Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн /цахимаар/,

Шүүгдэгч Б.Ц,

Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цид холбогдох эрүүгийн ******************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************************** төрсөн, 44 настай, эрэгтэй, **************, мэргэжилгүй, ******************* ажилтай, *********************** оршин суух бүртгэлтэй, ************************** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********************** регистрийн дугаартай, А овогт Б.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ************************** гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж ойн санд **************** төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Цийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримтын тухайд.

 

1.1. Шүүгдэгч Б.Ц 2023 оны 01 дүгээр сард Г.Г, Э.М нартай Улаанбаатар хотоос утсаар холбогдож, манай тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч гэж ярьж, улмаар Г.Г, Э.М, Э.А, Г.Э, Ц.М нараар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд *********************** гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгүүлж, ойн санд ***************** төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Иргэний нэхэмжлэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******************ХХК нь үйл ажиллагаа явуулдаг. Тухайн компани Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу *************** суманд ойд үйл ажиллагаа явуулдаг юм... Тухайн ойн мэргэжлийн байгууллагыг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байгаад больсон юм. Харин 2021 оноос хойш Б.Ц гэх хүн хариуцан ажиллууж байгаа юм. Харин хоорондоо шилжүүлэг хийлгэсэн эсэх талаар мэдэхгүй байна... Тухайн компани миний өөрийн ************** дугаартай захирамжаар ************* багийн нутаг ******************** гэх газраас 5 га талбайд мод бэлтгэх зөвшөөрлийг авсан. Харин тухайн ойн мэргэжлийн байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сард *************** Ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэсэн байх. Миний зүгээс захирамж гаргахдаа сумын *************** дугаар тогтоол, мөн ***************дугаар тогтоолыг тус тус үндэслэн дээрх захирамжийг гаргаж байсан... 2023 оны 01 дүгээр сард манай ******* суманд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгоогүй байсан... Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэрэгт сумын Засаг даргын зүгээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцдог. Миний зүгээс тухайн хэрэгт *********************Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилэнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...************* захирал Б.Ц 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр надтай уулзаад модонд гармаар байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны үед сумын төвөөс хөрөө рамны Зил 131 маркийн автомашинтай М, А хоёр яваад харин би М, У, С бид нар хар өнгийн Приус 30 маркийн автомашинаар орой 18-19 цагийн хооронд ********** сумын төвөөс яваад ********** багт "*************” гэх газарт очиж хоносон. Бид нарын сумын төвөөс явсан автомашин нь Сгийн эзэмшлийн автомашин байсан юм. Тэгээд М, А, М, У, С бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ний өдрийн хооронд ****** багийн нутаг ************ аманд ***************** ХХК-ны тусгаарлалт хийсэн талбайгаас тухайн компанид 4 метрийн урттай шинэс төрлийн 200 орчим модыг бэлтгэсэн юм. Тухайн үед хөдөө Зил 131 маркийн автомашины тэвшний арам тасраад хөдөөнөөс тухайн автомашинаар сумын төв рүү М, А, У бид нар орсон. Төв рүү орохдоо ямар нэгэн мод ачаагүй хоосон орсон. Харин М, С хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн юм. Тэгээд жолооч Э.М сумын төвд машиныхаа тэвшийг зассан юм. Тэгсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс С, М хоёр сумын төвд Приус машинтайгаа орж ирсэн юм. Тэгсэн хөрөө рамны эзэн Б.Ц 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос утсаар М бид хоёрт хөдөө яваад мод чулуугаа ач гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Мухар цуурай гэх газраас мод ачихаар явсан. Хөдөө явахдаа би Сгийн Приустэй У, М, С бид нар хамт явсан. Явахдаа гүүрээр замын постоор орой бүрий болж байхад гарсан. Хөрөө рамны Зил 131 маркийн автомашинтай голын араар М, А нар явж байсан юм. Харин 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Зил 131 маркийн автомашин дээр 100 орчим ширхэг 4 метрийн модыг ***********ХХК-ны Зил-131 маркийн автомашинд бид нар ачиж өгөөд сумын төв рүү явуулсан. Сумын төв рүү автомашиныг М жолоодоод А гэдэг хүн хамт явж байсан юм. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Зил 131 маркийн автомашиныг сумын төв рүү явах замдаа Хонгорын аманд голоор гарах гэж байгаад эвдэрсэнийг С утсаар ярьж мэдээд С, М, У бид 4 сумын төв рүү Сгийн Приус маркийн автомашинаар орсон юм. Тэгээд дахиж хөдөө яваагүй... Би өмнө мэдүүлэг өгөхдөө мод бэлтгэсэн өдрийг жаахан андуурсан байна бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд ***********ХХК-ны тусгаарлалтын талбайгаас нийтдээ 150 гаран тооны 4 метрийн урттай хэрэглээний модыг ойгоос бэлтгэсэн. Бид нарын мод бэлтгэсэн газрын нэрийг би сүүлд нь хүнээс сонсоход **************** багийн нутаг ************************ гэх газар байсан байна лээ...Бид нарын зүгээс ***********ХХК-ны захирал Б.Цийг модонд яваад өг гэхээр нь ажлын хөлс тохиролцоод модыг нь бэлтгэж байсан юм. Миний хувьд амьдар ахуйд мөнгө хэрэгтэй болоод тухайн моднуудыг бэлтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 41-42, 44-45/,

Гэрч Э.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***********ХХК-ний эзэмшлийн Зил-131 маркийн *************** улсын дугаартай автомашиныг 2022 оны 12 дугаар сар, мөн 2023 оны 01 дүгээр сард жолоодсон. ***********ХХК-ний эзэн Б.Ц 2022 оны 12 дугаар сарын 23, 24-ний үед надтай уулзаад хөдөө тусгаарлалт хийлгэчихсэн мод бэлтгэмээр байна жолоочоор яваад хүмүүстэй хамт мод бэлтгэлцээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед би гэрт зүгээр байж байхаар гэж бодоод Б.Цтой ажлын хөлс тохироод тухайн компаний тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэхээр болсон...Мөн ***********ХХК-д "***************" гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрийн хооронд А, М, У, С, Г гэх хүмүүсийн хамт 100 гаран тооны 4 метрийн урттай шинэс төрлийн хэрэглээний хуурай моднуудыг бэлтгэсэн юм. 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж байхад ***********ХХК-ний Зил-131 маркийн ***************** улсын дугаартай автомашины арам тасраад А, Г, У бид 4 сумын төв рүү засуулах гэж 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны үед Зил-131 маркийн автомашинтайгаа хоосон орсон. Харин М, С хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн. Тэгээд би сумын төвд машины арамаа засаж дуусаад байж байтал бид нарын араас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс нөгөө С, М хоёр сумын төвд Приус машинтайгаа орж ирсэн. Тэгсэн хөрөө рамны эзэн Б.Ц 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос надтай утсаар яриад эрхийн бичиг авчихсан байгаа хөдөө модонд яваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "*******************" гэх газраас ***********ХХК-ний 01 дүгээр сард бэлтгүүлсэн 4 метрийн моднуудыг сумын төвд ачиж ирэхээр явсан. Хөдөө явахдаа Г, С, У, М нар Сгийн хар өнгийн Приус 30 маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ автомашинтай явсан. Харин би хөрөө рамны Зил 131 маркийн ******************* улсын дугаартай автомашиныг жолоодоод голын араар А гэх хүний хамт яваад ************** гэх газраар голын мөсөн дээгүүр гараад ***************** гэх газарт очиж байсан юм. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр "********************" гэх газраас ***********ХХК-ны Зил-131 маркийн ***************** улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар 100 орчим ширхэг модыг ачаад сумын төв рүү явах замдаа ******************* гэх газарт автомашины кроп эвдэрсэн юм. Тэгээд 2023.01.25-ны шөнө модтой автомашинаа сумын төвд ***********ХХК-ний хөрөө рамны хашаанд оруулсан одоо модтойгоо байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ******************** ойд арчилгаа цэвэрлэгээний ажлаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй ***********ХХК-ний захирлаар ажиллаж байгаад бие эрүүл мэндийн шалтгаанаас компани удирдаж үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч ***********ХХК-ний зүсвэрийн Тайга 3 маркийн хөрөө, зүсвэрийн байр, Зил-131 маркийн ****************** улсын дугаартай автомашин, хөрөө рамны газар хашааг 2021 оны 06 дугаар сард ******************* багийн иргэн Б.Ц гэх хүнд шилжүүлж 25 сая төгрөгөөр худалдсан юм... ***********ХХК-нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ************* багийн нутаг ******************* гэх газраас 5 га талбайгаас мод бэлтгэх талбай тусгаарлалтыг сум дундын Ойн ангиар хийлгэсэн байгаа. Би яагаад сайн мэдэж байна гэхээр ***********ХХК-нийг шилжүүлж амжаагүй учир материал дээр би өөрөө гарын үсэг зурсан юм. Миний хувьд бие эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн аж ахуйн нэгжийг Б.Цийн нэр дээр шилжүүлж амжаагүй байж байгаа гэхдээ шилжүүлэхээр материалаа бүрдүүлээд хөөцөлдөж байгаа... Миний зүгээс 2023 оны 02 дугаар сард ***********ХХК-наа шилжүүлэх гээд аймгийн төв ороод улсын бүртгэлийн хэлтэст холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн. ***********ХХК нь одоо Б.Цийн нэр дээр албан ёсоор шилжсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 52-53, 194/,

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хуучин оны мод бэлтгэх асуудал хуучин ондоо дуусах ёстой. Хэрэв 2022 оны мод бэлтгэх талбай тусгаарлалтын гэрээгээр 2023 онд мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ... Мод бэлтгэх гэрээ байгуулсан ондоо багтаж гэрээг 1 удаа сунгаж болно. Түүнээс дараа онд буюу 2023 онд 2022 оны гэрээг сунгана гэсэн ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 55-56/,

Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******** суманд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ойн мэргэжлийн байгууллага, иргэдэд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байгаа... Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойн мэргэжлийн байгууллага, иргэн эрхийн бичигт заасан хугацаанд заагдсан газраас модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 58-59 /

Гэрч Б.Б**************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн ойн мэргэжлийн байгууллага нь ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах нөхөн сэргээх чиглэлээр Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ********** суманд үйл ажиллагаа явуулдаг юм...Би байгаль хамгаалагчаар 2018 онд ажилд ороход *********** суманд ***********ХХК-нь үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн ойн мэргэжлийн байгууллагыг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байгаад 2021 оны 06 дугаар сараас хойш болиод одоо Б.Ц гэх хүн хариуцан ажиллуулж байгаа юм. Харин тухайн ойн мэргэжлийн байгууллага бичиг баримт дээрээ хэний нэр дээр явдгийг би хэлж мэдэхгүй байна... Тухайн компани 2023 он гараад ойд тусгаарлалт хийлгээгүй байгаа. ***********ХХК-ны үйл ажиллагааг хариуцаж байгаа Б.Ц 2022 оны 12 дугаар сарын 10-дийн үеэр надад ярихдаа ******** багт талбай тусгаарлалт хийлгэнэ гэж байсан учир хийлгэсэн байх... Миний зүгээс ямар нэгэн эрхийн бичиг олгоогүй. ********** суманд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагуудад байгаль хамгаалагч С.О 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон... Ойн мэргэжлийн байгууллагын зүгээс ******************** Ойн ангитай ойгоос мод бэлтгэх гэрээ байгуулаад байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авсаны дараагаар ойн сангаас тусгаарлалт хийлгэсэн талбайгаас технологийн картын дагуу модоо бэлтгэх ёстой. Ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэх гэрээнд заасан хугацаанд эрхийн бичгийн дагуу модоо бэлтгэж эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэх ёстой. Тухайн ойн мэргэжлийн байгууллага 2022 оны мод бэлтгэх гэрээгээр 2023 онд ойгоос мод бэлтгэж болохгүй... Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойн мэргэжлийн байгуулга, иргэн эрхийн бичигт заасан хугацаанд заагдсан газраас модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...********** гэх газар байдаг. Тухайн газар ойн нэгдүгээр мужлал буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Байгаль цаг уурын хүнд нөхцөл байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ойн мэргэжлийн байгууллага тусгаарлалтын талбайгаас модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд байгаль хамгаалагч ойн ангид хүсэлт гаргаад Ойн анги 1 удаа 14 хоногоор сунгаж болно.Мод бэлтгэх гэрээ байгуулсан 2022 ондоо багтааж гэрээг 1 удаа сунгаж болно. Тухайн ойн мэргэжлийн байгууллага 2023 онд 2022 оны гэрээг сунгаж болохгүй. Хэрэв гэрээ сунгавал тухайн ондоо багтаж сунгах ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 61-62 /

Гэрч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний одоо санаж байгаагаар 2023.01.24-ний өдөр Б.Ц Улаанбаатар хотоос над руу утсаар залгаад ******* багаас тусгаарлалтын талбайгаас мод ачиж ирмээр байна грүшгээр яваад өгөөч гэж гуйгаад би явж өгөхөөр зөвшөөрсөн юм. Тэгээд би Э.Мы хамт Б.Цийн хөрөө рамны модыг ачиж ирэх ажлаар 2023.01.24-ний өдөр хөдөө ***********ХХК-ний хөрөө рамны Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинаар явж байсан юм... Би 2023 оны 01 дүгээр сард М, Б, С, Г, М нарын хамт "***********” ХХК-ны Б.Цийн хөрөө рамны модонд хөлсөөр явж ойгоос мод бэлтгэж байсан. Би 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модныхоо ажлын хөлсийг 2023 оны 03 дугаар сард Б.Цоос 400 гаран мянган төгрөгийг бэлнээр авс байсан...” гэсэн мэдүүлэг /хх 64-65, 67/

Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд 2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд М, М, У, С, Г, А нарын хамт ***********ХХК-нд 100 гаран тооны 4 метрийн хэрэглээний моднуудыг бэлтгэж өгсөн. Тэгээд би Мг машинаа үзлэгт оруулна аймаг явна гээд сумын төв рүү явах үед би хамт яваад дахиж гарч ирээгүй юм. Намайг сумын төв рүү явснаас хойш тэнд үлдсэн хүмүүс дахиж мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй...Би 2023 оны 01 дүгээр сард ажлын хөлсөндөө 100 гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********** ХХК-нд 2023 оны 01 дүгээр сард Г, А, С, М, У бид нар хараглээний 4 метрийн урттай хуурай шинэс төрлийн моднуудыг ажлын хөлс тохироод ойгоос бэлтгэж байсан...Г, А, С, М, У бид нар ***********ХХК-ны модыг бэлтгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ********** багт очоод тусгаарлалтын талбай дээрээс бид нар 01 сарын 13,14,15-ны өдрүүдэд шинэс төрлийн 100 гаран тооны хэрэглээний 4 метрийн модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед хөрөөчнөөр Г мод тайрч бэлтгэсэн. А, С, М, У бид нар тайрч унагасан моднуудыг өнхрүүлж цагаалаад Зил-131 маркийн автомашины тэвшин дээр ачиж өгөөд жолооч М автомашинаар цагаалаад уулын бэлд дундын цагаалга гэх газарт буулгасан. Миний автомашины үзлэг оношлогоо 2023.01.17-ны өдөр дуусах гээд би ********** багаас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед Сгийн приус 30 маркийн автомашинаар ******** суманд гэртээ ирж хоносон. Тэгээд би 2023.01.16-ний өглөө ********** сумаас өөрийнхөө Приус 20 маркийн автомашинаа аймгийн төв рүү техникийн үзлэгт оруулахаар яваад аймагт очиж машинаа үзлэгт оруулчихаад шөнөдөө буцаад ирсэн. Тэгээд би 2023.01.17-ны өдөр өөрийнхөө Приус 20 маркийн ********* улсын дугаартай автомашиныг жолоодоод ************ багт хүмүүс дээрээ буцаж очсон. Намайг байхгүй хойгуур бодоход мод бэлтгэсэн байх гэж бодож байна. Харин намайг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр очсоноос хойш айхтар мод бэлтгээгүй автомашины радиотор эвдрээд мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-ний үед байх Зил 131 маркийн автомашины тэвшний рам тасраад түүнийг засуулах гээд А, Г, М нар Зил-131 маркийн автомашинтай сумын төв рүү явсан. Тэр үед ямар нэгэн мод ачиж яваагүй. Харин С бид хоёр хөдөө модоо харах гээд хөдөө үлдээд 01 сарын 23-ны өдөр байх ирэхгүй болохоор нь бид хоёр миний өөрийн Приус 20 маркийн автомашинаар ********* сумын төвд ирсэн. Тэгсэн М Зил-131 маркийн автомашины тэвшээ засаад дуусаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 74-75/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр хөрөө рам ажиллуулдаг Б.Ц гэдэг залуу ************ баг руу рамны зил 131 маркийн автомашиныг жолоодоод модонд яваад өгөөч гэж хэллээ гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр Э.М 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед байх Б.Ц гэх хүний хөрөө рамны зил-131 маркийн автомашиныг жолоодоод ********* баг руу модонд явлаа гэж хэлээд явсан. Тэгээд гэртээ ирэлгүй 7 орчим хоногийн дараа буцаж ирсэн. Буцаж ирэхдээ Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвш нь болохоо байчихлаа гээд хашаандаа гагнуур хийгээд засаж янзлаад байсан. Тэгээд манай нөхөр тэвшээ засаж дуусаад 2023 оны 01 дүгээр сарын 23, 24-ний үед байх хөдөөнөөс Ц раманд бэлтгэсэн модоо ачиж ирнэ гээд рамны Зил- 131 маркийн автомашиныг жолоодоод явсан. Тэгээд ирэхдээ бас Зил 131 маркийн автомашин болохоо байчихлаа гээд шөнө ирж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 80/

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ****** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Ц гэх хүний *********** ХХК-ны хөрөө рамны хашаанд сахиулаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Б.Цийн хөрөө рам 2022 оны 12 дугаар сард ********** багт мухар цуурай гэх газарт тусгаарлалт хийлгэсэн гээд манай нөхөр Б.Г, М, А, М, У, Б гэх хүмүүсийн хамт мод бэлтгэхээр явж байсан. Харин би тэр үед тогоочоор хамт явж байсан юм. Тэгээд бид нар хөдөөнөөс 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр буцаад сумын төвд ирж байсан...***********ХХК-ны эзэн Б.Ц 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед манай нөхөр Г.Гийг модонд явуулж байсан. Тэгээд манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 20-дын үед гэртээ ирж байсан. Гэртээ ирэхдээ манай нөхөр надад хөрөө мод хийж байгаад Зил-131 маркийн автомашины тэвшний арам тасраад засуулах гэж ирлээ гэж хэлсэн. Харин манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 24-ний үед хөдөөнөөс ***********ХХК-ны модыг ачиж ирнэ гэж яваад удалгүй буцаад ирсэн. Буцаж ирэхдээ хөрөө рамны Зил-131 маркийн автомашин ********** аманд замд эвдэрсэн байна тэгээд хөдөөнөөс ороод ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр дахиж хөдөө Б.Цийн модонд яваагүй... Тухайн компанийг өмнө нь Ц гэдэг хүн ажиллуулж байсан. Цс хөрөө рамыг Б.Ц гэх залуу худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Б.Ц 2021 оны 10 сараас хойш ***********ХХК-нийг ажиллуулж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 82-83/

Гэрч У.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай авга ах У /У гэж дууддаг/ ах *************сумын төвд 2023 оны 1 сарын 10-дийн үедэр надад ************* багаас хөрөө рамны Ц гэдэг хүн мод хийлгэх сураг байна грүшик өдрийн 50.000 төгрөгөөр явах юм байна чи явахгүй юм уу гэж надад анх хэлсэн. Тэгээд би явахаар болж зөвшөөрөөд У, М, А, Г, М гэх хүмүүсийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 12-17-ны өдрийн хооронд **************** гэх газраас 4 метрийн урттай шинэс төрлийн 100 гаран тооны хуурай модыг бэлтгэхэд би хамт байсан. Ямарч байсан ************ амнаас мод бэлтгэсэн яг мод бэлтгэсэн газар нь ************** аманд байдаг өөр нэршилтэй газар байх гэж бодож байна. Мод бэлтгэх үед Зил-131 маркийн автомашины тэвш нь эвдрээд түүнийг сумын төв оруулж засуулах гээд У, М, Г, А ах нар хамт явсан. Харин М ах бид хоёр бэлтгэсэн моднуудаа хараад хөдөө үлдсэн. Тэгээд Зил-131 маркийн автомашин ирэхгүй 2-3 хонохоор нь М ах бид хоёр сумын төв рүү араас нь орсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байх хөдөөнөөс модоо ачиж ирэх гээд манай ээжийн Приус 30 маркийн 48-08 УАС улсын дугаартай автомашинаар У, Г, М ах бид нар хамт явсан. Харин Цийн хөрөө рамны Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинтай А, жолооч М нар хамт явж байсан юм. Бид нар ************* багт очоод 100 орчим ширхэг модыг хөрөө рамны Зил-131маркийн автомашинд ачаад сумын төв рүү 01 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан. Тэгсэн нөгөө мод ачсан автомашин *************сумын төв рүү явах замдаа эвдрээд тэгээд дахиж ирээгүй юм. Харин У, Г, М бид нар машин эвдэрсэн гэдгийг сонсоод *************сумын төв рүү орж ирсэн тэгээд дахиж гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 85-86/

Гэрч Р.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар 2023 оны 01 дүгээр сард ***********ХХК-ны хөрөө раманд 100 гаран тооны 4 метрийн моднуудыг бэлтгэсэн юм. Мөн бид нар 2022 оны 12 дугаар сард ууланд бэлтгээд хаячихсан цагаалаагүй байсан 4 метрийн 50 ширхэг модыг, мөн өмнө бэлтгэсэн байсан болов уу гэмээр хуучин огтлолттой 4 метрийн 50 ширхэг мод зэргийг 2023 оны 01 дүгээр сард ойгоос цагаалж байсан юм. Яг бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн моднууд 100 гаран тооны л мод байгаа. Бид нар 2023 оны 01 сарын 13,14,15-ны үед ойгоос мод бэлтгэж байсан юм...М гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 20-дын үеэр над руу утсаар залгаад бид нар Цийн хөрөө рамны мод бэлтгэх гэж байна хамт мод хийхгүй юм уу гэж асуусан. Тухайн үед би Маас тэгээд хөрөө рам газар дээр нь 1 ширхэг модыг ямар үнээр бэлтгүүлэх юм бол гээд асуухад 1 ширхэг модыг 10,000 төгрөгөөр бэлтгүүлнэ гэнээ гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хамт мод бэлтгэж байсан юм. Харин 2023 оны 01 дүгээр сард М надтай утсаар яриад хөрөө рамны эзэн Ц модондоо гар гэж над руу утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд би хамт явж байсан юм. Бид нарын хувьд хөлсөөр ***********ХХК-д мод бэлтгэж байсан юм...Би 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн модны хөлс гэж 400,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар авч байсан. Харин 2023 оны 01 сард ойгоос бэлтгэсэн модны хөлс гэж 250,000 төгрөгийг манай эхнэр Б 2023 оны 03 дугаар сарын 10-дын үеэр авсан гэж надад хэлсэн... Тухайн хөрөө рамны эзэн нь Ц гэдэг хүн байдаг юм. Ц тэр хөрөө рамыг Ц гэх хүнээс худалдан авсан гэж би сонссон...Би тухайн хөрөө раманд ажилладаггүй. Надтай хамт явсан хүмүүс ч хүртэл ажилладаггүй хүмүүс байгаа юм. Бид нар Цийн хөрөө раманд хөлсөөр мод бэлтгэж өгсөн... Бид нарын хувийн мод биш учир бид нар ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Харин хөрөө рамны эзэн Ц эрхийн бичиг нь байсан байх гэж бодож байна. Бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэсэн газар Цийн хөрөө рамны тусгаарлалт хийлгэсэн талбай гэж би сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 88-89/

Шинжээч Б.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. ***********ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх моднуудад хэмжилт хийхэд сумын төвд автомашины тэвш, чиргүүл дээр 104 ширхэг, хөдөө ************ гэх газарт 106 ширхэг, нийт 210 ширхэг хэрэглээний 4 метрийн хуурай шинэс төрлийн моднууд хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Дээрх моднууд дотор хуучин огтлолттой 55 ширхэг мод сумын төвд автомашины тэвшин дээр байсан. Харин үлдсэн 155 ширхэг мод бүгд жигд тайралттай шинэ огтлолттой моднууд байсан. Хэмжилт үзлэг хийхэд хуучин огтлолттой 55 ширхэг мод нь 7,119 метр куб, шинэ огтлолттой 155 ширхэг мод нь 14,1422 куб метр, нийт 21,2612 метр куб болсон. Мод бэлтгэсэн газар болох **************** гэх газар нь Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу ойн 01 дүгээр мужлалд хамаарна. Тухайн мужлалд 1 метр, куб шинэс төрлийн хэрэглээний модонд 168500 төгрөг байдаг бөгөөд үүнийг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргахад 155 ширхэг буюу ***** метр куб модны үнэлгээ ********** төгрөг болсон.Тухайн моднуудад хэмжилт хийхэд тайралтууд бүгд шинэвтэр тайралттай жигд байсан учир шинжээчийн дүгнэлтэд тусгасан...Дүгнэлт гаргахдаа мод бэлтгэсэн гэх газарт очиж 2023 оны 01 дүгээр сард бэлтгэх гэх модны хожуулуудын тайралтуудыг 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн гэх хожуулын тайралттай харьцуулж харахад цаг агаарын нөхцөл хүйтний улирлын байдлаас шалтгаалж хаталт явагдаагүй ерөнхийдөө ижил байсан учир тогтоох боломжгүй байна гэж хариулсан. Тухайн үед 12 дугаар сард бэлтгэсэн гэх модны хожуул дээр тогтсон цасыг унагаж харахад хаталт явагдаагүй тайралт мөн адил шинэвтэр байсан... Мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолын хүрээнд дүгнэлтийг гаргасан. ***********ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн гаргасан. Дээрх 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ ****** төгрөг болсон. Тухайн моднуудыг 2021 онд бэлтгэсэн байх боломжгүй харин 2022 оны 05 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой гэж дүгнэлтийг гаргасан...Харин хэмжилтийг хийхдээ Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа 2010 оны MNS: 23792010 стандартаар бөөрөнхий мод, зүсмэл материалын эзлэхүүний хүрдийг баталсан байдаг. Тухайн стандартын дагуу хэмжилтийг хийсэн юм. Бөөрөнхий модонд хэмжилт хийхдээ тухайн модны нарийн талын үзүүрээс холтос өмхөрсөн хэсгийг хасаж тооцон хэмжилт хийдэг юм.Ойн мэргэжлийн байгууллага ойгоос модыг бэлтгэхдээ Сумын ИТХ-аас тогтоол гарна. Тогтоолыг үндэслэж сумын засаг дарга захирамж гаргана. Ойгоос талбай тусгаарлалт хийлгэх тухайн ойн мэргэжлийн байгууллагын хүсэлт, Засаг даргын захирамжийг үндэслэн захирамжид мод бэлтгэхээр заасан газарт Ойн ангиас тусгаарлалт хийнэ. Талбай тусгаарлалтад заасан газар, модны хэмжээнд тохируулан байгаль хамгаалагч ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгоно. Эрхийн бичигт заасан хугацаа, модны хэмжээнд тохируулан тухайн Ойн мэргэжлийн байгууллага модоо бэлтгэж, тээвэрлэнэ. Байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэтгэн үзэх шалтгаанаар байгаль хамгаалагчийн зүгээс тодорхойлолт, тухайн Ойн мэргэжлийн байгууллагын хүсэлтийг үндэслэн Ойн анги 14 хоногоор мод бэлтгэх хугацааг 1 удаа сунгаж болно. Ойгоос мод бэлтгэхдээ эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Би №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ***********ХХК-нийг Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна гэж үзсэн. Гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцахад 2023 оны 01 дүгээр сард мод бэлтгэсэн гэж үзэхээр байсан учир зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэнд тооцно гэж үзсэн байгаа. Тухайн компани 2022 оны 02, 05 дугаар саруудад 2 удаа тусгаарлалт хийлгэж ойгоос зохих журмын дагуу мод бэлтгэж байсан. Тухайн компани үйл ажиллагааг *************сумын иргэн Б.Ц гэх залуу үйл ажиллагааг хариуцан явуулж байгаа. Урьд өмнө тухайн компанийг Д.Ц гэх хүн ажиллуулж байсан юм. Харин компани нэр нь шилжээгүй юм шиг байна лээ. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаас авч эрхийн бичигт заагдсан газраас, тогтоосон хугацаанд бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойн тухай хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэнд тооцно гэж заасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 112-113/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод хуурай хэрэглээний мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. 220 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднуудыг 2023 оны 01 сард бэлтгэсэн талаар тогтооход тайрсан модны жуул дээр цас тогтсон учир цаг хугацааг тогтооход боломжгүй байна. 4 метрээр тайрсан хэрэглээний модыг 2023 оны 1 сард ойгоос тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн байдал газар дээр нь модыг хэмжилт хийхэд тодорхой харагдаж байна. Тухайн бэлтгэсэн моднууд дотор хуучин огтлолттой мод Зил-131 машины тэвшин дээр 54 ширхэг 6,967 метр куб мод, чиргүүл дээр шинэ модтой хамт ачсан 1 ширхэг 0,152 метр куб мод, нийт 55 ширхэг 3,119 метр куб мод байна. Хуучин модыг 2022 оны 05 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой. ***********ХХК-ны ойгоос шинэ хийсэн мод сумын төвд авто машины чиргүүл дээр 49 ширхэг *********** метр куб, ************* багийн нутаг “************” ард 106 ширхэг ******** метр куб нийт 155 ширхэг ******** метр куб мод, Хуучин мод 55 ширхэг ********* метр куб, шинэ мод 155 ширхэг ********** метр куб нийт 210 ширхэг **************** метр куб мод бэлтгэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр GFS төхөөрөмжөөр тогтоосон ********************* цэгүүдээр мод бэлтгэсэн газар *************сумын ************* багийн нутаг “***" гэх газар байна. Мод бэлтгэсэн газар ойн 1 дүгээр мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. ***********ХХК-ны ойгоос  бэлтгэсэн нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. бэлтгэсэн мод ********** метр, кубээр үржин экологи эдийн засгийн Үнэлгээ нь ************* төгрөг болж байна. ***********ХХК-нь ойгоо мод бэлтгэх талбай тусгаарлалтаас гадна талбайгаас мод бэлтгээгүй байна. ***********ХХК- 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ************* багийн нутаг ************* 5-а талбайд, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ************* багийн ************** 5-га талбайд тус тус ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэсэн байна. 2022 оны 10 дугаар сард ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгээгүй. Ойн мэргэжлийн байгууллага тухайн жилд ойгоос цэвэрлэгээний огтлолт, ажил хийх ажлын талаар сумын ИТХ-д санал оруулан ойгоос бэлтгэх модны хэмжээг сумын ИТХ-аас тогтооно. Хурлын тогтоол үндэслэн Сумын засаг дарга ойгоос мод бэлтгэх газар, модны хэмжээг заан захирамж гаргана, захирамжийг үндэслэн манай байгууллага мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж тухайн сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч сумын байгаль хамгаалагч өдөр бүр хяналт тавьж ажиллах ёстой. Ойн мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрээгээр дараа оны буюу 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж болохгүй. Мод бэлтгэх талбай тусгаарлалтад заасан мод бэлтгэх хугацаа, байгаль хамгаалагчаас өгсөн ойд мод бэлтгэх эхлэлийн акт үндэслэл хэрэгжүүлж ажиллана. 15. Ойн мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж болохгүй. Ойн мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 оны 01 сард ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. ***********ХХК-ны 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгээгүй. ***********ХХК-ны ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 93-100/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай: “...************** ХХК-ний 2022 оны 05 дугаар сард ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модыг 2021 онд бэлтгэсэн байх боломжгүй. Шинэс ойн цуурай ХХК-ны 2022 оны 05 дугаар сард ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. Бэлтгэсэн мод ************ метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь ************* төгрөг болж байна. ***********ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх 155 ширхэг модыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн модны тайралт жигд шинэвтэр байна. үүнээс хархад 2023  оны 01 сард бэлтгэсэн байх магадлалтай байна. ***********ХХК-ны ойгоос бэлтгэсэн гэх 155 ширхэг ********* метр, куб - экологи эдийн засгийн үнэлгээ, БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр 18-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579  төгрөг  болж бэлтгэсэн мод *********** метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь ************* төгрөг болж байна. Ойгоос модыг тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн үйлдлийг ойгоос мод бэлтгэсэн гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт /хх 107-108/,

Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай албан бичиг /хх 115/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-16/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Б.Цид холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Цийн 2023 оны 01 дүгээр сард Г.Г, Э.М нартай Улаанбаатар хотоос утсаар холбогдож, манай тусгаарлалтын талбайгаас мод бэлтгээд өгөөч гэж ярьж, улмаар Г.Г, Э.М, Э.А, Г.Э, Ц.М нараар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн *************сумын ************* багийн нутаг “**********************” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу ******** метр куб мод бэлтгүүлж байгаа үйлдлийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэхээр байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Б.Цийн зохих зөвшөөрөлгүйгээр Г.Г, Э.М, Э.А, Г.Э, Ц.М нараар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн *************сумын ************* багийн нутаг “*****************” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 155 ширхэг буюу *********** метр куб мод бэлтгүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Цийн ********* м3 хэрэглээний мод бэлтгэсний улмаас байгаль экологид ************ төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ********** төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Ц нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх бөгөөд иргэний нэхэмжлэгчтэй төлбөрийг төлөх талаар гэрээ байгуулж ирсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заажээ.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар ойн санд учирсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ *********** төгрөгийг шүүгдэгч Б.Цоос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх 218/

Шүүхээс шүүгдэгч Б.Цид ял шийтгэл оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь Завхан аймгийн *************суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн *************сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.

Шүүгдэгч Б.Цийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь бусдын өмчлөлийнх байх тул буцаан олгож хөрөөний үнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч Б.Цийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөний үнэ ******** төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ************* улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 155 ширхэг буюу ************ метр куб модыг улсын орлого болгож шийдвэрлэв.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А овогт Б.Цг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Цг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Завхан аймгийн *************сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Цид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Цид оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Цийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөөний үнэ ************ төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *************** улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 155 ширхэг буюу ************ метр куб модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар шүүгдэгч Б.Цоос ************ төгрөгийг гаргуулж Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ