Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа,

хохирогч Т.*******, С.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307000840040 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн д түр оршин суух, урьд

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар сольсон,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ХМШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 047 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 4 сар  26 хоногийн хорих ялаар сольсон, уг ялыг эдэлж дууссан,

******* овогт *******ийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна Т.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт гар болон хөлийн өвдөг хэсгээрээ цохиж ухархайн гадна ясны сэлтэрсэн хугарал, хоншоорын хөндийд урд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөг, зүүн чихний сувгийн гадна доод хэсэгт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны  02 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Налайх дүүргийн хороо, ийн сүмийн ойролцоох засмал замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.*******ын эзэмшлийн Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ташуураар цохин хагалж устгасан, мөн дээвэр, урд буфер, баруун, зүүн дээд мөр зэргийг ташуураар цохиж гэмтээн бусдад нийт 1,301,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “2024  оны 02 дугаар сарын 07-ны өдөр караокегийн урд явж байгаад П.******* нартай тааралдаж, мөргөлдсөнөөс болж муудалцсан. Тэгээд морьтойгоо харьж явах замдаа ахын машиныг ташуураараа цохиж, гэмтээсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тухайн үед ухаанаа алдсан байсан.” гэв.

Хохирогч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Найзуудтайгаа 2-3 шил архи уусан. Тэгээд караокед дуулаад гарч яваад шүүгдэгч Б.******* нартай таарсан. Тэгээд Б.*******д цохиулсан. Намайг өвдөглөсөн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан цохиулаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Хохирол төлбөрийн хувьд нэг сарын хугацаанд эмнэлгээр явсан. Эхнэрийнхээ дансаар төлбөр төлсөн болохоор дансны хуулга авсан. Өөр баримт байгаа ч удчихсан болохоор бичиг нь арилчихсан. Надад дансны хуулганы баримт  л байна... Би дансны хуулга дээр байгаа үнийн дүнгээ гаргуулах хүсэлтэй байна: Нийт 5.000.000 төгрөг болсон ба уг үнийн дүнг гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр өглөөний 8 цагаас жуулчин аваад Цонжин болдог ороод морь унуулж байхад тал жуулчид маань ийн сүм үзэхээр болсон. Тэдгээр хүмүүсийг үзүүлээд буцаж байхад урдаас согтуу морьтой гараад ирсэн. Хажууд ирэхээр нь цонхоо буулгад хартал маш согтуу байсан. Сайхан хаваржиж байна уу гээд мэндлэхэд “-Монголоос олоод аваарай” гээд ташуураараа ташуурдсан. Тэгээд цонх маань хагарчихсан. Тэгээд зугтаах санаатай явж байтал машинтайгаа жалга руу унаад байж байтал 10 гаран казак залуу гарч ирээд намайг түрж гаргасан. Түрүүлээд замгүй газар явж байсан чинь дахиж гарч ирээд ташуураараа миний мөр лүү цохисон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс зөрчлийн талаарх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-9/, Хохирогч П.*******гийн мэдүүлэг /хх-18,19-20, 22, 95-96/, гэрч н.ын мэдүүлэг /хх-24, 28, 103-104/, гэрч н.гийн мэдүүлэг хх-24, гэрч н.ийн мэдүүлэг /хх-38/, хүний биед хийсэн шинжээч эмчийн дүгнэлт №91 /хх-46-47/, мөрдөгчийн таньж олгох ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд /хх-12-15,97-100/, С.*******ын мэдүүлэг, хохирогч П.*******д Эрүүл мэндийн даатгалаас олгосон санхүүжилтийн баримт хх-66, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын мэдүүлэг хх-122-123, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн хэргийн тухайд гэмт хэргийн талаарх дуудлага хүлээн авсан тэмдэглэл хх-135, хохирогч С.*******ын мэдүүлгүүд /хх-140-141, 144, гэрч н.гийн мэдүүлэг /хх-151-152, 159-160/, гэрч н.ын мэдүүлэг /хх-155-156/, Вендо компанийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №47222 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-166-170/, тээврийн хэрэгсэлд үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-161-162/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан талаарх баримт буюу иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн лавлагаа зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд хохирогч П.*******гийн зүгээс эмнэлгийн баримт байгаа гэх боловч шүүх хуралдааны явцад ямар нэгэн баримт гаргаж өгсөнгүй. Иймд хохирогч П.*******гийн эрүүл мэндийн даатгалын сангаас 2.953.150 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх, мөн хохирогч П.******* нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох журмын дагуу  шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргаж байна. Хохирогч С.*******д 1.301.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд одоогоор уг хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч нь хохирогч С.*******д 1.301.600 төгрөгийн хохиролтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шаргал өнгөтэй суран оосортой нэг ширхэг ташуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт хариуцсан комисст хүлээлгэн өгч, устгуулах санал гаргаж байна ...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэгт холбогдсон цагаас хойш гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогч П.*******д 1.301.600 төгрөг, хохирогч С.*******д 2.953.150 төгрөгийг шүүгдэгчээс  гаргуулж, олгуулах саналтай байна. Эд мөрийн баримтын хувьд шүүгдэгчид буцаан олгуулах саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна Т.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт гар болон хөлийн өвдөг хэсгээрээ цохиж ухархайн гадна ясны сэлтэрсэн хугарал, хоншоорын хөндийд урд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөг, зүүн чихний сувгийн гадна доод хэсэгт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны  02 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Налайх дүүргийн хороо, ийн сүмийн ойролцоох засмал замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.*******ын эзэмшлийн Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг ташуураар цохин хагалж устгасан, мөн дээвэр, урд буфер, баруун, зүүн дээд мөр зэргийг ташуураар цохиж гэмтээн бусдад нийт 1,301,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.*******гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 19 цагийн үед зам дагуу Буян Налайх руу алхаж байх үед хажуугаар өнгөрч явсан 20-25 насны залуустай мөргөлдөөд өнгөрсөн чинь тухайн залуус уурлаад хэрүүл хийцгээж байгаад тэр хүмүүсийн нэг нь манай найзыг цохиж зодоод эхэлсэн. Би зодоон эхлээд нэг өндөр том биетэй залууд цохиулаад 30-40 орчим минут ухаан алдсан. Намайг сэргэхэд зодолдсон хэвээр байхаар нь зугтъя гээд зугтацгаасан...Би өмнөх мэдүүлгээ санаж байна. Би өөрийн алдагдсан гинжийг олсон тул ямар нэгэн гомдол, санал байхгүй байна. Намайг зодсон гэх өндөр, том биетэй залуу аль хэсэгт цохисныг сайн санахгүй байна. Баруун гараараа нэг удаа цохих шиг болсон, өөр зүйл санахгүй байна. Содон шинж тэмдэг гэвэл бусдаасаа нэлээд том биетэй, 175-185 орчим өндөртэй, булчинлаг залуу байсан... намайг баруун гараараа нэг удаа цохих шиг болсон, өөр зүйлийг санахгүй байна. Бусдаасаа нэлээд том биетэй, 175-185 орчим өндөртэй, булчинлаг залуу байсан. Саяхан нэр нь ******* гэдгийг мэдсэн...Би хэрэг болсны дараа цагдаа дээр тухайн хүмүүс ирсэн байхад хамгийн том биетэй нь ******* байсан ба тухайн үед намайг цохисон гэх хүн надаас өндөр том биетэй байсан. ******* нь миний биед гэмтэл учруулсан хүнтэй биеийн хэмжээ ойролцоо байсан...” гэх мэдүүлэг /хх-18-22, 95-9 тал/,
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.гийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр караокеноос гараад явган хүний зам руу ороод 4 үүлээ зэрэгцээд алхаж явтал урдаас бас 4-5 залуу зэрэгцээд алхаж ирж явсан ба зөрөхдөө мөргөлдөөд зөрсөн чинь л нөгөө залуучууд “та нар яагаад байгаа юм” гээд хоорондоо маргалдсан. Би хэнд цохиулснаа мэдэхгүй байна. Газар унахад, дээрээс хүмүүс өшиглөөд байсан ба би босоод зугтаахад зам дээр ******* доошоо хараад унасан байхаар нь очоод босгоход нүүр нь тэр чигтээ цус болсон, асфальтан зам дээр зулгарсан бололтой байхаар нь шууд дээш нь харуулаад, цагдаа болон эмнэлэг дуудсан...Миний биед гэмтэл учраагүй. Эмнэлэгтэй холбоотой бичиг баримт байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, учир нь гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх--24 дүгээр тал/,
  3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.ын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бид нар дуулж дуусаад караокеноос гарцгаасан. аас цувраад гадаа гарч байсан. Би хамгийн урд нь явж байгаад эргээд харсан чинь найзууд зодолдож байсан ба найз ******* газарт уначихсан, хажууд нь том биетэй залуу өшиглөчихсөн зогсож байсан. Би туслахаар очиход тэр залуу намайг ална шүү гээд хөөх шиг болохоор нь би зугтаж байгаад халтирч унасан. Би уначхаад босож ирээд эргэж хартал манай найзууд зодохоосоо илүү зодуулаад байгаа юм шиг харагдахаар нь буцаж гүйж очсон чинь намайг хэдэн залуу шууд зодож эхэлсэн. Би зодуулж байгаад зугтсан ба эргээд харсан чинь ******* дээр манай нэг найз очсон байсан... Миний урьд өгсөн мэдүүлэг дээр *******г газар унасан байхад нь том биетэй залуу өшиглөөд зогсож байсан гэж мэдүүлсэн байгаа. Энэ нь утгын алдаатай болсон байна. Одоо, яг бодоод байхад яг *******г өшиглөж байсан эсэхийг мэдэхгүй байгаа, сүүлд ******* ухаан алдсан байхаар нь *******г өшиглөж байсан юм болов уу гэж бодож байснаа хэлэхэд тэгж бичигдсэн байна. Би *******гийн биед хэн гэмтэл учруулсан болохыг сайн мэдэхгүй байна. Нэг хүн доошоо тонгойсон, урд нь том биетэй залуу бариад авсан, доороос нь өшиглөөд, дээрээс нь цохиод байхыг хараад өөдөөс нь болиоч гээд хашхираад гүйгээд очиход тэр том биетэй залуу эргэж хараад, над руу дайраад ална шүү гээд хөөсөн. Би зугтаахад тэр залуу араас жоохон хөөснөө болиод буцаад эргэхээр нь би бас эргээд хартал ******* газар хэвтсэн, хажууд нь цагдаа, эмнэлэг дуудаарай гээд орилоод зогсож байсан. Том биетэй өшиглөж, цохиж байсан хүнийг танихгүй байгаа шалтгаан бол тухайн үед 17 цаг өнгөрч байсан. Гэгээ дөнгөж тасарч байсан болохоор юм сайн харагдахгүй, дээрээс нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн том биетэй залуу наад талд нь, зодуулж байгаа нь цаад талд нь байсан болохоор сайн анзаарч хараагүй. *******г бол том биетэй залууд хөөгдөж байгаад эргээд хартал “******* босоорой” гээд орилсюд байхаар нь дөхөж очихдоо сайн лавлаад харахад ******* гэдгийг таньсан...” гэх мэдүүлэг /хх-26, 28, 103-104 дүгээр тал/,
  4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ийн өгсөн: “...Тухайн залуучууд караокеноос бүгдээрээ чанга чанга яриад гарч ирсэн ба хажуугаар нь зөрөхөд, мөрлөлөө гээд хоорондоо маргалдсан. Ер нь бол бид нар хоорондоо маргалдаад, бүгд нэг нэгийгээ барьж аваад зууралдаад маргалдсан. Айхтар бол зодоон цохион болоогүй... Бид нар яг нэг нэгээрээ зууралдаж аваад зогсож байсан болохоор хэн хэн зодолдсоныг хараагүй. Гэхдээ нэг нэгээрээ барьцалдаж авсан болохоор *******тай тэр залуу зууралдаж авсан байх, тэгээд л цохиход унасан болоод ******* над дээр ирээд “нэгийг цохисон чинь уначихлаа” у гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Яг цохиж, зодохыг нь бол хараагүй...Түрүүлээд хэн цохисныг нь санахгүй байна. *******, Баттөмөр бид гурав зодолдоод *******гийн найз охин Нэргүй, жолооч залуу хоёр зугтаад явсан. Бид гурав зодолдож байхад хэн цохисныг нь мэдэхгүй, зодолдож байсан залуучуудын нэг нь ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-36-38 дугаар тал/,
  5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 91 дугаартай “...Т.*******гийн биед баруун нүдний ухархайн гадна ясны сэлтэрсэн хугарал, хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөг, зүүн чихний сувгийн гадна доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-46-47 дугаар тал/,
  6. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.*******ын “...Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Налайх дүүрэг хороо, ийн сүм гэх газраас гадаад 4 жуулчинтай гарч явсан. Тухайн үед 4 жуулчнаа Баянгол зочид буудалд хүргэж өгөхөөр явж байсан. Би уг газраас гараад засмал зам ороод 3-4 орчим км явж байтал замын голд гэнэт морьтой хүн гуйваад гараад ирсэн. Тухайн хүн нь зам хаагаад зогссон. Би зам дээр зогстол тухайн хүн миний машины цонхон дээр морьтойгоо ирэхээр нь би “Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу” гэсэн. Тэгтэл тухайн үл таних хүн чи намайг “Монголоос олоод аваарай гээд миний машины цонхыг суран ташуураараа ороолгоод байсан. Тухайн үед миний машины цонх цуурсан. Тэгээд машин тойроод ороолгоод байхаар нь би хөдөлгөсөн. Тэгтэл морьтойгоо урдаас гараад ирэхээр нь би баруун тийшээ жолооны хүрдээ дартал жалга руу машинтайгаа орсон. Тэгтэл араас замаар явж байсан 3 машинтай залуучууд ирээд миний машиныг түрж гаргаж өгсөн. Хүмүүсээс зайтай очоод зогстол нөгөө морьтой хүн урдаас дахин гарч ирээд модон ташуур бариад “одоо чамайг жинхэнээсээ ална” гээд машины цонхыг цохиод хагалсан, машин тойроод дээвэр хэсэг рүү цохиод байсан. Тэгтэл араас хүмүүс ирээд удалгүй цэнхэр дээлтэй нэг морьтой хүн ирээд аваад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн хүн нь улаан дээл өмссөн, 30 орчим насны шар өнгийн царайтай залуу байсан. Тухайн хүн нь хүрэн морь унасан байсан. Тухайн хүнийг машины цонх хаглахаар нь би бууж барих гэтэл миний гар руу өшиглөж ташуурдсан. Миний биед зовуурь бага байна. Тухайн хүн нь миний машины цонхыг хагалж, дээвэр хэсгийг гэмтээсэн. Маш их согтуу гуйваад байсан...Тухайн үед автомашин суран ташуураар ороолгоход нь би урдуур нь орсон. Надад ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-140-144 дүгээр тал/,
  7. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ын өгсөн: “...мориныхоо эмээлийг авч байтал урд айлын хүүхэд ******* ах машин зам дээр хүмүүстэй муудалцаад байна гэж хэлсэн. Тэгээд би морио унаад очтол нэг ягаан өнгийн машинтай хүмүүс засмал зам дээр машин нь зогссон, 4 гадаад хүн зам дээр зогссон, жолооч гэх хүн нь машин дотроо сууж байсан. Харин ******* ах машин тойроод морио унаад жолоочийг гараад ир гээд байсан. Тэгээд би шууд ******* ахыг аваад гэр рүүгээ явсан. Тэгээд ахыг гэртээ очоод унтуулсан. Тухайн үед уг машины урд салхины шил хагарсан, дээвэр нь хонхойсон байсан. Би тухайн хүмүүстэй огт юм яриагүй, шууд ах *******г аваад явсан. Тухайн үед машины цонх, дээврийг ******* ах эвдэж гэмтээсэн шинжтэй байсан. Би яг гэмтээж байхыг бол хараагүй. Тухайн үед ******* гартаа модон ташуур барьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-155-15 тал/,
  8. Вендо ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 47222/ДД№29311458 дугаартай “...нийт 1,301,600 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-166-170 дугаар тал/
  9. Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 0 сарын 23-ны өдрийн 34/60 дугаар “...Т.*******д эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2,953,150 төгрөгийн санхүүжилт олгосон...” гэх албан бичиг, хавсралт /хх-65-6 тал/,
  10. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоол, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ХМШЗ/02 дугаар захирамж /хх-67-75 дугаар тал/,
  11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-125-129, 209-211/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******г ийн бие махбодод хүндэвтэр хохирол, хохирогч С.*******д 1,301,600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2,953,150 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.******* нь “...Б.*******гаас хохиролд 3,000,000 төгрөгийг хүлээн авахаар тохиролцсон, хохирлыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх, хохирогч С.******* нь “...Б.*******гаас хохиролд 1,301,600 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй болно...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 2,953,150 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв..

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.******* нь хохирогч нарт төлөх төлбөргүй эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.953.150 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөртэй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг ташуурыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт хариуцсан комисст хүлээлгэн өгч устгуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд оног оногдуулсан 320 цаг болон 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 580 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 14 хоногийн хугацаанд цагдан хоригдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 468 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сольж, хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ олгох дүгнэлтийг тус тус гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө  илэрхийлсэн тул эрүүгийн хариуцлага анхаарч үзнэ үү. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын ялыг шүүгдэгч Б.*******д тохирсон ял шийтгэл байна гэж үзэж байна.  Ингэхдээ нийтэд тустай ажил хийх ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улсын яллагч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар шаргал өнгийн суран оосортой 1 ширхэг ташуур хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон 13 хоногтой, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Б.*******д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтэн нийт 580 /таван зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн суран оосортой 1 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  3. Шүүгдэгч Б.*******гаас 2,953,150 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ