Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/02470

 

 

 

 

 

    2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/02470

     Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: дүүрэг, 1 хороо, Толгойт 85-р гудамж, 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо -д амьдарч байгаа гэх, рд:, овогт вын *******ныг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ы ирүүлсэн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ******* дүүрэг, 18 хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж хд-86/2 байр 63 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ******* дүүрэг, 1 хороо, 52-р байр, 67 тоотод оршин суух, рд:ч*******, ************** овогт *******ийн *******д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Э.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....

 

.....гэв.

            Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....

.....гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.      

                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******н хариуцагч Э.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.*******н, хариуцагч Э.******* нар 2006 оны 4 сарын 05-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 3 сарын 10-ны өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, 2008 оны 9 сарын 23-ны өдөр охин Э.******* төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-10 дугаар тал/

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн охин Э.*******г эх Э.*******ын асрамжид үлдээж, эцэг Д.*******наас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хүүхдийн сэтгэл санааны байдлыг харгалзан үзэж асрамжийн талаархи саналыг хүүхдээс авалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт вын *******н, ************** овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн охин Э.*******г эх Э.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн, 13 настай, охин Э.*******г 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг Д.*******наас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ