-68/

С.Д гэрчээр мэдүүлэхдээ /2-р хавтас ХХ-208-209/ “... миний анхны тушаал ... захирлын зевлөх инженерээр тушаал гаргасан, тэгсэн чинь түүнээс хойш хэд хоногийн дараа хүний нөөцийн ажилтан Б таны тушаалыг зөвлөх инженерээр гаргаж болохгүй гээд хяналтын инженерээр гаргачихлаа гээд тушаал харуулж байсан, түүнээс хойш би ойлгохдоо өөрийгөө хяналтын инженерийн орон тоон дээр ажиллаж байгаа гэж ойлгож байсан...” гэсэн мэдүүлэг, С.Дгийн бөглөсөн төрийн албан хаагчийн анкетэд хяналтын инженер гэж бичсэн байна, /1-р хавтас ХХ-23-26/, гэрч Дашням “...С.Дг хянаптын инженерийн орон тоон дээр ажилладаг гэсэн, хяналтын инженерийн цалинг бодож олгосон...” гэсэн мэдүүлэг, /2-р хавтас ХХ-231/, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэрч Ш.Б “...Д-г хяналтын инженерээр ажиллаж байсан гэж л ойлгож явсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас ХХ-235/,

2016 оны Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын бүтэц орон тоо /2-р хавтас ХХ-244/ 2016 онд батлагдсан орон тоог яллагдагч нэмэгдүүлээгүй, өөрөөр хэлбэл энэ онд батлагдсан орон тооны дотор тушаал гаргасан, албан тушаалын хувьд захирлын зөвлөх гэсэн орон тоо байхгүй тул эхэлж гаргасан буруу тушаалаа залруулж тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд алдаатай гаргасан эрх зүйн болон бусад баримт бичгийг гаргасан этгээд өөрөө залруулан зөвтгөж гаргах боломжгой. Шүүгдэгч нь 2016 оны бүтэц орон тоог нэмэгдүүлээгүй гэдэг нь 2016 оны бүтэц орон тоо, болон цалин олгосон хүснэгтээс тодорхой харагдана.

С.Д нь хяналтын инженерээр ажиллаж байсан гэдэг С.Дгийн 2017, 2018 онуудын амралтын тооцооны хуудас, ээлжийн амралт олгох хуудас, 2017, 2018 онуудын цалингийн фондод тус тус тусгагдсан байна /эдгээр баримтууд нь 3-р хавтасны 001-020-р талд байгаа болно/.

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын Б/25 дугаартай С.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалд түүнийг ... хяналтын инженер ... ажилтай гэжээ. Ийм нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад яллагдагчийг С.Дг “захирлын зөвлөх” гэсэн бүтэц орон тоонд тусгагдаагүй ажилд томилж, түүнд давуу байдап бий болгосон гэж буруутгаж гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн ажилтнууд нь буюу хаалганы хаяг, цахим мэдээлэл дээр С.Дг “захирлын зөвлөх” биш дандаа “зөвлөх инженер” гэсэн нь тухайн гэрчүүдийн ойлголт болохоос биш гэрчүүдийн мэдүүлснээр “зөвлөх инженер” хийдэг гэсэн үг биш бөгөөд цахим системд тухайн хүний тушаалыг харж биш харин тухайн систем ашиглаж байгаа хувь хүн мэдээллээ оруулах боломжгойг гэрч Д.Я мэдүүлжээ. Тиймээс уг цахим системд С.Дг “зөвлөх инженер” гэсэн мэдээллээр “захирлын зөвлөх” гэсэн ажил хийж байсан гэж үзэх боломжгүй юм.

Хавтаст хэргийн 1-р хавтасны 19-р тапд авагдсан Хөдөлмөрийн гэрээнд Б.М гарын үсэг зурж, тамга дараагүй тул тухайн гэрээг байгуулсан гэж үзэж болохгүй бөгөөд С.Дтэй “захирлын зөвлөх”-ийн ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх үндэслэлгүй юм.

С.Дгийн цалин хөлсийг 2016, 2017, 2018, 2019 онуудад журмын дагуу ТУЗ-аас баталсан бизнес төлөвлөгөөний дагуу олгосон нь 2016, 2017, 2018, 2019 онуудын бизнес төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөний дэлгэрэнгүйгээс тодорхой харагдана. ТУЗ-д орон тоо болон төсөв санхүү, ажилтнуудын цалин хөлсний зардлын талаарх саналаа оруулан, түүнийг нь баталсны дагуу санхүүгийн зарцуулапт нь хийгддэг.

Хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд бүгд С.Дг “зөвлөх инженер”, “хяналтын инженер” гэж мэдүүлж байгаа болохоос биш ерөөсөө “захирлын зөвлөх” хийж байсан гэж мэдүүлээгүй нь С.Д нь “захирлын зөвлөх” гэсэн яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурьдсан ажил, албан тушаалыг хийж байгаагүйг нотлож байна.

Шүүгдэгч Б.М нь Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын захирлын хувьд Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заахдаа захирал нь “... үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагаар батлуулан биелэлтийг хангах, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заахдаа: Захирал нь “... үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрхтэй” хэмээн заасан байна.

Шүүгдэгч Б.М нь 2016 оны ТУЗ-өөр баталсан бизнес төлөвлөгөөнд орсон орон тооны бүтцийн дагуу С.Дг ажлын байраар хангаж, хяналтын инженерээр томилж, захиралд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд цалинг тогтоосон, 2017, 2018, 2019 онд ТУЗ-өөр баталсан орон тоо, цалингийн фондонд багтааж ажлын байр, цалин олгосон байгаа тул Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д заасан эрх, үүргээ гүйцэтгэсэн байна гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нь ТУЗ-ийн баталсан орон тоо бүтэц, цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан ТУЗ-өөс өгсөн үүргийн дагуу ажилласан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн Орхон аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-ын цалингийн фонд нь 2017, 2018, 2019 онуудад тус тус дандаа хэмнэлттэй гарсан, үүнийг гэрчээр мэдүүлэг, өгсөн нягтлан бодогч Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.М тайлбартаа:

“ ... Мөрдөгч Б.Мн өрөө болон архивын өрөөнд нэгэн зэрэг гэнэтийн үзлэг хийж Б.Мгийн өрөөнөөс С.Дд өгөх гэж байсан хуучин бичиг баримтаас “Захирлын зөвлөх” тушаалыг, албаны архиваас 2016 оноос хадгалж байсан А,Б тушаалын хавтсаас “Хяналтын инженер” тушаалыг авсан байтлаа “Захирлын зөвлөх” гэсэн тушаалыг буруутгах үндэслэл болгосон, мөн энэхүү тушаалыг архиваас аваагүй нь нотлогдсон байна. Архивын тухай хуульд үндэслэж нотлох баримтыг баталгаат эх үүсвэрээс аваагүй нь харагдаж байна.

Мөрдөгч Б.Мг намайг “Захирлын зөвлөх” албан тушаалд С.Дг ажиллуулсан гэж буруутгаж мөрдөх ажиллагаа явуулахдаа “Захирлын зөвлөх” ажилуулж байсан гэсэн нэг ч нотлох баримт олоогүй бөгөөд “Захирлын зөвлөх” гэсэн албан тушаал биш, энэ хэрэгт хамаагүй “Зөвлөх инженер” гэсэн мэргэжлийн зэргийн талаар гэрчүүдээс асуулт асуусан нь дараах байдлаар нотлогдсон...

Мөрдөгчийн тогтоол №195200341 Х1 хх 1, “Хэрэг бүртгэлийн хугацааг сунгах тухай” Х1 хх 2, Мөрдөгчийн санал “хугацаа сунгуулах тухай”, Прокурорын зөвшөөрөл №/394 Х4 хх 50, 52 зэрэгт “Захирлын зөвлөх” гэсэн албан тушаалын тухай биш, Зөвлөх инженер, Захирлын зөвлөх инженер гэсэн нэршлийг хэрэглэсэн нь намайг буруутгаж байгаа “Захирлын зөвлөх” гэсэн албан тушаалд С.Дг ажиллуулж байгаагүйг мөрдөгч өөрөө нотлож өгсөн. Дараах баримтуудад хамаарагдана. Үүнд: ...

Мөрдөгч миний өрөөнд гэнэтийн үзлэг хийж өнөөдөр намайг буруутгаад байгаа тушаалыг олсон. Гэтэл энэ ажиллагаа нь баталгаагүй, нотлох баримт нотлох баримтын хэмжээнд авч үзэхэд эргэлзээтэй байна. Үүнийг 1 биш дараах 5 баримтаар нотлогдож байгаа учир уг Захирлын зөвлөхөөр томилсон тушаалыг нотлох баримт гэж авч үзэх үндэсгүй гэж үзэж байна. Үүнд:

“Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” Мөрдөгчийн санал /2019-11-18/ “мөрдөгч би 2018-5-17-ны өдөр 192500341 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад олсон нь” гэсэн хэсэгт бас 1 жилийн өмнө олсон нотлох баримтаар яллагчаар татсан. Х1 хх 023

 

Дээрх Мөрдөгчийн саналын 1-д 5-19-д хойшлуулшгүй тохиолдолд явуулсан үзлэгийн тэмдэглэлд бичсэн байхад, Б.Мгийн өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэлд 5-17-ны 19:30 гэсэн байна. Х1 хх023 Миний өрөөнд 1 л өдөр үзлэг хийсэн, дээр 2 удаа үзлэг хийсэн мэт харагдаж байна.

Мөрдөгч Б.Мн өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл дээр 2018-5-17-ны өдөр 19:30 эхлүүлсэн үзлэг хийгээд 2019-5-19-ны өдөр тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ нь 1 жил 2 хоногийн дараа тэмдэглэлээ хөтөлсөн байгаа юм. Х1 хх 016

Мөрдөгчийн тайлбар 2018-5-20 “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай”-ыг Х1 ххЗО Орхон аймгийн прокурорын газрын орлогч-д тайлбар гаргахад Ор5/О3 тоот прокурорын тайлбарыг 2019-5-20-д гаргасан байна.

Х1 хх44 хуудсанд Мөрдөгчийн тайлбар 2018-5-20-д хийгдсэн нь дахин нотлогдож байна. Эндээс харахад 2018 онд хийсэн мөрдөн шалгах ажиллагаа нь хэрэг үүсгээгдээгүй байхад хийгдсэн бөгөөд эндээс авсан “Захирлын зөвлөх” тушаалыг нотлох баримт гэж үзэж боломжгүй юм. Мөн дээрх Мөрдөгчийн тайлбар, Прокурорын тогтоол дээр өнөөдрийн намайг буруутгаад байгаа “Захирлын зөвлөх” гэсэн тушаалын байхгүй, “Зөвлөх инженер”-ын тухай бичсэн байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р бүлгийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан байхад ажил олгогч Б.М би энэ Захирлын зөвлөх” ажлын байрны хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй буюу давуу байдал бий болгож С.Дг ажлын байраар хангаагүй болох нь хэрэгт авагдсан ‘Хөдөлмөрийн гэрээ”-гээр нотлогдож байна.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд 2018 оны ТУЗ-ын бичигт баталсан бүтэц, орон тоогоор Ерөнхий инженер 1, хяналтын инженер 6 нийт 7 инженерийн орон тоо батлагдсан байхад батлагдсан орон тооноос илүү Ерөнхий инженер 1, хяналтын инженер 7 нийт 8 инженер ажиллуулсан болох нь 2018 оны цалингийн фонд, бүтэц орон тоо баталсан ТУЗ-ын шийдвэр зэрэг баримтаар нотлогдоно” гэсэн байна. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.

“ТУЗ-ын 2016, 2017, 2018, 2019 онуудын баталсан бүтэц орон тоонд байхгүй “Захирлын зөвлөх” гэсэн тоонд С.Дг томилж 2016 оны 11 сарын 01-ны өдрөөс 2019 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэл ажилуулан цалин олгож түүнд давуу байдал бий болгосон” гэсэн яллах дүгнэлт прокурор үйлдсэн мөртлөө энэ албан бичигт С.Дг хяналтын инженер 6 байсныг 7 болгож 2018 онд ажилуулсан гэж бичсэн нь захирлын зөвлөх биш хяналтын инженер байсныг Прокуророос хүлээн зөвшөөрсөн нь нотлогдож байна.

“2018 оны цалингийн фонд, бүтэц орон тоо баталсан ТУЗ-ын шийдвэр зэрэг баримтаар нотлогдоногэсэн хэсэгт 2016 онд гарсан тушаалын тухай яригдаж байгаа болохоос Прокуророос 2018 оны цалингийн фонд, бүтэц орон тооны талаар бичсэн нь намайг буруутгах үндэслэл болохгүй. Захирлын зөвлөхөөр томилж тушаал гаргасан боловч 2016 оны ТУЗ-ын баталсан бизнес төлөвлөгөөгөөр ийм орон тоо байхгүй учир нийт бүтэц, орон тоо 22 хүнтэй байх тул орон тоондоо багтаан өөрийнхөө “Захирлын зөвлөх” тушаапыг залруулан зөвтгөж “Хяналтын инженер”-ээр томилсон. Орон тоондоо багтаж байгаа нь дараах хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна...

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “Албан тушаалын ангилал зэрэглэлд тохирсон цалин хөлс олгосон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байнагэж бичсэн байна. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.

С.Д инженерийн цалинг дараах хууль болон журмын дагуу тогтоож Төлөөлөн удирдах зөвлөлөөр 2017, 2018, 2019 онуудад батлуулсан. Монгол улсын Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.3-д “Захирал нь “үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагаар батлуулж, биелэлтийг хангах”, мөн 20.1.4-д “Захирал нь “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхийн байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрхтэй”, ХББЗА-ны хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2-д Ажил олгогч “Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг тогтоох” зэрэг хууль, журамд заасны дагуу тогтоож ажлын байраар хангасан.

Монгол улсын Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4-д “Захирал нь эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох эрхтэй” гэсний дагуу С.Дд цалин олгож байсан бөгөөд ажилчдын цалингийн фонд жилийн эцсийн байдлаар 2016 оны 46 сая, 2017 онд 16 сая, 2018 онд 19,94 сая 2019 оных 29 сая төгрөгний хэмнэлттэй ажилласан байгаагаас харахад эрх, хэм хэмжээндээ ажиллаж байсан. Гэхдээ ажилчдын цалинг 2018 онд 8%, 2019 онд 28%, 2020 онд 8% нэмсэн бөгөөд нийгмийн асуудлыг энэ хугацаанд бүрэн шийдэж тогтвор суурьшилтай ажиллах бүхий л нөхцлөөр хангаж ажилласан.

С.Д инженерт миний зүгээс олон жилийн ажлын туршлага, байгууллагуудыг үүсгэн байгуулж хэвийн ажиллах хүртэл ажиллуулсан зэрэгт үндэслэн албаны өөрчлөх шаардлагатай гол бичиг баримтууд дээр ажиллуулж, туршлагыг хуваалцах үүднээс 2016-2019 онуудад инженерүүдэд зөвлөгөө өгүүлэх, жил бүр гүйцэтгэгч байгууллагуудад сургалт явуулах зэрэг олон ажпыг хийж байсан нь С.Дгийн хийж байсан ажлын жагсаалтанд бүгд бичээстэй 4-5 хуудас хэргийн материалд хавсаргасан. С.Д инженерийг ажиллаж байх хугацаандаа олон ажил хийж байсныг гэрчийн мэдүүлэгт 8 удаа тэмдэглэгдсэн байна. Үүнд: С.Дгийн боловсруулсан хариуцлагын гэрээгээр 2018-10-2 бүх инженерүүдтэй ач холбогдолтой гэрээ байгуулсан хавсаргагдсан байна. /Х1 хх 55/. Л.Ц: Сургалт сурталчилгаа, зөвлөгөө, дотоод ажил хариуцаж ажиллаж байсан /Х2 хх 207/. С.Д “Шинэ норм дүрэм тэдгээрийн өөрчлөлт, шинэчлэгдсэн хувилбарыг өөрийн ажилчид буюу гүйцэтгэгч компаниудад сургалт хэлбэрээр таниулах, тайларлах ажил үүргийг гүйцэтгэж байна. Хяналтын инженерүүдийн материалыг чанартай зөв гүйцэтгэхэд тусалж байна”. /Х2 хх 209/

Инженер Төмөрбаатар “Шинээр гарсан норм, дүрэм ажилчдад танилцуулна”. /Х2 хх 220/. Инженер Н.Ү ”Миний мэдэхээр С.Д 2 удаа Барилгын тухай хууль, захиалагч, зохиогчийн хяналтын тухай 30 минутын зөвлөгөө өгч байсан” /Х2 хх 222/. Инженер Б.О ”Хяналтын инженерүүдэд шинээр гарсан хууль, дүрэм, журам танилуулах, зөвлөгөө өгч ажиллуулдаг”. /Х2 хх 224/, Инженер Б.Б “Хяналтын инженерүүдэд зөвлөгөө өгөх, хяналтын инженер болон гүйцэтгэгч байгууллагуудад сургалт зохион байгуулах, вэб хуудсанд мэдээ мэдээлэл байршуулах ажлыг хийж гүйцэтгээд явж байна” /Х2 хх 226/, инженер Ц.Х “Ажилчдад хичээл заах, хяналтын инженер, архитекторуудад зөвлөгөө өгөх ажил хийдэг” /Х2 хх 228/, Ц.Х “С.Дгийн хувьд өдөр тутамдаа дотоод сургалт, байгууллагын вэб сайт баяжуулалтыг хариуцан ажиллаж байна. Х2 хх 218 /энэ чиглэлээр 1 ажлын байр буюу 2013 оноос Мэдээ мэдээллийн мэргэжилтнээр Б.М хариуцан ажиллаж байсан/

С.Д инженерийн Ажлын байрны тодорхойлолтод /АБТ/ Х4 хх111 хяналтын инженер ганцхан хяналтын ажил хийнэ гэж заагаагүй бөгөөд нийт 22 чиглэлийн ажлаас 11 чиглэлийн ажлыг хийж байсан байна. Үүнээс С.Д инженерийн АБТ-д 4-д Мэдээллийн мэдээлэл оруулах, цахим хуудсанд байршуулах, 10-д Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хот байгуулалт, дэд бүтцийн асуудлаар шаардлагатай санал өгөх 11,12,15,17,18,19,20,21,22 зэрэг АБТ тусгагдсан ажлуудыг хийж байсан нь гэрчийн мэдүүлэг, хийж байсан ажлын жагсаалтаас нотлогдож байна. Нийт хэргийн материалд “ажилд ирдэггүй”, “ажлаа тасалдаг”, “ажлын цаг ашиглалт муу” зэрэг ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд ажлаа тогтмол хийдэг талаар гэрчүүд нотолсон ...

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “Шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосон харилцан зөрүүтэй гэх 3 тушаал гарсан он, сар, өдөр, дугаар нь ижил боловч гэж дүгнэлт” гэж бичсэн байна. Эндээс харахад прокурор хэдэн тушаалын тухай яригдаж байгаа талаар ойлголтгүй байгаа нь харагдаж байна. Миний бие эхлээд Захирлын зөвлөх гэсэн тушаалд гаргаад үүнийгээ зөвтгөн залруулж Хяналтын инженерээр томилсон 2 тушаал гаргасан. Эхлээд Захирлын зөвлөхөөр томилсон тушаал гаргасны дараа энэ тушаал орон тоонд байхгүй талаар судлаад, мэдээд ташаа гаргасан тушаалаа албан тушаалтны хувьд зөвтгөн залруулж хяналтын инженер албан тушаалд С.Дг томилсон тушаал гаргасан. Түүнээс миний бие 3 тушаал гаргасан асуудал байхгүй.

Иймээс прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн 182 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Б.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээл “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дээд шатны прокурор эсэргүүцэл бичжээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мд холбогдох хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

Учир нь: Шүүх хуралдаанд уншиж сонсгосон цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалт нь прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан сонсгосон цагаатгах тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байна.

            Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дүрс бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэж,

             тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсарган үлдээсүгэй. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй” гэж тус тус уншиж сонсгожээ.

        

Дээрх дурьдсанаас дүгнэвэл анхан шатны шүүх Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл прокурор, цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулсан цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт Б.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэснээр бичигдэж /6 дугаар хх 233/ албажуулсан байна.

 

            Шүүх хуралдаанд уншиж сонсгосон цагаатгах тогтоолын тогтоох хэсэг прокурор, хэргийн оролцогч нарт гардуулсан цагаатгах тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй, мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /6 дугаар хх 223-224/ нь дээр дурьдсан дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй бичигдсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-д заасан ноцтой зөрчилд хамаарна.

 

            Түүнээс гадна анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийг цагаатгах болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.

 

            Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан дээрх хэсгүүдийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Б.Мн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан бусад хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан “... анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл болон үүнийг баталж байгаа нотлох баримтыг дурьдаж чадаагүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧИД                                                   М.ХҮРЭЛБААТАР

                                                                                 С.УРАНЧИМЭГ