Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 108

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

хохирогч Д.Мөнхбазар

шүүгдэгч Э.Галбадрах, түүний өмгөөлөгч Б.Тэнгис

шүүгдэгч Д.Очирсүх, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Галбадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт,

Д.Очирсүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлсэн 201626022977 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэлон ХХК-нд барабаны операторчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо Буянт-Ухаа 23 дугаар гудамж 64 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД:ПЮ93071036/    Харачу овогт Эрдэнэбатын Галбадрах.

 

2.Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 33 дугаар гудамж 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:УК92050435/ Боржигон овогт Дэмбэрэлийн Очирсүх.  

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд:

Шүүгдэгч Э.Галбадрах, Д,Очирсүх нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle баарны буйдан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэн унтаж байсан иргэн Д.Мөнхбазар руу харсан хяналтын камерыг Д.Очирсүх нь гараараа халхлах үед Э.Галбадрах нь биет 125.000 төгрөг, 670 юань, бичиг баримт бүхий түрүүвчийг хулгайлж 533.446 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүгдэгч Э.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт:  Мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Шүүх дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн данс руу 1000 юань шилжүүлсэн. Түрийвч бичиг баримтыг нь биет байдлаар хохирогчид буцааж өгсөн. Намайг  хохирогчийн түрийвчийг авахад Очирсүх мэдээгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна гэв.                                    

 

Шүүгдэгч Д.Очирсүх шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 7-нд Castle бааранд найз Мөнгөншагайгийн төрсөн өдөр болоод Галбадрах, Түвшинтөгс бид нар орсон. Тэр бааранд нилээн байж байгаад Галбадрах намайг камер дарж бай гэхээр нь би гараараа камерийг дарсан. Тэгээд би баарнаас гараад танихгүй хүнтэй маргалдаад  эрүүлжүүлэхэд хоносон. Галбадрахын гуйлтаар би камер гараараа дарсан нь үнэн. Болчимгүй үйлдэл хийсэндээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Мөнхбазар шүүхийн хэлэлцүүлэгт: Би хөдөө орон нутагт ажилладаг болохоор хааяа нэг хотод ирдэг. Тухайн үед би найз нарынхаа хамт  Castle бааранд ороод тэгээд унтчихсан юм байна лээ. Найз нар маань намайг тухайн үед явчихсан гэж ойлгоод явцгаасан байсан. Бодит байдлаар би хохиролоо Галбадрахаас авсан. Би Орхон аймгаас зөвхөн энэ хэрэгтэй холбоотойгоор 3-4 удаа ирж байцаалт өгч байснаа тооцоолох юм бол хоол бензин, буудлын гэх мэт шууд бус зардлууд 2.406.000 төгрөг болсон байгаа. Эдгээртэй холбогдох баримтуудаа би шүүхэд гаргаж өгөөгүй  шалтгаан нь энэ хүмүүс, Галбадрах надад таны хохиролыг төлж өгнө гэж хэлээд байсан юм. Би өөрийнхөө үйлдлээс болж энэ сайхан залуучуудын, залуу хүмүүсийн ирээдүйг бодож цааш явуулчихмааргүй байна. Надад гомдол санал алга байна гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Д.Очирсүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, ял шалгах хуудас /хх-ийн 66/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 109/, дипломын хуулбар /хх-ийн 110-111/,

Э.Галбадрахын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/, ял шалгах хуудас /хх-ийн 67/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 84/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 107/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 108/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Галбадрах, Д.Очирсүх нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Castle бааранд хохирогч Д.Мөнхбазарын эд зүйлийг хулгайлж нийт 533.446 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Д.Мөнхбазарын...Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны орой 23 цагийн үед өөрийн найз Батзориг, Мөнхбат, мөн Батзоригийн нэг найзын эмэгтэй хамт 4-үүлээ Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Кастле нэртэй бааранд орсон юмаа. Дээрх бааранд бид 4 нэг шил Эвок нэртэй архи ундаа ус авч суусан.  Авсан архиа ууж юм ярьж сууж байгаад тус баарны бүжгийн талбай дээр нь гарч бүжиглэсэн тэгж бид нар наргиж байгаад манай найз Батзориг бага зэрэг согтсон байсан энэ үед Мөнхбат дуудлагын жолооч дуудаж машинаа авна гээд түрүүлээд гарсан. Тэгээд би Батзоригийг харж хүлээж сууж байхдаа баарны буйдан дээр хэсэг унтсан байсан. Учир нь би тухайн өдрөөс өмнө ажил ихтэй олон хоног нойр дутуу явсан тэгээд бага зэрэг архи уугаад зүүрмэглээд унтсан байна лээ. Намайг унтсан хойно найз Батзориг баарнаас гарч явсан байсан. Намайг сэрэхэд манай найзуудаас хэн ч байхгүй би ганцаараа буйдан дээр сэрсэн. Тухайн үед цаг 04 цаг болж байсан миний түрийвч байхгүй болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Миний түрийвчинд бэлнээр 125.000 төгрөг, 670 юань байсан.  Түрийвчээ би  170.000 төгрөгөөр худалдан авч байсан тул авсан үнээрээ үнэлнэ. Би тухайн үед унтаж байсан учраас баарны хамгаалагч болон ажилчдыг нь сэжиглэж байсан юм. Тэгээд маргааш нь тухайн бааранд очиж камерийн бичлэгийг нь шүүж үзэхэд бидний хажуу талын ширээн дээр сууж байсан хэсэг залуучууд миний түрийвчийг авч байхыг нь харсан. Миний түрийвчийг авсан залуучууд ямар ч гэсэн миний түрийвч бичиг баримтыг эргүүлж өгсөн байгаа. Намайг баарнаас гарч байхад нэг залуу над руу агсарч дайрч танхайрч намайг зодох гэж дайрсан залуу намайг бааран дотор буйдан дээр унтсан байхад миний халааснаас түрийвч хулгайлсан байсан. Дээрх залуу намайг баарны гадна хавсарч унагаах гэсэн мөн зогсож байхад заамдаж аваад тархины ар хэсэгрүү өшиглөсөн, мөн өөр рүүгээ татаад мөргөсөн тэр нь ноцтой хүчтэй ороогүй, мөн зүүн шанаа хэсэгрүү гараараа цохисон. Дээрх залууд зодуулснаар миний тархины ар хэсэгт бага зэргийн хавдсан байсан. Тэрнээс өөр гэмтэл байхгүй би өөрийн хүсэлтээр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /хх-ийн 19/ гэсэн,

 

гэрчээр Э.Ишдоржийн... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай багын найз Мөнгөншагайгийн төрсөн өдөр болж байсан ба тухайн төрсөн өдрийг хорооллын Кастле нэртэй бааранд тэмдэглэхээр болсон ингээд оройн 23 цагийн үед ажлаа тарцгаагаад уулзаж бааранд орсон. Уг бааранд ороод буйдантай ширээнд сууж архи авч ууцгаасан тэр үед Мөнгөншагай, Оргилболд, Дамбадагва, Тайванбаатар, Очирсүх, Галбадрах, Түвшинтөгс нар ирсэн. Ингээд тухайн шөнө бааранд бүжиглэж байгаад баар хаахаас өмнөхөн 03 цагийн үед гарцгааж  гэр гэртээ харихаар болсон. Тэр үед Галбадрах, Мөнгөншагай хоёр  бааранд танилцсан 3 охинтойгоо хамт буудалд орж хоносон. Тайванбаатар бид хоёр буудалд нь хамт орсон ч удалгүй яваад өгсөн. Харин гэртээ хариад унтаж амарсан харин 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр над руу манай найз нар залгаад цагдаа дээр хүрээд ир гэж дуудсан ба ирэхэд  бид нарыг хулгай хийсэн байнагэж хэлсэн ба бид нар бүгд мэдээгүй тийм зүйл болоогүй гэж байхад Галбадрах ирээд согтуу унтаж байсан хүний түрийвчийг авсан талаараа цагдаад хэлсэн. Миний хувьд Галбадрахыг хүний түрийвчийг хулгайлан авсан талаар мэдэхгүй цагдаа дээ ирээд хэлэх үед нь л мэдсэн. Манай хажуу талын ширээн дээр нэг залуу архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн бололтой тасраад унтчихсан байсан өөр ямар хүн хамт явсан талаар нь мэдэхгүй./хх-ийн 20-21/,

гэрчээр Б.Мөнгөншагайгийн...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан ба төрсөн өдрөө найз нартайгаа хорооллын Кастле нэртэй бааранд тэмдэглэхээр болж шөнийн 23 цагийн үед бааранд орсон. Бааранд орох үед Ишдорж, Галбадрах, Очирсүх, Түвшинтөгс, Оргилболд бид нар орсон. Араас манай найз нар нэг нэгээрээ нэмэгдэж ирсэн. Тэгээд шөнийн 03-04 цагийн үед баарнаас гараад бааранд танилцсан 2 охинтой хамт Галбадрах бид хоёр буудалд орж хоносон. Харин маргааш нь цагдаа дээр дуудахаар нь ирэхэд бид нарыг хулгай хийсэн байна гэж хэлсэн. Ингээд хулгай хийсэн хүн байгаа талаар найз нараасаа асуухад бүгд мэдэхгүй гэж байсан ба Галбадрах тухайн өдөр ирээгүй харин  маргааш нь дуудахад ирээд хэлэхдээ бааранд байх үедээ согтуу тасраад унасан байсан хүний эд зүйлийг хулгайлсан талаараа хэлсэн. /хх-ийн 22-23/,

 

гэрчээр О.Оргилболдын ...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай 10 жилийн найз Мөнгөншагайгийн төрсөн өдөр болж байсан. Төрсөн өдрийг хорооллын Кастле нэртэй бааранд тэмдэглэхээр болсон ингээд оройн 00 цагийн үед хороололд найз охиныхоо гэрт байж байгаад бааранд очиход Мөнгөншагай, Дамбадагва, Галбадрах, Түвшинтөгс, Очирсүх нар орчихсон сууж байсан. Ингээд бааранд буйдантай ширээн дээр суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж нэг ёсондоо Мөнгөншагайгийн төрсөн өдрийг тэмдэглээд баарнаас 03-04 цагийн гарцгааж гэр гэртээ харьсан. Харин тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа намайг цагдаа дээр дуудсан ба иртэл бид нарыг бааранд байх үедээ хүний эд зүйлийг хулгайлсан гэж хэлсэн. Тэр үед Галбадрах ирээд хүний түрийвчийг хулгайлсан талаараа хэлсэн. Миний хувьд Галбадрахыг хулгай хийсэн талаар нь мэдээгүй хулгай хийсэн талаараа хэлэхэд нь сонсож байхад би найз охинтойгоо гэртээ харихаар түрүүлээд явчихсан үе байна лээ. /хх-ийн 24-25/,

 

гэрчээр А.Дамбадагвын ...2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр  манай 10 жилийн найз Мөнгөншагайгийн төрсөн өдөр болж байсан.  Төрсөн өдрөө хорооллын Кастле нэртэй бааранд тэмдэглэхээр болж найз нараараа оройн 23 цагийн үед бааранд орсон. Тэр үед Мөнгөншагай, Галбадрах, Түвшинтөгс, Очирсүх, Оргилболд түүний найз охин, Ишдорж бид нар орж баарны зүүн хойд хэсэгт байх буйдантай ширээнд сууж төрсөн өдрийг нь тэмдэглэж эхэлсэн. Ингээд төрсөн өдрийг тэмдэглэж байгаад би 01 цагийн үед гэртээ харихаар гарсан учир нь манай гэрт манай өвөөгийн бие тааруу байсан учраас эрт харьсан юм. Ингээд тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа намайг цагдаагаас дуудсан. Би ирээд эрт явсан талаараа хэлэхэд гарч бай гэж хэлсэн найз нараасаа асуухад Галбадрах бааранд байх үедээ согтуу хүний түрүүвчийг хулгайлсан талаараа хэлсэн. Манай хажууд байсан ширээний баруун талын ширээн дээр 3 охин сууж байх шиг байсан. Харин зүүн талын ширээн дээр нэг залуу ганцаараа унтаж байсан ширээн дээр нь ямар нэгэн захиалсан зүйл байхгүй хоосон байсан ба бид нарын баруун талд сууж байсан 3 охинтой хамт орж ирээд тасраад унтсан байсан юм шиг байна лээ. /хх-ийн 26-27/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28/, Монгол банкны ханшийн лавлагаа /хх-ийн 30/, СД бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй хэдий ч мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

 

Д.Очирсүхийн...Галбадрах намайг дуудаад бид нарын хажуу талын ширээ рүү харсан камерыг гараараа дарж бай гэж хэлэхээр нь санаанд ч ороогүй тухайн камерийг нь хоёр гараа өргөж дарсан... /хх-ийн 39-40/,

 

Э.Галбадрахын...Би тэр үед Очирсүхийг камерийг нь дарж бай гэж хэлтэл дарахаар нь тэр хооронд нь түрүүвчийг нь хэнд ч мэдэгдэлгүй авчихсан юм /хх-ийн 45-47/ гэсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон тул яллагдах үндэслэл болно.

 

Прокуророос хэрэгт шалгагдвал зохих ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн байх тул шүүгдэгч Харачу овогт Эрдэнэбатын Галбадрах, Боржигон овогт Дэмбэрэлийн Очирсүх нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Галбадрах, Д.Очирсүх нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан үзсэн бөгөөд,

анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг, харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд Д.Очирсүхийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс ...Очирсүхийн камер дарсан үйлдэл нь Галбадрахыг гэмт хэрэг үйлдүүлэх санаатай үйлдэл гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.

 

Хулгайн гэмт хэрэг нууц далд аргаар шууд санаатай үйлдэгддэг онцлогтой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.Галбадрах, Д.Очирсүх нар  өөрсдийн хууль бус хулгайн үйлдлээ нуун далдлахын тулд Д.Очирсүх уг баарны камерийг гараараа дарж, улмаар Э.Галбадрах хохирогч Д.Мөнхбазарын эд зүйлийг хулгайлж авсан тэдгээрийн үйлдлээрээ нэгдсэн санаатай үйлдэл нь Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг бүлэглэж  үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.  

 

Прокуророос Э.Галбадрах, Д.Очирсүх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд заасныг журамласан байна.

 

Шүүгдэгч Э.Галбадрах, Д.Очирсүх нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Мөнхбазар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 533.446 төгрөг бүрэн төлж барагдсан гэж мэдүүлж байх тул энэ тогтоолоор Э.Галбадрах, Д.Очирсүх нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хохирогч Д.Мөнхбазар энэ хэргийн улмаас учирсан 2.406.000 төгрөгийн шууд бус хохиролоо авмаар байна, баримт нь байгаа гэж мэдүүлэх боловч хохирогч холбогдох баримтаа шүүхэд гаргаагүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Харин үүнтэй холбогдох зардлаа хохирогч Д.Мөнхбазар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд   Э.Галбадрах, Д.Очирсүх нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.