Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2020/0022

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******-ны нэхэмжлэлтэй,Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Залаа-цагаан хоршоо нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 22/30 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл хүргүүлсэн болно. Залаа-цагаан хоршоо нь сумын уурын зуух, халуун усанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тул шүүхэд хянан шийдвэрлүүлэх явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагаас Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 22/30 тоот тогтоолыг хүчингүй болгож сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга *******той эвлэрлийн гэрээ байгуулан дулаан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болсон учир дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай эвлэрч, гэрээ байгуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсгийг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зйүлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч *******нд буцаан олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН