Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 36001107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ******* суманд ******* оны 11 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, ******* настай, регистрийн дугаар *******, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн ******* ажилтай, ам бүл 6, аав, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн дугаар гудамжны 3 тоотод оршин суух, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 03/ДШМ/1 дугаартай магадлалаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгож өөрчилсөн, ******* овгийн ******* .

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 03 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төв дотроос гээгдэл эд зүйл болох хохирогч эзэмшлийн Хаан банкны картыг авч, түний 555*******14114 тоот дугаарын данснаас өөрийн тоот дугаарын данс руу ,, төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрөө төлсөн учраас надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би орон нутгаас гарахыг хязгаарлах ял авмааргүй байна. Би ******* ажилтай учраас ийш тийшээ явах шаардлага их гардаг болохоор их хүндрэлтэй байдаг учраас надад торгууль оногдуулж өгнө үү. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас өөр ярих зүйл байхгүй” гэв.  

 

           Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 03 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сумаас аймгийн төвд ирээд хүнс барааны захын “” худалдааны төв рүү орж хүнс авчихаад картаараа тооцоогоо хийсэн. Тэгээд маргааш өглөө буюу 03 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сум руу орж утсаа цэнэглэчихээд Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд банкны ажилчнаар шалгуултал 03 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ,, төгрөг тоот дугаарын данс руу шилжүүлсэн байсан гэж хэлсэн. Картын нууц кодыг манай хүү мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Тухайн үед би хүүтэйгээ уулзалдаагүй. Би хамгийн сүүлд худалдааны төвөөс 10,400 төгрөгийн гүйлгээ хийсэн. Миний 864916 дугаартай утсанд мэдээлэл ирдэг. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан. Гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэдэг хүнийг мэднэ. Би энэ хүнтэй багын найзууд, 10 жилийн нэг анги, байнгын холбоотой байдаг. Энэ хүн Өвөрхангай аймгийн суманд бага ангийн ******* ажилтай. Миний тоот дугаарын дансанд 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 53 минутад тоот данснаас 500, төгрөг орсон. Уг гүйлгээг над руу иргэн гэдэг хүн шилжүүлсэн. Ямар учиртай шилжүүлсэн бэ гэхээр би өмнө нь мөнгө зээлээд тэр мөнгөө буцаан авч байгаа хэлбэр юм. Би ******* 03 оны 01 дүгээр сард мөнгө зээлсэн. Тэгээд энэ оны 05 дугаар сард буцаан өгсөн. Би мөнгө зээлэхдээ өөрийнхөө Хаан банкны данснаас явуулсан. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* гэх хүн миний төрсөн ээж байгаа юм. Би дугаарын дансыг 0 онд нээж одоог хүртэл ашиглаж байна. Миний хаан банкны тоот дугаарын дансанд ээж *******ийн тоот данснаас тухайн үед 150, төгрөг шилжиж орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),

 

           Хаан банкны Өвөрхангай зээлийн багц хариуцсан менежерийн 03 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/5 дугаартай “ овогтой нь Хаан банкинд тоот данстай, Өвөрхангай аймаг, гучин-Ус сум 4-р баг тоот. Утас 80875837, байна. тоот дансны 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 03 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хуулгыг хүргүүлж байна.” гэсэн албан бичиг (хх-ийн 14 хуудас),

 

Шүүгдэгч *******ийн Хаан банканд эзэмшдэг тоот депозит дансны дэлгэрэнгүй “№ 0, гүйлгээний огноо: 05/30/03, салбар код: 5540, журнал № 30950687, харьцсан данс: 555*******14114, цаг: 17:3, хуулгын агуулга: TRF=0050449937-*********XX104-ATM1044>Uvurkhan 1, орлого ,,, үлдэгдэл ,33,058.41” гэсэн хуулга  (хх-ийн 15 хуудас),

 

Хаан банкны Өвөрхангай зээлийн багц хариуцсан менежерийн 03 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/7 дугаартай TRF=0050449937-XX104-ATM1044-н 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 3 минутын дүрс бичлэг, АТМ байршил хүргүүлэв. “Өвөрхангай 3.3. UVH Baku HUT H3 7500, 5540, 16044, ATM1044, Өвөрхангай аймаг Арвайхээр сум 5-р баг Төв бараан зах худалдааны төв” гэсэн албан бичиг  (хх-ийн 18 хуудас),

 

Мөрдөгчийн 03 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Дүрс бичлэгт үзлэг хийж, түр хураан авсан” тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 19-1хуудас),

 

Мөрдөгчийн 03 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “ худалдаа”-ны төвийн хяналтын камерын “03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 09 минут 0 секундээс 17 цаг 13 минут 3 секунд хүртэлх” бичлэгийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 61 хуудас),

 

Мөрдөгчийн 03 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-ийн 4 хуудас),

 

           Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 03 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/168 дугаартай албан бичиг (хх-ийн 99 хуудас),

 

          Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол,

 

          Өвөрхангай аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 03 оны 1 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт,

 

           Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 03 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 30, 80-8, 99 хуудас) зэрэг болно.

 

           1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 03 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн орчмоос хохирогч эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түний 555*******14141 тоот дугаарын данснаас өөрийн тоот дугаарын данс руу ,, төгрөгийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол нь өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нь нотлогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэг, дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналтай байна. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас ,, төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгчийн хувьд төлж барагдуулсан учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад тус бичлэгт “Хүнсний дэлгүүрийн орох хаалганы зүүн гар талд гоо сайхны барааны ногоон өнгөтэй лангуу байх бөгөөд тус лангууны зүүн булан хэсэгт бараан өнгийн дөрвөлжин зүйл байна. Бичлэгийн 17 цаг 10 минут 50 секундэд хаалгаар хар хөх өнгийн цувтай, тайрмал үстэй эмэгтэй, ягаан өнгийн цамцтай бага насны эмэгтэй хүүхдийн хамт орж ирээд  ногоон өнгийн лангуун дээр хүүхдийн цүнхээ тавиад зогсож байна. 17 цаг 11 минут 13 секундэд лангуун дээр байсан дөрвөлжин хэлбэртэй бараан өнгийн зүйлийг авч харж байгаад цувныхаа карманд хийснээ буцааж гаргаж ирж дахин харж байгаад улаан өнгийн гэртэй гар утасны завсар хийгээд 17 цаг 13 минут 3 секундэд дэлгүүрээс гарч байгаа” талаар,

 

           Мөн хэрэгт хураагдаж ирсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад “...тус бичлэг нь 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бичлэг байх бөгөөд тус бичлэгийн 17 цаг минут 15 секундэд хаалгаар хар хөх өнгийн цувтай, тайрмал үстэй эмэгтэй хүн орж ирээд үүдний дэргэд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд карт хийж уншуулж дэлгэцэн дээр байгаа зүйлийг хуруугаараа оролдож хэсэг байсны дараа 17 цаг 4 минут 10 секундэд ногоон өнгийн карт аваад гарч байгаа” талаар тус тус бичигдсэн байна. 

 

Хохирогч нь 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 9 минутад “” худалдааны төвөөр үйлчлүүлж 10400 төгрөгийн эд зүйл худалдан авч картын гүйлгээ хийсэн, 

 

            Шүүгдэгч ******* нь 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 15 минутын хооронд “” худалдааны төвд  хүүхдийн хамт орж, тус төвийн лангуун дээр байсан картыг авсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг, хэрэгт хураагдаж ирсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэг, хохирогч Хаан банкны 555*******14114 тоот дансны хуулга, түүний шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгч ******* нь  03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 14 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт ордог хаалганы дэргэдэх гоо сайхны барааны ногоон өнгийн лангуун дээр байсан гээгдэл эд зүйл болох эзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч, 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 3 минутад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Төв барааны захад үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд /АТМ/ тус картыг уншуулж ,, төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг тоот дансанд шилжүүлж авсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.   

 

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэхэд шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч “...Би 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн сумаас аймгийн төвд ирээд хүнс барааны захын “” худалдааны төв рүү орж хүнс авчихаад картаараа тооцоогоо хийсэн. Тэгээд маргааш өглөө буюу 03 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сум руу орж утсаа цэнэглэчихээд Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд банкны ажилчнаар шалгуултал 03 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ,, төгрөг тоот дугаарын данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас)

 

Гэрч “...Миний тоот дугаарын дансанд 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 53 минутад тоот данснаас 500, төгрөг орсон. Уг гүйлгээг иргэн гэдэг хүн над руу шилжүүлсэн. Ямар учиртай шилжүүлсэн бэ гэхээр би өмнө мөнгө зээлээд тэр мөнгөө буцаан авч байгаа хэлбэр юм. Би ******* 03 оны 01 дүгээр сард мөнгө зээлсэн. Тэгээд энэ оны 05 дугаар сард буцаан өгсөн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5 хуудас),

 

Гэрч   “...Миний Хаан банкны тоот дугаарын дансанд ээж *******ийн тоот данснаас тухайн үед 150, төгрөг шилжиж орж ирсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),

 

Хохирогч Хаан банканд эзэмшдэг 555*******14114 тоот данснаас 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 3 минутад тоот данс руу ,, төгрөгийн зарлага гарсан талаарх дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 5 хуудас),

 

Шүүгдэгч *******ийн Хаан банкинд эзэмшдэг тоот дансанд 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 3 минутад 555*******14114 тоот данснаас ,, төгрөгийн орлого орсон талаарх дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 15 хуудас),

 

Шүүгдэгч *******ийн Хаан банкны карт уншуулж гүйлгээ хийсэн “TRF=0050449937-*********XX104-ATM1044>Uvurkhan 1” гэсэн бэлэн мөнгөний машины байршлын талаарх Хаан банкны Өвөрхангай аймаг дахь салбарын 03 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/7 дугаартай “Өвөрхангай 3.3. UVH Baku HUT H3 7500, 5540, 16044, ATM1044, Өвөрхангай аймаг Арвайхээр сум 5-р баг Төв бараан зах худалдааны төв” гэсэн албан бичиг  (хх-ийн 18 хуудас),

 

Мөрдөгчийн 03 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  “” худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан “Уг камерын бичлэгийн 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг минут 15 секундээс 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 4 минут 14 секундийн бичлэг байх бөгөөд 17 цаг минут 15 секундэд уг худалдааны төвийн хойд хаалгаар хар цэнхэр өнгийн цувтай, тайрмал үстэй, 40-50 насны орчим эмэгтэй хүн орж байх бөгөөд уг худалдааны төвийн үүдний хэсэгт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байгаа бичлэг байх бөгөөд 17 цаг 4 минут 10 секундэд ногоон өнгийн чиптэй Хаан банкны виза карт аваад гарч байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 19-1 хуудас),

 

Мөрдөгчийн 03 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-ийн 4 хуудас),

 

Мөрдөгчийн 03 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан “Тус дүрс бичлэгт үзлэг хийхэд 8 дугаартай камерт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгийн 03 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 17 цаг 09 минут 0 секундээс 03 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 18 минут 50 секундийн бичлэг байх бөгөөд 17 цаг 10 минут 50 секундэд уг худалдааны төвийн хойд хаалгаар хар цэнхэр өнгийн цувтай тайрмал үстэй 40-50 орчим насны эмэгтэй, цэнхэр өнгөтэй хүүхдийн цүнх үүрсэн, ягаан өнгийн цамцтай эмэгтэй хүүхэд дагуулсан эмэгтэй хүн орж ирж байх бөгөөд уг худалдааны төвийн үүдний хэсэгт ногоон өнгийн лангууны хажууд очиж зогсон үйлчилгээ авалгүйгээр 17 цаг 13 минут 3 секундэд тухайн хаалгаар гарч байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл (хх-ийн 61 хуудас),

 

          Хаан  банкны 0 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн №5540/385 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн , , *******ийн 5768468585 тоот дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 46-49 хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

     

          Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

 

          Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.

         . Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Шүүгдэгч ******* нь 03 оны 1 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Хаан банкны 555*******14114 тоот дансанд хохирлын ,, төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 03 оны 1 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

          3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.           

 

           Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн *******аар ажилладаг, ам бүл 6, өндөр настай, аав болон хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь Өвөрхангай аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 03 оны 1 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 03 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулахаар заасан.

 

Шүүгдэгч ******* нь 6 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж,  Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03/ШЦТ/7 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн бөгөөд Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 03 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 03/ДШМ/1 дугаартай магадлалаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгож өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд шүүхээр шийтгүүлсний дараа буюу 03 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх боломжтой учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас хэтрүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг, 

 

Улсын яллагч Ц.Нэргүйн гаргасан “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгч нь нэгдүгээрт эмэгтэй хүн, хоёрдугаарт оршин суух хаягтай, тодорхой төрлийн ажил, албан тушаал эрхэлдэг, хойшид засарч хүмүүжих боломжтой учраас заавал радиус буюу тойргийн хязгаарлалтын ял сонгож гэм буруутай асуудалд нь хариуцлага хүлээлгэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн маань *******ийн ажилтай, улирал бүр сургалтад явах шаардлагатай байдаг учраас хөдөлгөөнийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж эрх зүйн байдлыг нь дордуулах шаардлага байхгүй байна.” гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгч *******ийн гаргасан “Орон нутгаас гарахыг хязгаарласан ял битгий оногдуулж өгөөч гэж гуйж байна. Би өөрийн буруугаа ойлгож байна. Би авсан хохирлоо барагдуулсан. Би ******* ажилтай, бие өвддөг, даралт ихэсдэг учраас энэ тэнд эмчлүүлэх шаардлага гардаг. Настай аавтайгаа бас хамт байдаг. Тийм учраас орон нутгаас хязгаарлах ял битгий оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

           Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон  дээрх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

            Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэж,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,  шүүгдэгч *******т  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ,, төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн “” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1, , 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, .3, .4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.,   36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******* овгийн ******* ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* ийг хоёр зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.-т зааснаар зааснаар шүүгдэгч *******т  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ,, төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.  

         

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд өрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн “ худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ