Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Р.М*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д*******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О*******

Өсвөр насны шүүгдэгч О.М******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн овогт О*******ын М*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/*******/Э  индекстэй хэргийг 2024 оны 06  дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизм оператор, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт амьдардаг, ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй овогт О*******ын М******* (РД: )

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч О.М******* нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн г "хот руу явсан гэж худлаа ярилаа" гэх шалтгааны улмаас уурлан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамрын гайморын хөндийд урд хананд хугарал, хамар яс 2 хажуу ханад хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч О.М******* нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн г "хот руу явсан гэж худлаа ярилаа" гэх шалтгааны улмаас уурлан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамрын гайморын хөндийд урд хананд хугарал, хамар яс 2 хажуу ханад хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М*******гийн өгсөн: “Би байрных нь гадаа очсон. Гарч ирээд худлаа ярьсан тэр үедээ би түргэдээд нүүрэн тус газар нь цохисон. Босоод иртэл нүднийх нь дор сэтэрсэн байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч гийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагаас 22 цагийн хоорондоо ангийн хүүхдүүдийн хамтаар сургуулийн зааланд тоглосон. Заалнаас найз охин болох гийн хамт 1 дүгээр сургуулийн тэнд байдаг багш нарын байрны гадаа сараанд хэсэг юм ярьж сууж байгаад 00 цагийн г гэрт нь хүргэж өгсөн. г гэрт нь хүргэж өгчхөөд Мандах Наран дэлгүүрийн урд талын шийдэн дээр хэсэг хүүхдүүдийн хамтаар сагс тоглож байгаад гэх найзынхаа гарт ороод ус уугаад түүнтэй юм яриад сууж байхад 2024 оны 05 дугаар сарын 05-наас 06-ныг шилжих шөнийн 02 цагийн үед шиг санагдаж байна Эрхэмбаатарын гэрийн гадна М*******, гэх манай 2 найз гэнэт машинтай хүрээд ирсэн. Тэгээд М******* машинаасаа бууж ирээд надад хандан чи надад худлаа ярьсан байна хот яваагүй юм биш үү гэхээр нь яваагүй щдээ гэтэл тэрээр үгийн зөрүүгүй гэнэт миний зүүн нүд, хамар хэсэг рүү дарааллаад тус тус 1 удаа цохисон тэгэхээр нь өөрийгөө хамгаалах гээд М*******гаас зуураад зууралдаад байж байтал бид 2-ыг салгасан. Тухайн үед миний хамраас цус гараад тогтохгүй байсан учир гээр эмнэлэг рүү хүргүүлсэн. Өдөр М******* над уулзмаар байна гэхээр нь би түүнд хот явж байна гээд худлаа хэлсэн юм аа. Тэрнээс болоод М******* надад уурлаад байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

Гэрч Г.Зэлэмийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 05-ны орой 00 цагийн үед гэртээ байж байтал М******* гэх манай найз над руу залгаад мэргэжил сургалтын төвийн дотуур байрны тийшээ явах юм аа хүргээд өгөөч би Төмөр замын соёлын төвийн урд зогоож байна гэхээр хүргэж өгөхөөр болоод машинаа унаад М*******н байгаа гэх газар очиход тэрээр , . нарын хамтаар Төмөр замын соёлын төвийн урд байхаар нь бүгдийг машиндаа буулгаад хаашаа явах юм гэсэн чинь Мандах Наран дэлгүүр рүү явчих гэсэн. Мандах Наран дэлгүүрийн сагсны талбайн хажууд машинтайгаа хэсэг зогсож байгаад Мэргэжил сургалтын төвийн дотуур байрны тийшээ 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 00-ныг шилжих шөнийн 00 цаг 50 минутын үед явсан. Дотуур байрны ард байдаг нийтийн байрны гадаа ирээд зогстол М******* утсаар яриад машинаас буусан бөгөөд би , , нарын хамтаар машиндаа үлдсэн. Тэгсэн надад хандан хоёулаа энэ нийтийн байр руу ороод гараад ирье би хүнтэй уулзах гэсэн юм аа гэхээр нь зөвшөөрөөд гийн хамтаар тухайн байр руу ороод буцаад нээх удалгүй гараад иртэл М******* Энхтүвшинийг зодоод хамрыг далийлгаад, цус гаргасан байхаар юу болсон юм бэ? гэж асуутал М******* надад хандан Энхтүвшин надад худлаа ярьсан юм тийм учраас би түүнийг цохисон гэж хэлсэн. Тэгээд би М*******гаас чи Энхтүвшингээр уучлалт гуйсан юм уу? гэтэл үг дугараагүй. Тэгсэн Энхтүвшин нийтийн байр руу ороод цаашаагаа ганцаараа алхаад явахаар нь хойноос нь машинтайгаа явж очоод түүнийг аваад эмнэлэг хүргэж өгсөн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

О.М*******гийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Энхтүвшин гэх найзтайгаа уулзах гээд түүн рүү залгаад ярьтал тэрээр найз нь хотод байна уулзаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би , гэх найзуудтайгаа уулзаад ******* сум 4-р багт үйл ажиллагаа явуулдаг Мандах Наран дэлгүүрийн урд талын сааданд нийслэл нэртэй 2.5 литрийн нэртэй 3 пиво уусан. Уугаад сууж байхад нэг охин руу залгаад ярьж байтал тухайн охин нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд Энхтүвшинтэй хамт байгаа талаараа т хэлсэн. Үүнийг би сонсоод Энхтүвшинг хот яваагүй *******д байгаа талаар нь мэдсэн. Тэгээд пиво ууж дуусгаад гэртээ харих гээд Зэлэм ахыг Мандах Наран дэлгүүрийн урд дуудсан. Тэгээд нээх удалгүй Зэлэм ах хүрээд ирсэн бөгөөд тухайн үед бид нарт хандан хэдүүлээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд очоод Энхтүвшинтэй уулзчихаад явъя гэж хэлсэн. Улмаар , нарын хамтаар Зэлэм ахын машинд суугаад 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ныг шилжих шөнийн 02 цагийн үед Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байр руу явсан. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд очоод Энхтүвшинтэй уулзаад бусад найзуудаасаа холдсон. Би тухайн Энхтүвшинд хандан чи ямар шалтгааны улмаас надад худлаа хэлсэн юм бэ? гэтэл дугарч чадахгүй ээжтэйгээ хэрэлдээд гэрээсээ гараад явсан юм аа гээд сонин юм яриад байхаар нь уур хүрээд нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Уг цохилтын улмаас Энхтүвшин ухаан алдаад газар унасан. Тэгээд түүнийг би Зэлэм ахын хамтаар Эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаартай:

1. Б. Энхтүвшиний биед зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамрын гайморын хөндийд урд хананд хугарал, хамар яс 2 хажуу хананд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх хамрын гайморын хөндийд урд хананд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамар яс 2 хажуу хана хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/

Нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/

Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 47-51 дүгээр хуудас/

Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52 дугаар хуудас/

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 53 дугаар хуудас/

******* сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2022.03.10-ны өдрийн дурсамжийн хуулбар /хх-ийн 55 дугаар хуудас/

******* сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2022.04.21-ний өдрийн өргөмжлөлийн хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч О.М******* нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн г "хот руу явсан гэж худлаа ярилаа" гэх шалтгааны улмаас уурлан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний доод зовхи цус хуралт, хамрын гайморын хөндийд урд хананд хугарал, хамар яс 2 хажуу ханад хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч О.М*******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.М******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэрэг төссөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч О.М*******гаас бэлнээр 400.000 төгрөг авсан тул гомдол саналгүй талаар бичгээр ирүүлсэн хүсэлтэд /хх-ийн 64 дэх тал/ үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.М*******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч д үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд 259,791 төгрөг зарцуулсныг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М*******, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ч.О******* нараас гаргуулах үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч О.М*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

О.М******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 16 нас 07 сар 24 хоногтой болох нь хх-ийн 44 дүгээр талд авагдсан “төрсний гэрчилгээний хуулбар, 45 дугаар талд авагдсан “нас тоолсон тухай тэмдэглэл” зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.М*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******д ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ******* аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хянан хүмүүжүүлэх хугацаагаар буюу нэг жилийн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.М******* бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч О.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт О*******ын М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М*******д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.М******* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хянан хүмүүжүүлэх хугацаагаар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.М*******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ******* аймгийн Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч О.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.БАЯРХҮҮ