| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0157/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-04-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0157/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар К.Нанжинханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* ******* ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000201 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах дугаар ангид ажилтай, ам бүл *******, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дүгээр баг, ******* ******* ******* дугаар тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 0******* дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай Приүс-*******0 маркийн тээврийн хэрэгслийг 1,04 хувийн согтолттой жолоодсон болох нь:
2024 оны 0******* дугаар сарын 29-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад /1.04%/ гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-10/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..., , , бид нар Сэнгүр гэх нэртэй 2 литрийн пивоноос 1 ширхгийг хувааж ууж дуусаж байхад манай найз нь надтай маргалдаад байхаар нь нь намайг гэр рүү хүргэж өгөхөөр буудлаас гарсан юм. Ингээд бид хоёр караокены гадаа ирээд миний улсын дугаартай Приүс-*******0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод намайг гэрт хүргэж өгөхөөр Дархан сумын дүгээр баг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн урд талын замаар явж байхад замын цагдаа нь манай тээврийн хэрэгслийг зогсоогоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлээд саатуулсан юм. Ийм асуудал болсон. Би тухайн үед д хандан чи согтуу байгаа юм чинь машин жолоодоод хэрэггүй гэж хэлэхэд намайг тоогоогүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тухайн үед би уг тээврийн хэрэгслийн жолооч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор нь тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд саатуулж П. төв цагдаагийн газар авч ирж Драгер 7510 багажаар согтолтын зэргийг хэмжиж үзэхэд 1.04 хувийн согтолттой байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн жолооч нь Дархан сумын ******* дүгээр багт байрлах караокены гаднаас Дархан сумын дүгээр баг Шинжлэх ухаан техникийн их сургуулийн урд талын зам хүртэл тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн /,
202******* оны 08 дугаар сарын -ний өдрийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан 0196187 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар /хавтаст хэргийн 24/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, *******,*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,*******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 24 сарын хугацаатай төлж барагдуулах” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, *******,*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,*******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч ******* д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 . ******* ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, *******,*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,*******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд, сар бүр 1*******7,500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ******* д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД