Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Н.Гантуяа |
Хэргийн индекс | 181/2020/03434/И |
Дугаар | 181/ШШ2021/01203 |
Огноо | 2021-06-16 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2021/01203
2021 о 06сары 16өдөр | 181/ШШ2021/01203 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Т-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, 2017 оны тогтоолууд хүчин төгөлдөрт тооцуулж, 2020 оны тогтоолуудыг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 09 сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор Д.Тгээс 369,662,949 төгрөг гаргуулж “И ББСБ”-д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн хурааж 863,287,000 төгрөгөөр үнэлж энэ тухай 2020 оны 09 сарын 14-ний өдрийн 4\151-32961 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэнийг мөн өдөртөө хүлээн авсан.
Миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг 863,287,000 буюу зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх аягитдагааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргаж байна...Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 онд явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд дээрх ажиллагаа одоо ч хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа болно.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т Гүйцэтгэх баримт бичигт зааснаар барьцаалагч болон төлбөр авагч нь нэг этгээд бол төлбөр төлөгчид өөр эд хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран барьцааны хөрөнгөөс төлбөрийг суутгана гэж заасан байхад барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй байхад иргэн миний банк дахь мөнгөн хөрөнгөөс суутгал хийж байгаа нь хууль бус болно.
...Төлбөр төлөгчид эд хөрөнгийг буцаасан учир улсын бүртгэлийн бүртгэлээс хасалт хийгдэх ёстой байхад бүртгэл хэвээрээ байгаа нь хууль зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан ажиллагаа дарааллаар явагдах ёстой байтал мөнгөн хөрөнгөөс суутгал хийх тогтоол нь хууль зөрчсөн байна. Төлбөр төлөгчийн хөрөнгө бодитой буцаагдаагүй. Хөрөнгийг буцаасан байхад төлбөр төлөгчид өөр хөрөнгө байгаа эсэхийг судлалгүй дахин ажиллагаа явуулж байна.
Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2017 онд явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу 2017 оны 04 сарын 07-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр буст тооцуулах гэж нэмэгдүүлж байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 сарын 18-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 9 сарын 13- ны өдрийн дугаар тогтоолоор Д.Тгээс 369,662,949 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Тд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн орон сууцыг битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийг шинжээчээр нэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Дээрхи шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Тд шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний төлбөрт үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Д.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад 2.500.000.000 төгрөгөөр хоорондоо харилцан тохиролцсон тул анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 2.500.000.000 төгрөгөөр санал болгосон, төлбөр авагч талаас 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр санал болгох хурал хийж худалдан борлогдоогүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тогтоосон үнээр санал болгож зөрүү 2.130.337.051 төгрөг төлбөр авагч талаас гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно гэсэн хариу ирүүлсэн тул манай байгууллагаас ШШГТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаасан. Улмаар ШШГТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэсэн хэсгийг /Энэ хэсгийн “31.1.2” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Дээрх Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 04 сарын 27-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
...Барьцаа хөрөнгүүдэд худалдан борлуулах ажиллагаа явагдаж төлбөр авагч эд хөрөнгийг төлбөрт суутган авахаас татгалзсан учир хуульд зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан. Буцаасан тохиолдолд дахин гүйцэтгэх баримт бичгийг ирүүлэхгүй байх заалт нь Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болсон учир дахин төлбөр авагч хүсэлтээ гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хариуцагч талд эд хөрөнгийг худалдан борлуулах санал гаргадаг боловч худалдан борлуулдаггүй. Дахин ажиллагааг эхлүүлээд хөрөнгийг битүүмжилж, хурааж, талууд үнэлгээний хувьд тохиролцоогүй учир шинжээчээр үнэлүүлсэн. 2017 оны тогтоолуудтай танилцуулсан хүчин төгөлдөрт тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгүүлж дансанд халдахыг хориглоогүй. Бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, төлөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч НШШГГ холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 04 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4\09, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5\24 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10\14, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагаар нэмэгдүүлжээ./хх-ийн 1, 128-р тал/
Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гомдол гаргагч, нэхэмжлэгч Д.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.
Эд хөрөнгийн үнэлгээг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдэж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан боловч, талууд хугацааны талаар маргаагүй байх тул гомдлыг мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй” гэж заасан хүрээнд хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв./хх-ийн 1, 5-р тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд...гаргана” гэж тус тус заажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 9 сарын 13- ны өдрийн 968 дугаар тогтоолоор Д.Тгээс 367 666 666 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна./хх-ийн 27-37-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар тогтоолоор эхлүүлсэн байна. /хх-ийн 38-40-р тал/
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл үйлдсэн, мөн өдрийн 151/01 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх тухай дугаар тогтоол, тэмдэглэл, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаар хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл, мөн өдрийн үнийн санал ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудаснуудыг тус тус үйлджээ./хх-ийн 40-50-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-с 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгийг 372 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналаа ирүүлсэн, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь үнийн саналаа өгөх боломжгүй талаараа бичгээр мэдэгдсэн байна./хх-ийн 51-52-р тал/
НШШГГ дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд, өмчлөгч нар үнийн санал гаргаж харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8/389 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолуудаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий В ХХК-ийг шинжээчээр томилж шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулсан байна. /хх-ийн 53-57-р тал/
Д.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 863 287 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 58-83-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчид 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тайлантай танилцуулж, үнэлгээний тайланг хуулбарлан өгсөн тэмдэглэл үйлдэж, мэдэгдэл хүргүүлсэн байна. /хх-ийн 84-86-р тал/
Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан тогтоол гаргаж, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгүүдийг шинжээч томилж, шинжээчийн тогтоосон үнэлгээ, тайланг талуудад мэдэгдэж ажиллагааг явуулсан байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 сарын 18-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 9 сарын 13- ны өдрийн дугаар тогтоолоор Д.Тгээс 367 666 666 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан нэр бүхий барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу НШШГГ явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.
Нэхэмжлэгч Д.Т нь барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүйд тооцуулахаар гомдол гаргаж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх бөгөөд уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хууль зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4\09, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5\24 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөрт тооцуулах, мөн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10\14, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлийг нэхэмжлэгч тал ...барьцаа хөрөнгийн бүртгэл улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байгаа, төлбөр төлөгчийн дансанд дарааллаар бус түрүүлж халдах эрх байхгүй гэж тайлбарлаж байна.
Төлбөр төлөгч Д.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад 2.500.000.000 төгрөгөөр хоорондоо харилцан тохиролцсон, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 2.500.000.000 төгрөгөөр санал болгосон, төлбөр авагч талаас 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр санал болгох хурал хийж худалдан борлогдоогүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тогтоосон үнээр санал болгож зөрүү 2.130.337.051 төгрөг төлбөр авагч талаас гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцааж, дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн хүсэлтээр 2020 оны 04 сарын 27-ны өдөр үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх-ийн 116-117, 137-139-р тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4\09, 2017 оны 05 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 5\24 дугаар тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, хуульд заасан журам зөрчсөн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна./хх-ийн 116-117-р тал/
Түүнчлэн 2020 оны 09 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10\14, 2020 оны 08 сарын 28-ны өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай дүгээр тогтоолууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна. /хх-ийн 15, 118-р тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.13 дахь хэсэгт заасан “төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих” арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч авах эрхтэй бөгөөд мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулж болохоор заасан.
Мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт “гүйцэтгэх баримт бичигт зааснаар барьцаалагч болон төлбөр авагч нь нэг этгээд бол төлбөр төлөгчид өөр эд хөрөнгө байгаа эсэхээс үл хамааран барьцааны хөрөнгөөс төлбөрийг суутгана” гэсэн заалтаар хуулийн дээрхи зохицуулалтыг хязгаарлах үндэслэлгүй юм.
Иймд НШШГГ холбогдох нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА