Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2020/0021

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/514 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн 000075673 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/514 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн 000075673 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/514 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн 000075673 тоот иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх тухай шаардлага бүхий Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    С.САЙНБИЛЭГ