| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
Хохирогч *******
шүүгдэгч Х. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн овогт д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0120/Э хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, яс үндэс хотон, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум 01 дүгээр баг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт , Регистрийн дугаар: ОМ87**************1
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х. нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед ******* аймгийн ******* сумын гэх газар "үхэр чирэх зүйл олж ирсэнгүй" гэх шалтгаанаар өөрийн эхнэр *******гийн биед халдаж улмаар баруун нүдний доод зовхи, баруун шанаа, баруун, зүүн дал, баруун бугалаг, цээж, баруун, зүүн шуу, баруун гуя шилбэ, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х. нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед ******* аймгийн ******* сумын гэх газар "үхэр чирэх зүйл олж ирсэнгүй" гэх шалтгаанаар өөрийн эхнэр *******гийн биед халдаж улмаар түүний баруун нүдний доод зовхи, баруун шанаа, баруун, зүүн дал, баруун бугалаг, цээж, баруун, зүүн шуу, баруун гуя шилбэ, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.ы өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: “Би энэ хүнийг цагдаад өгөөгүй, манай ах өгсөн байсан” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хуудас/
Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 4-5 дугаар хуудас/
Хохирогч *******гийн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын " Хоолой" гэх газарт мал маллан амьдардаг ба би нөхөр тай 2008 онд гэр бүл болоод одоог хүртэл хамт амьдарч байна. Тэгтэл тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн орчим хонио туугаад гэрээсээ гараад гэрийн арын хүүхдийн овоо гэх газар хонио хариулж байтал орой 19 цагийн орчим манай нөхөр миний гар утас руу залгаад манай нэг үхэр шаварт уначихсан байна гэртээ машинаа унаад татах уяа аваад ир гэхээр нь би энэ хавиар шувуу эргээд байна чи өөрөө гэрт очоод авчих гэсэн чинь манай нөхөр дуугай л утсаа салгасан. Тэгээд удалгүй байж байтал манай жижиг машин миний байсан хонины бэлчээр рүү уул өгсөөд гараад ирсэн. Тэгээд манай жижиг машин хажууд ирээд зогстол манай нөхөр машинаас бууж ирээд гараараа миний нүүр рүү цохиод газар унахад хөлөөрөө миний бүх бие рүү өшиглөөд байсан. Тэгээд намайг зодож байгаад буцаад машинаа бариад явчихсан. Тэгээд би явах гэсэн чинь толгой эргээд явж чадахгүй байсан ба хэсэг байж байгаад гэр рүүгээ явсан. Тэгээд намайг гэрт очиход манайд хүн байхгүй байсан. Тэгээд хадам ээж рүү утсаар яриад буюу Мухраа намайг зодчихлоо гэсэн чинь манай хадам ээж Чингээ манайд хүрээд ир эсвэл би очиж авах уу гэхээр нь би өөрөө морио унаад хадам ээжийнд очоод хоносон. Манай хадам ээжийнх манайхаас 300 орчим метр зайтай л байдаг. Тэгээд гэртээ очиход нөхөр гэрийн гадаа машин дотроо унтаж байсан. Тэгээд би нөхрөө гэртээ орж амар гэсэн чинь манай нөхөр шөнө нь орж унтсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр ******* цагийн орчим бие өвдөөд гэрийн гадаа хэвтэж байсан чинь манай том ах Шагдарсүрэн ирээд асуухаар нь болсон зүйлийг яриад хэлсэн. Тэгтэл манай дунд ах цагдаад мэдэгдэж би сумын төв орж эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
Х.ы 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 06 цагийн орчим манай хөрш гэх хүн ирээд манай гэрт ирж байсан 2 машин шаварт суучихлаа татаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би трактороо зарчихсан гэж хэлээд дараа нь изор манай Тогтох ахын трактор манай хаяанд байгаа түүгээр татъя гэж хэлсэн. Тэгтэл за ойлголоо би хүмүүсээ явуулчхаад өдөр буцаж ирье татаж гаргая гээд явсан. Тэгээд ыг явуулчхаад гэртээ орж иртэл манай эхнэр Зина гэнэт над руу уурлаад наад Пүүжээ чинь юу хийж яваа юм. Наад хүн чинь Тэмээ шулдаг хулгайч ш дээ гээд над руу уурлаад байсан. Тэгэхээр нь би одоо болоод өнгөрсөн юмыг битгий яриад бай наад хүний чинь машин нь шаварт суучихсан гэж байна тусалж болохгүй гээд өнгөрсөн. Тэгтэл манай эхнэр намайг болон ын эхнэр бид 2-ыг муусайн банзлууд гээд уурлаад байсан. Тэгээд манай эхнэр хэрүүл хийгээд байхаар нь би аргаа бараад гэрээ тойроод л ажил хийгээд байж байсан. Тэгээд би гэрийн ойролцоо байж байтал манай сумын Өсөхөө гэж хүн над руу утсаар залгаад танай гэрийн ойролцоо шаварт үхэр уначихсан байна гэж байна чи тэр үхрийг харсан уу гэж хэлсэн. Тэгээд би үхрээ туугаад явж байтал би морьтойгоо газар унаад уруулаа гэмтээсэн. Тэгээд буцаж босоод эхнэр Зина руу утсаар залгаад чи хаана байна би мориноосоо уначихлаа чи гэрээс очоод машин аваад чирэх юм олоод ир гэсэн чинь манай эхнэр намайг хохино гэсэн. Тэгэхээр нь чи яагаад дандаа уурлаж байдаг юм. Хурдан үхэр чирэх юм олоод ир гэсэн чинь би хонины хажууд байна гээд байхаар нь одоо орой болж байна хонь гаагүй хурдан хүрээд ир гэсэн чинь өөдөөс уурлаад утсаа салгасан. Тэгэхээр би уур хүрээд гэртээ очиж машинаа аваад шууд эхнэр рүү очсон манай эхнэр гэрийн ойролцоо хонио хараад байж байсан. Тэгээд би шууд чи намайг яахаараа элдэв янзаар хэл байдаг юм гээд маргаад эхэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ нүүр PYY гараараа цохиод дараа нь газар унахаар нь хэдийг нь мэдэхгүй байна ямар ч байсан хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би уур хүрээд бачимдаад байсан болохоор яг хэдэн удаа хаашаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан нүүр бие рүү rap хөлөөрөө цохисон. Тэгээд цохисныхоо дараа хартал эхнэрийн нүднийх нь доод хэсэгт бондойчихсон байсан тэгээд би өөрийгөө юу хийчхэв гээд хараагаад буцаад нөгөө үхэр унасан газар руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч ын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар 2023 оны хавар 03 дугаар сард Х. нь Зинагаа зодсон талаар төрсөн ах нь болох Шагдарсүрэн нь хэлээд би сумын цагдаагийн хамт очиж байсан ба тухайн гомдол дээр шүүхээр орж шийтгүүлж байсан санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
******* аймгийн эрүүл мэндийн даатгалын сангийн албан бичиг /хх-ийн 25 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би танай байгууллагад бичгээр хүргүүлсэн 222,694 төгрөгийг нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 157 дугаартай:
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 47-50 дугаар хуудас/
Х. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 57 дугаар хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-64 дүгээр хуудас/
2331000160 дугаартай зөрчлийн хэргийн хуулбар /хх-ийн 67-92 дугаар хуудас/
******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/
Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97-99 дүгээр хуудас/ зэрэг баримтууд болно.
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж дүгнэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг ойлгоно.
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, *******гийн биед баруун нүдний дээд доод зовхи, баруун, зүүн дал, баруун бугалаг, цээж баруун зүүн шуу, баруун гуя шилбэ, зүүн гуя шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Х. нь өөрийн эхнэр *******гийн биед халдан зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун нүдний доод зовхи, баруун шанаа, баруун, зүүн дал, баруун бугалаг, цээж, баруун, зүүн шуу, баруун гуя шилбэ, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х., хохирогч ******* нар нь 2008 онд гэрлэлтээ батлуулсан байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгох ба Х. нь эхнэр *******гийн сэтгэл санаанд үйлдлээрээ дарамт учруулж улмаар үл ойлголцлын улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх ба прокуророос шүүгдэгч Х.ы үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, баруун шанаа, баруун, зүүн дал, баруун бугалаг, цээж, баруун, зүүн шуу, баруун гуя шилбэ, зүүн гуя шилбэнд цус хуралт” гэмтлүүд тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогчийн зүгээс биед учирсан гэмтэл болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх Х.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол тус ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол тус ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Х. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ