Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2021/0015

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолын 1 болон 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Манай компани Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 7 сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, түүний хэрэгжилтийг ханган зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолын 1 болон 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд татгалзсан тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэх хэсгийг тус тус баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тогтоолын 1 болон 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, уг тогтоолын дагуу зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг буцаан олгосугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                             С.САЙНБИЛЭГ