Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            нэхэмжлэгч: дүүрэг, 6 хороо, 6-р хороолол, Бага тойруу гудамж, 26-р байр, 64 тоотод бүртгэлтэй, дүүрэг, 2 хороо, 40, 50 мянгатын С.Чоймболын гудамж, 55-р байр, 11 тоотод оршин суух, рд:, овогт ийн , рд:, овогт гийн нарын нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: Баянгол дүүрэг, 7 хороо, 3-р хороолол, 25-р байр, 30 тоотод оршин суух, рд:*******, ******* ******* овогт *******гийн *******т холбогдох,

 

            орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.*******, өмгөөлөгч Ө.*******, хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч  Д.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э. хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д., Д. нар шүүхэд гаргасан нэхэмжлэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д., Д. бид 2018 оны 12 сард өөрийн хүргэн Т.Энхтөрийн танил гэх Алтангэрэл овогтой Мандахтай уулзахад “Ц.******* гэх хүнээс 30.000.000 төгрөг зээлэх гэж байгаа, уг зээлийн барьцаанд та 2 байраа түр байрлуулаад өгөөч, таны байрыг ажил бүтсэний дараа буюу 2 сарын дотор чөлөөлөөд өгье гэсэн. Үүний дагуу 2018 оны 12 сарын 28-нд Ц.*******тай уулзахад “А.Мандах надаас 30.000.000 төгрөг зээлэх гэж байгаа, би барьцааны гэрээ хийдэггүй, байраа миний нэр лүү худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлчих” гэсэн. Тухайн өдөр дүүргийн тойргийн нотариатч дээр очиж дүүрэг, 2 дугаар хороо, 40, 50 мянгат С.Чоймболын гудамж, 55 дугаар байр, 11 тоот орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Байрыг бид гэрээгээр шилжүүлэхдээ 30.000.000 төгрөгийг Ц.*******аас аваагүй, мөнгө авах, худалдах зорилгогүйгээр шилжүүлсэн. Ингээд 2 сарын дараа А.Мандахтай уулзахад “Ц.*******ын ах Ц.Содном намайг ямар ажил хийдгийг мэдээд хөрөнгө оруулалт хийсэн, бид хамтран ажиллаж байна, одоогоор ашиг олоогүй” гэдэг. Үүнийг сонсоод мөнгө зээлсэн Ц.*******ын ахтай хамтран ажиллаж байгаа, зээлийн талаар асуудалгүй гэж ойлгосон. Бидний байрыг Ц.******* нь С.Нямсэлэнгэтэй 2019 оны 10 сарын 08-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 2019 оны 10 сарын 22- ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэнг сүүлд мэдсэн. Энэ талаар Ц.*******, С.Нямсэлэнгэ нар бидэнд хэлээгүй. С.Нямсэлэнгэ нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бидэнд холбогдуулан байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж, тус шүүхийн 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00883 дугаар шийдвэрээр тухайн байрны өмчлөгчөөр С.Нямсэлэнгэ улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан учраас Д.Мягмасүрэн, Д. биднийг байрнаас албадан чөлөөлүүлэхээр шийдсэн. Энэ шүүх хуралдаад бид оролцоогүй, хүргэн Т.Энхтөр зохицуулна гээд итгэмжлэл хийлгэсэн. Дээрх хэргийг шийдвэрлэх үед Д., Д. бид Ц.*******т холбогдуулан түүний бүртгэлтэй хаягт байрлах Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүгчийн захирамжаар хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд бид дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/01193 дугаар шийдвэрээр Ц.*******ыг эрэн сурвалжилж, Ц.*******ын хаягийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс тогтоож өгсөн. Ц.*******т бид байрыг худалдах зорилгогүйгээр өмчлөх эрхийг шилжүүлж, өөр хэлцлийг халхлавчлах зорилгоор байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иймд 2018 оны 12 сарын 26-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.....гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... 2018 оны 12-р сарын 27-ны өдөр миний дүү Ц.Содном надтай утсаар ярьж 30.000.000 төгрөгөнд зарах 1 өрөө байр байна авах уу гэхээр нь би юун байр вэ гэж асуухад банкны барьцаанд алдах гээд яаралтай зарах гэж байгаа гэсэн, авна гэвэл таны утасны дугаарыг өгчихье гэхээр нь тэгээ тэг гэж хэлээд байж байтал 1 залуу утсаар холбогдож, бид уулзахаар тохирсон. Ингээд дүүргийн гадаа очиход 2 залуу ирсэн байсан. Би тэр 2 залуугаас байр та нарын нэр дээр байдаг уу, гэрчилгээ нь байна уу гэж асуухад аав ээж 2-ын нэр дээр байдаг, бид хүүхдүүд нь, аав ээж 2 банкны барьцаанд тавьчихсан байгаа та авна гэвэл зээлээ чөлөөлнө, банк зээлээ бэлнээр авна гэсэн тул бэлэн мөнгөтэй очих ёстой гэсэн. Тиймээс Хан-Уул дүүргийн Ариг банкин дээр уулзахаар болоод салсан. Маргааш буюу 2018 оны 12-р сарын 28-ны өглөө нь би өөрийн банкин дахь данснаас 20.000.000 төгрөг бэлнээр авч Ариг банкин дээр очиход байрны эзэн гэх Д., Д. болон хүүхдүүд нь гэх Энхтөр, Мандах нар ирсэн байсан. Бид зээлийн эдийн засагчийн өрөөнд хамт орж зээлийг бодуулахад зээл, зээлийн хүү нийлээд 19.600.000 төгрөг болсоныг нь бэлнээр төлөөд тэндээсээ гарч тус тусын машинаар дүүргийн Барилгачдын талбайн арын Нотариатын газар очиж орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж батлуулаад тус дүүргийн нэг цонхны үйлчилгээ орж орон сууцны нэр шилжүүлэх материалаа өгөөд үлдэгдэл мөнгийг нь гэрчилгээ гарахаар өгөхөөр тохирсон. Ингээд 2018 оны 12-р сарын 31-ний өдөр гэрчилгээ гарч банкны зээл, нотариатын үйлчилгээнд өгсөн мөнгөө хасаад 10.353.000 төгрөгийг хүү Энхтөр, Мандах нартай цуг явж АТМ-аас шилжүүлж өгсөн болно. Би дээрх хүмүүсийн хэнийг нь ч таньдаггүй, Д., Д. нартай уулзаад явж байхдаа ямар нэгэн яриа тохироо хийгээгүй, би тэр 2-ыг байраа заавал надад зар гэж шаардаагүй, бид нарын хооронд өр төлбөр, өшөө хонзон байхгүй. Хүүхдүүд нь ч аав ээжийгээ хүчээр айлган дарамталж байр сууцыг нь заруулж байгаа байдал ажиглагдаагүй. Тэр хүмүүс хоорондоо юу тохиролцож, манай дүүтэй юу ярьсныг нь бол би мэдэхгүй. Би тэр хүмүүсийн хэлсэн шиг барьцаа зээлийн ажил хийдэггүй. Банкны зээлээ төлөөгүй удсан тул хураагдах гээд зээлээ төлөөд үлдэгдэл мөнгөөр нь хүү Энхтөр нь бизнес хийх гэж байгаа гэж надад ойлгуулсан. Би байраа банкинд хураалгаснаас хурдан хямд зарчихъя гэж байгаан байна л гэж ойлгосон. Би дээрх хүмүүсийг байраа олхоороо гарчихна гэж бодоод яаруулаагүй, гэтэл арай л удаад байхаар нь тэр хүмүүсээ гаргаж өг гэж дүүд хэлсэн, дүү миний таньдаг хүмүүс байгаа юмаа хүлээчих л гээд байсан, би сүүлдээ уурлаж мөнгөө олж авъя гэх болсон тул дүү Нямсэлэнгэ гэдэг хүнтэй холбож өгч тухайн хүнд байрыг зарсан болно. Харин ч би тэр хүмүүсээс нэг төгрөгний түрээс авалгүй 10 сар байрандаа суулгасан байна. Дээрх хүмүүс нь надад өөрсдийн хүсэл сонирхлын дагуу орон сууцаа худалдсан болохыг нотлох үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, миний өмчлөлд байсныг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ болон эд хөрөнгөтэй эсэх лавлагааг хавсаргалаа.....гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д., Д. нар нь хариуцагч Ц.*******т холбогдуулан  2018 оны 12 сарын 26-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны үнэ 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.