| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0058/э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Р.Аринуаа,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Б овогт Б Д холбогдох эрүүгийн 2417000000068 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. .., .. хамт .... сумын ..баг, Гашууны .. гудамжны ..тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д Бовогт Б Д/РД:.../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой .. аймгийн ..сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хөдөө хэсэгт өөрийн эхнэрийг ... хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх, хөлөөрөө өшиглөх, хоолойг нь өмсөж явсан цамцаар нь боох зэргээр зодож, биед нь духанд зүүн талдаа үстэй хэсэгт, зүүн чамархайд, зүүн нүдний доод зовхинд, баруун хөмсөгний дээд хэсгээр, уруулын зүүн буланд, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой тухайн гэмт хэргийг таслан зогсоохоор очсон ...“Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл дотор нэг хөлөө тавин, жолооны хүрднээс барьсан байхад, тухайн тээврийн хэрэгслийн хааз дээр гишгэж, ...5-10 метр газар шороон дээр чирч, биед нь баруун шилбэнд цус хуралт, зүүн бөөрний байрлалд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эхнэрээ ажлын хүнтэй нь хардаж ... биед санаатай хохирол учруулсан. Манай эхнэр ажлаар Дундговь аймаг руу ерөнхий нягтлантайгаа явлаа гэсэн. Маргааш орой нь ерөнхий нягтлан нь над руу асууж залгасан. Тэгэхээр нь эхнэр лүүгээ залгасан утсаа аваагүй. ... би хоолойг нь боогоод цохиод өшиглөсөн. Харин ... болохоор түлхүүр булаацалдаад явуулахгүй байхаар нь машиныхаа хааз нь дээр гишгэсэн чинь нэг хөлөө хавчуулсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа гэв.
2. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байж байтал ... гэх хүн залгаад чи хаана байна, би гэрийн чинь гадаа яваад очъе, гараад ир гэсэн. 18 цаг 50 минутын үед ... ирчихлээ гэж ярьсан. Би гэрээс гараад ...ийн мөнгөлөг өнгийн Приус-20 маркийг машинд суухад ... чамайг ална гэж хэлээд машинтайгаа Чойроос зүүн хойшоо эзэнгүй хээр газар руу 5-6 км зогссон. ... машинаасаа буухаар нь би бас буутал миний хоолойг боохоор нь амьсгаа давчдаад доош хагас суухад дух хэсэг рүү 1 удаа мөргөөд, нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би газар унаад нүүрээ гараараа хамгаалаад хэвтэхэд зүүн шанаа орчим 1 удаа цохиод, хөлөөрөө нүүр хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Намайг өшиглөж, цохихоо болих үед нь босоод суутал машинд суу гэхээр нь машины урд талын суудалд суусан. ... машинаа жолоодоод буцаад 300 орчим метр яваад өндөр газарт гарч ирэхэд урдаас цагаан өнгийн “Sai” маркийн тээврийн хэрэгсэл ирээд ...ийн эхнэр ..., манай ажлын ..., Мөнхнасан нар бууж ирээд ... нөхөр ...тэйгээ маргалдаад байсан. ... ...ийн машины түлхүүрийг автал ... буцааж авах гээд ...гийн дээрээс нь дарж байгаад машины түлхүүрээ аваад машиндаа суусан. ..., ... нар ...ээс машиных нь түлхүүрийг авах гэтэл машин хөдлөөд ... хаалганы голд 10 орчим метр чирэгдээд газар унасан. ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машин жолоодуулахгүй гээд түлхүүрийн булаацалдсан. ... буцаж ирээд бид нарыг мөргөх шахаад зогссон. Тэр үед би ...ийг машинд суулгах үед ... машинаасаа хутга авч ирээд над руу далайхаар нь би түүний гарыг бариад авсан. ... хутгаа машиндаа оруулж тавиад миний толгой, нүүр орчим гараараа 2 удаа, хөлөөрөө баруун талын хөмсөг орчим 1 удаа өшиглөөд машиндаа суугаад Чойр руу явсан. ... намайг эхнэртэйгээ хардаад ийм асуудал болсон байх гэж бодож байна. Би ...ийн эхнэр ...тэй ажлын шугамаар л харилцдаг, өөр ямар нэгэн дотно харилцаа байхгүй. 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ..., ..., ... бид нар Дундговь аймгийн Говь-Угтаал суманд найз дээрээ очиж хоноод, маргааш нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. Би ...ийг цохиж, зодсон зүйл байхгүй. ...т зодуулсны улмаас толгой хүндүүрлэж өвлөж байна, уруулын дээд хэсэг хөхөрсөн, зүүн шанаа хавдсан, баруун нүдний дээд зовхи хөхөрсөн, зүүн нүдний доод хэсэгт хөхөрсөн. Би ...т гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/
3. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ..., ..., ... нарын хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу найз ...очиж хоноод маргааш нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Говьсүмбэр аймагт ирсэн. ... эхнэр ...гийн утас руу залгасан, над руу “та хэд наад хүнийхээ амьдралаар тоглолоо” гэх утгатай зурвас бичсэн. Бид нар уг нь ...г хүчээр авч яваагүй, өөрөө л хамт явъя гэсэн. Бид нар түүнийг нөхөртөө хэлсэн л гэж бодсон. Тэгтэл 18 цаг 44 минутын үед ... миний гар утас руу залгаад “сайхан хаваржиж байна уу, та нар ямар хүний эхнэрийг авч явснаа мэдэж байна уу” гэхээр нь би эрүүл болохоор чинь яръя гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй ... миний утас руу залгаад ..., ... гэрээс нь аваад явчихлаа, араас нь хамт явах уу гэхээр нь би нөхөртөө хэлээд өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Sai маркийн машинтайгаа ...г гэрээс нь, ...г Green house-ийн хойд талаас очиж аваад ... Чойроос зүүн хойш л ... явсан байх гэхээр нь бид нар Чойроос гараад зүйн хойш яваад нэг өндөрлөг газарт ...гийн нөхөр ...ийн мөнгөлөг өнгийн Приус-20 маркийн машин зогсож байхаар нь бид нар очсон. Тухайн үед ... тэр 2 машинд тамхи татаад байж байсан. ... ...тэй уулзаад юм яриад байсан. Харин ... над руу ууртай харцаар хараад байхаар нь би машинаасаа буугаад очтол ... надад хандан эрүүлдээ учраа олоё гэдэг чи хэн бэ гэж хэлээд уурласан. ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ... зүүн нүд, хацар хэсэг нь хавдсан байхаар нь хүүхэд яаж байгаа юм бэ гэхэд ... хэрүүл хийгээд байсан. Тэр үед ... машинаас нь түлхүүрийг нь авахад ... эхнэрийнхээ өмсөж явсан хувцасны энгэрнээс заамдаж байгаад түүнийг газар унагаад нүүрэн дээр гишгэж байгаад түлхүүрээ булааж аваад би машиныг чинь мөргөчихье л дөө гээд машиндаа суухаар нь ... бид 2 явуулахгүй гээд түүнтэй зууралдахад ... машинаа асаагаад шууд хөдөлсөн. Тэр үед би түүнтэй зууралдаад нэг хөлөө машинд, нөгөө хөл гадаа нь зогсож байхад хөдөлсөн болохоор хэсэг газар чирэгдээд дээшээ хараад унаад босох гэтэл хөл дээрээ зогсож чадахгүй муужирч унах гэсэн. ... машины хаалга онгойлгоод хэрүүл хийж байснаа тэгвэл би хутгалчихъя л даа гэж хэлээд машинаасаа цагаан өнгийн иштэй жимсний хутга авч ирээд миний урдуур ... рүү чичлээд маргалдаж байгаад машинаа жолоодоод яваад өгсөн. ..., ... хоёрыг хардсанаас, мөн ...г хөдөө авч явснаас болсон гэж бодож байна. ..., ... нарт ямар нэгэн дотно харилцаа байхгүй. ... намайг цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед бөөр, хүзүүгээр өвдөөд, давсаг хавиар үе үехэн хатгуулж өвдөөд байсан. Зүүн бөөрний орчим зулгарсан, баруун хөлийн шагай, өвдөг хэсгээр хөхөрсөн байсан. ... тухайн өдөр гэрийнх нь гадаа хүргэж өгөхөд биед ил харагдаж шарх, гэмтэл учраагүй зүгээр байсан. Би ...т гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19, 24-25 хуудас/
4. Гэрч Д.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр найз ..., ..., ... нарын хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу найз ...гэрт очоод 1 хоноод маргааш нь Говьсүмбэр аймагт ирсэн. 18 цагийн үед ... залгаад ...гийн нөхөр ..., ... гэрээс нь аваад явсан гэнээ хамт явъя гээд намайг ирж авсан. Тэгээд бид хоёр Green house-н хойно очиж ...г аваад Чойроос зүүн тийш яваад өндөрлөг газар дээр ...ийн ...улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь очсон. ... жолооны ард суусан, ... жолоочийн арын суудалд тамхи татаад байж байсан. ... ...т хандан чи чинь яагаад байгаа юм бэ гэхэд ... эхнэрийнхээ хоолойноос нь шахаад бариад авсан. ... машинаас буугаад ирэхэд зүүн талын нүдний дээд хэсэгт халцарч, хавдсан, уруул нь хавдаад дотор тал руугаа сэтэрсэн байдалтай байсан. ... ...г барьж аваад унагаад толгой дээр нь гишгэж байгаад машины түлхүүрээ булааж авсан. ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ... машиндаа суухад нь бид нар явуулахгүй гээд хориглох үед ... гэнэт машинаа хаазлаад ... машины хүрднээс барьж байгаад чирэгдээд 5-10 мертийн зайд унасан. ... цааш яваад буцаж ирээд бид нарын машинтай тулж зогсоод ...ийн машинаас ... буулгаад түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж унагаад нүүр орчим хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ... нь ..., ... хоёрыг хардсанаас болсон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
5. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирээд ээжээсээ ... асуухад хүн дуудаж авч гараад хүнд зодуулаад ирсэн гэсэн. Удалгүй гаднаас Төгссайхан, түүний нөхөр, ... нар орж ирсэн. ... баруун нүдний хөмсөг, зүүн талын дух, шанаа хэсэг нь хавдсан, уруулын зүүн тал хавдаад язарсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад ... гэх залуу эхнэртэйгээ хардаад Сод Монгол ШТС-аас хойш машинтайгаа авч яваад зодсон гэсэн. Тухайн үед ... согтуу байсан гэсэн. Тэгээд эмнэлэг явж рентген зураг авхуулж, толгойны томографик хийлгээрээ гэж эмч хэлсэн. Манай хүү нийтэч зантай, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, гадуур хэсээд явдаггүй, даруу төлөв зантай хүүхэд. Айл гэр үймүүлээд яваад байхаар хүмүүжилтэй хүүхэд биш” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай дүгнэлтэнд: “Т.... биед духанд зүүн талдаа үстэй хэсэгт, зүүн чамархайд, зүүн нүдний доод зовхинд, баруун хөмсөгний дээд хэсгээр, уруулын зүүн буланд, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмлүүд тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 39-40 хуудас/
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаартай дүгнэлтэнд: “Р....ийн биед баруун шилбэнд цус хуралт, зүүн бөөрний байрлалд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун шилбэний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бөөр байрлалд зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 45-46 хуудас/
8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 1, 3-8 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/745 дугаартай албан бичиг /1-р х.х-ийн 63, 78-81, 84 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Днь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хөдөө хэсэгт өөрийн эхнэр Б....г ...хардаж түүний нүүр, толгой хэсэгт гараараа цохих, толгойгоороо мөргөх, хөлөөрөө өшиглөх, хоолойг нь цамцаар нь боох зэргээр зодож, биед нь духанд зүүн талдаа үстэй хэсэгт, зүүн чамархайд, зүүн нүдний доод зовхинд, баруун хөмсөгний дээд хэсгээр, уруулын зүүн буланд, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой ...Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл дотор нэг хөлөө тавин, жолооны хүрднээс барьсан байхад нь тухайн тээврийн хэрэгслийн хааз дээр гишгэж түүнийг 5-10 метр газар шороон дээр чирч, биед нь баруун шилбэнд цус хуралт, зүүн бөөрний байрлалд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б....ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Днь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т...., хохирогч Р...., гэрч Д.... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаар дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б....т холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Днь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд гэр бүлийн хардалтаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б.Дэрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Дэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлахдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: санал хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Б....т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б....т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцалага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Днь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Т...., хохирогч ...нар нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д Бовогт ... ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....ийг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б....т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Днь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА