| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0061/э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Б-ийн Б-холбогдох эрүүгийн 2417000000060 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 22-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........ аймаг, ....... сумын ......дугаар баг, .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, И овогт Б-ийн Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Баянбулагийн 3 дугаар гудамж 305 тоот хашаанд байрлах монгол гэр дотор Б-ийн Б-ийн “танай эхнэр чинь эр дагаад яваад байдаг” гэх үгэнд дургүйцэн, маргалдаж улмаар түүний нүүр, толгой хэсэгт урт түрийтэй хар өнгийн гутлаар 2 удаа цохиж, биед нь зүүн чихний урд хэсэгт няцарсан шарх, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед би Дэнжийн Андуудын хажууд байдаг эзэнгүй айлын хашаанд хүмүүстэй цуг 1 шил архи хуваагаад ууж байсан. Гэтэл Б над дээр ирээд ганц юм авчих манайд очьё гэсэн. Тэгээд би дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн савалгаатай Хараа нэртэй архи аваад Б гэрт очсон. Бийн гэр Баянбулагийн 305 тоотод амьдардаг. Тэгээд би Б гэрт очиход Б эхнэр бололтой 1 эмэгтэй, Т нар байсан бөгөөд миний авчирсан архийг хувааж уусан. Тухайн архинаас уугаад би нилээн согтсон бөгөөд Бд хандаад “танай эхнэр чинь Дэнжийн Андуудын тэр хавиар яваад байдаг юм байна лээ ш дээ” гэж хэлтэл Б уурлаад “миний эхнэр чамд хамаагүй шүү” гээд эхнэр доромжилсон гэх шалтгаанаар надтай муудсан. Тэгээд Б гэрийнхээ орны доор байсан хар өнгийн, урт түрийтэй, өвлийн үстэй дотортой гутлыг барьж аваад миний зүүн чих орчим болон хамар луу 2 удаа цохисон. Бд цохиулснаас болоод зүүн чихнээс цус гарсан, мөн хамар хавдсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.Б аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулториор үзүүлэхэд болон яаралтай тусламж авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 106 190 төгрөг гарсныг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Эрүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 дугаартай дансаар эргүүлэн авна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
4. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би Бтэй танилцаад 2 орчим жил болж байна. Дундаасаа 2 хүүхэдтэй. Б зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, ажилсаг хичээнгүй, хүнд тусархуу хүн байгаа юм. Хаяадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, архи уухгүй байвал их сайн хүн байгаа юм, архи уухаараа жоохон тавьтаргүй, түргэн ууртай болчих гээд байдаг...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
5. Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 139 дугаар дүгнэлтэнд:
- Б.Бийн биед зүүн чихний урд хэсэгт няцарсан шарх, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Зүүн чихний урд хэсгийн няцарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33-34 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, х.х-ийн 53, 56-61 хуудас/
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №42 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-ын хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар И овогт Бийн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бйн Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн сүмбэр сум 3 дугаар баг, Баянбулагийн 3 дугаар гудамж 305 тоот хашаанд байрлах монгол гэр дотор Бйн Б “танай эхнэр чинь эр дагаад яваад байдаг” гэх үгэнд дургүйцэн, маргалдаж улмаар түүний нүүр, толгой хэсэгт урт түрийтэй хар өнгийн гутлаар 2 удаа цохиж, биед нь зүүн чихний урд хэсэгт няцарсан шарх, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б биед нүүр, толгой хэсэгт урт түрийтэй хар өнгийн гутлаар 2 удаа цохиж, биед нь зүүн чихний урд хэсэгт няцарсан шарх, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 139 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.Б гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Хохирогч Б.Б эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 106 190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Бэс 106 190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн түүнд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, хохирогч Б.Б хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 106 190 төгрөгийг гаргуулах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хос гутлыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохоор устгуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Б бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 2 ширхэг нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Б-ийн Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 03 /гурав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 106 190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн 2 ширхэг нэг хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ