Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.*******,

хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.*******,

хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Г.*******, 

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******, овогт ын *******, овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2307001550273 дугаартай 4 хавтаст хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.  Монгол улсын иргэн, -ны өдөр дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүрэг , тоотод оршин суух хаягтай, урьд

Багахангай, дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

овогт ийн ******* /РД:/

2.  Монгол Улсын иргэн, -ны өдөр дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт дүүргийн , тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

овогт ын ******* /РД:/

3.  Монгол Улсын иргэн, -ний өдөр аймгийн Дарьганга суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн , тоотод оршин суух хаягтай, урьд

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

овогт гийн ******* /РД:/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* Т.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 140.6 килограмм хэмжээтэй ноолуурыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 17,223,500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн яллагдагч Б.*******, Т.*******, С.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө дүүргийн , тоотод хашаанд байрлах иргэн Ц.ийн эзэмшил, өмчлөлийн төмөр вагончикийн цоожийг эвдэн нэвтэрч, 3,150,000 төгрөгийн үнэ бүхий 150 килограмм зэс, 120 килограмм гууль зэргийг,

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт нэвтэрч, 4,384,200 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг,

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг // ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрийн хашаан дотор байсан контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 35,717,850 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг зэсэн зүрхэвч, 3 ширхэг зэсэн шланкыг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө уг хашаанд байсан “” ХХК-ийн контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 28,108,086 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зэсэн зүрхэвч, 2 ширхэг зэсэн шланк, 20 ширхэг хайлуулах тогооны холболт, 8 ширхэг КК зэс холболт зэргийг,

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн түүхий эд авах цэгийн агуулахын цоожийг эвдэн нэвтэрч, 4,250,000 төгрөгийн үнэ бүхий 250 килограмм зэс, 100 килограмм гууль зэргийг,

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн далд уурхайн объектын хашаанд байрлах контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 2,099,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг цахилгаан хөрөө, 80 килограмм зэс, 100 метр кабелийн утас, 3 ширхэг гар сүх зэргийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 77,709,136 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ газрын үнэлгээ нь 3.000.000 орчим төгрөг болох ба шүүгдэгч нарын зүгээс 2 газрыг авсан, өр төлбөргүй гэдэг талаар хэлээд өгөөч гэж байна. Би өөрөө сайн мэдэхгүй байна. Одоо 17.000.000 төгрөгийн эд зүйлээ алдаад, 6 сая төгрөгийн газрыг 17.000.000 төгрөгийн эд зүйлтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлнэ гэдэг асуудалтай байна... Хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч ХХК-ийн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнөх шүүх хуралдааны завсарлагаагаар хохирол өр төлбөр барагдуулахаар 2 хүний төлөөлөл болж өмгөөлөгч нь ирж уулзсан. Шүүгдэгч С.*******гийн хувьд хохирлоо барагдуулах шинжгүй байна. Хохирлоо л барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирлоо хурдан барагдуулах хүсэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Б.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би 2023 оны 05 дугаар сарын 24-25 шилжих шөнө Т.******* найзтайгаа хамтраад энд ноолуур авдаг цэг байдаг юм байна. Ийшээ орж ноолуур үзэх үү гэдэг санаа нийлээд контейнер луу ороод ноолуур авсан. Тэр ноолуурыг аваад Багануур ороод ноолуур авдаг цэгт аваачиж өгсөн. 63 77 гээд Банк бус дээр байдаг эгчийн машинаар авч явсан. Дараа нь 2023 оны 08 дугаар сарын 02-03 шилжих шөнө дүүргийн энгэр шандын түүхий эд авах цэг рүү орж 8 шуудай түүхий эд буюу зэс, гууль авсан. С.******* Городокд байдаг ба явах замдаа харсан юм байна лээ. Энд түүхий эд байдаг юм байна, эндээс зэс авъя гээд авсан. Маргааш өглөө нь хот явж тушаагаад, мөнгийг нь хувааж авсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Т.*******, С.******* нарт дүүргийн 5 дугаар хороонд байрлах ард Жанчивлан гээд газрын дэлгүүр лүү явъя гэсэн ба энэ талаар С.******* мэддэг байсан. Т.*******, С.******* бид гурав очиж үзээд, тэр шөнөдөө очиж цонхны хаалтыг нь эвдэж, тийшээ Т.*******, С.******* нар орсон. Дотроос нь над руу шуудайтай юм өгөөд, би машиндаа ачаад явсан. 2023 оны 08 дүгээр сарын 17-18 шилжих шөнө найз Т.*******, С..*******гийн хамт шааргиний үйлдвэр байдаг гээд тийшээ очсон. Тэр контейнер лүү орж зэс авч өгсөн. Машин луугаа ачиж өгөөд руу явсан. 2023.08.18-ны өдөр дахиад тэр үйлдсэн яваад 2 сэндвичийн дунд байдаг контейнер луу орж зэсэн төрлийн 100 гаран грамм зэс аваад маргааш нь тушаасан. Нийт 2 сая гаран төгрөг авсан ба 3лаа хувааж авсан. Харин зэсэн шаланкийг аваагүй ба нийт 100 гаран кг зэс аваад Улаанбаатар хот руу аваачиж тушаасан. руу С.******* Т.******* бид 3 хашааг нь давж ороод, цоожийг нь эвдлээд  авсан. Мөн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр далд уурхай луу хашаан доогуур нь орж 50 зэс утас, хөрөө авсан. Тэдгээрийг зарж үрэгдүүлсэн...” гэв.

Шүүгдэгч Т.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “....******* бид хоёр нь 2023 оны 05 дугаар сарын 24-25 шилжих шөнө ******* гээд ХХК-ийн контейнерыг  хашаа дотор байдаг ноолуураас хууль бусаар хулгайлж авсан ба талыг нь Багануурт, талыг нь Говь-Сүмбэрт аваачиж тушаасан. Би хүнээс хүүтэй мөнгө зээлчихсэн байсан ба тэрийгээ өгсөн. Дараа нь 2023 оны 08 дугаар сарын 02-03-ны өдөр шилжих шөнө С.*******, Б.******* бид 3 Энгэр шандад байрлах түүхий эдийн цэгийг олсон. Гараашийг нь эвдэж ороод зэс гууль авч хот руу аваачиж зарсан. 2023 оны 08 дугаар сарын 14-15 шилжих шөнө бид гурав Ар Жанчивланд байдаг дэлгүүрийн торыг нь эвдээд, цонхыг нь эвдэж ороод архи тамхи зэрэг ахуйн барааг хулгайлж авсан. Идэж уух зүйл авъя гэж очоогүй. Бид нарт С.******* орлоготой, мөнгө ихтэй дэлгүүр байна гэж хэлэхээр нь орсон. Ороход мөнгөгүй байхаар нь идэж уух зүйл аваад гарсан. Хэд хоногийн дараа 2023 оны 08 дугаар сарын 17-18 шилжих шөнө төмрийн үйлдвэрийн хашаан дотор байсан контейнерын хаалгыг эвдэж ороод зэс, төмөр авсан. 2023 оны 08 дугаар сард дүүргийн гүний уурхайд байсан контейнерыг эвдээд дотор байсан эд зүйлийг авсан. ийг бас хашаан дотор байсан гараашийг эвдэж ороод бид 3 хууль бусаар хулгайлж авч хот руу түүхий эд авдаг газар аваачиж зарсан. 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр торон доогуур ороод хашаан дотроос нь цахилгаан багаж, цахилгаан утас зэрэг эд зүйлийг хууль бусаар авсан. нд байрлах түүхий эдийн хашаан дотор байсан амбаараас мөн түүхий эд зүйл авсан...” гэв.

Шүүгдэгч С.******* шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд дурдсан бүх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-12 дугаар хуудас/, Хохирогч Г.*******ийн мэдүүлэг /1хх-ийн 15-16 дугаар хуудас/,  хохирогч Г.*******ээс гаргаж өгсөн ноолуурын бүртгэлийн гар бичмэл /1хх-ийн 21-23 дугаар хуудас/, гэрч Л.ын мэдүүлэг /1хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /1хх-ийн 43 дугаар хуудас/, Хаан банкны 29/8519 дугаартай албан бичгээр ирүүлсэн сиди /CD/-д үзлэг хийсэн тэмдэглэл, Б.ын Хаан банкны тоот дансны орлогын мэдээлэл /1хх-ийн 80-85 дугаар хуудас/, “Вендо” ХХК-ийн Н23-30 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 64-70 дугаар хуудас/, Яллагдагч Б.ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 115-121 дүгээр хуудас/, Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 219-221 дүгээр хуудас/, Хохирогч Ц.ийн мэдүүлэг /1хх-ийн 224 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ийн НД-23-148 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 226-229 дүгээр хуудас/, Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 45-48 дугаар хуудас/, Хохирогч Э.ы мэдүүлэг /2хх-ийн 51-52 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн НД-23-143 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 67-73 дугаар хуудас/, Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 141-146 дугаар хуудас/, Хохирогч Б.*******гийн мэдүүлэг /2хх-ийн 150-152 дугаар хуудас/, Хохирогч Б.*******ы мэдүүлэг /2хх-ийн 164-165 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн НД-23-164 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /2хх-ийн 172-173 дугаар хуудас/, Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 45-46 дугаар хуудас/, Хохирогч Д.ын мэдүүлгүүд /3хх-ийн 49, 51 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ийн НД-23-191 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3хх-ийн 71-74 дүгээр хуудас/, Хохирогч П.ын мэдүүлэг /3хх-ийн 213-214 дүгээр хуудас/,  “Дамно” ХХК-ийн НД-24-21 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3хх-ийн 217-220 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлан тогтоол /хх-7/, яллагдагчаар татсан тогтоол /хх-189, 2хх-1/, гэрчээр өгсөн Б.ын мэдүүлэг 239, аймгийн прокурорт газраас шүүгдэгч нарыг яллагдагчаар татсан тогтоол 2хх-113, яллагдагчаар татсан тогтоол /3хх-203, 4хх-3/, шүүгдэгч С.*******, Т.******* нарын урьд урьд шийтгүүлэгдсэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны шийтгэх тогоол 5-хх-42, шүүгдэгч Б.ын хувийн байдал буюу ажил эрхлэлттэй холбоотой 6 хуудас баримтыг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж Б.*******, Т.*******, С.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* Т.******* нар бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 140.6 килограмм хэмжээтэй ноолуурыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 17,223,500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нар бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө дүүргийн , тоотод хашаанд байрлах иргэн Ц.ийн эзэмшил, өмчлөлийн төмөр вагончикийн цоожийг эвдэн нэвтэрч, 3,150,000 төгрөгийн үнэ бүхий 150 килограмм зэс, 120 килограмм гууль зэргийг,

2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт нэвтэрч, 4,384,200 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг,

2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг // ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрийн хашаан дотор байсан контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 35,717,850 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг зэсэн зүрхэвч, 3 ширхэг зэсэн шланкыг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө уг хашаанд байсан “” ХХК-ийн контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 28,108,086 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зэсэн зүрхэвч, 2 ширхэг зэсэн шланк, 20 ширхэг хайлуулах тогооны холболт, 8 ширхэг КК зэс холболт зэргийг,

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн түүхий эд авах цэгийн агуулахын цоожийг эвдэн нэвтэрч, 4,250,000 төгрөгийн үнэ бүхий 250 килограмм зэс, 100 килограмм гууль зэргийг,

2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн далд уурхайн объектын хашаанд байрлах контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 2,099,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг цахилгаан хөрөө, 80 килограмм зэс, 100 метр кабелийн утас, 3 ширхэг гар сүх зэргийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 77,709,136 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь:

  1. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-8-12 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.*******ийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн орчим баатар залгаад контейнерт байсан ноолуурыг хулгайлсан байна гэж хэлсэн. Би баатараас тодруулж асуухад “2023 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчим ноолуураа аваад контейнерт хийж түгжээд хаалгыг нь машинаараа хааж тавиад унтсан, тэгээд өглөө сэртэл машиныг маань хөдөлгөсөн байдалтай контейнерын түгжээг эвдэж хулгай ороод тань руу залгасан” гэж надад хэлсэн. Манай байгууллага хяналтын камертай бөгөөд контейнер руу харсан камерыг маань хөдөлгөөд дээш харуулсан байсан. Манай байгууллагаас 140.6 кг ноолуур алдагдсан...” гэх мэдүүлэг,

/1хх-15-19 дүгээр тал/

  1. “Вендо” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Н23-30 дугаартай “...ноолуур 17,223,500 төгрөг...” гэх дүгнэлт,

/1хх-64-70 дугаар тал/

  1. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-219-221 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.ийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед босоод гэрээс гартал манай цоожтой байсан зэс, гууль хураачихсан вагончикийн хаалгыг онгойлгоод дотор нь байсан 150кг зэс, 120кг гууль хулгайд алдагдсан байсан. 2023 оны 08 дугаар сарын 03-ны орой ажлын цаг тараад 22 цагийн орчим вагончик руу хийж хураасан...” гэх мэдүүлэг,

/1хх-224 дүгээр тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн НД-23-148 дугаар “...зэс, гууль нийт 3,150,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/1хх-226-229 дүгээр тал/

  1. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/2хх-45-48 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ы өгсөн: “...Манай нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр 2022 оны 07 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 14-15- нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орж эд зүйл авч явсан байсан. Манай дэлгүүрт худалдаалдаг 103 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ахуйн бараа, архи, тамхи, нөүтбүүк, Редми гар утас, камерын сервер, бэлэн мөнгө 50,000 төгрөг нийт 6,361,500 төгрөгийн үнэ бүхий зүйл алдагдсан байна...” гэх мэдүүлэг,

/2хх-51-55 дугаар тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ТЦ-23-143 дугаар “...нэр бүхий 113 зүйл нийт 4,384,200 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/2хх-67-73 дугаар тал/

  1. 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/2хх-141-146 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнө 03 цаг 20 минутын орчим манай төмрийн үйлдвэр дотор байрладаг улаан енгийн 40 тонны контейнер дотор байсан 12 ширхэг зэсэн зүрхэвч, 3 ширхэг 32 өргөнтэй шланк эд зүйл хулгайд алдагдсан. Улаан өнгийн 40 тонны контейнерын цоожийг нь эвдэж орсон байсан. Тухайн үед би үйлдвэрийн байрны дотор хонож байсан. Манай ажилчид бүгд байсан. Тухайн контейнер үйлдвэрийн байрнаас 6-7 метрийн зайтай, амрах байрнаас 2-3 метрийн зайтай тэнд хулгай орсон гэдэг зүйлийг мэдээд цагдаад мэдэгдсэн. 2023 оны 05 дугаар сарын 10-ны үеэр БНХАУ-аас захиж авчирсан. Шууд буулгаж контейнер РУУ оруулж байсан. Сүүлд 7 сарын сүүлээр харсан, тэгэхэд байсан. Контейнерыг би хариуцдаг...” гэх мэдүүлэг,

/2хх-150-154 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.*******ы өгсөн: “...Оптималь метал ХХК-ийн менежер ажилтай, байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэрэгг итгэмжлэлээр оролцож байна. Манай байгууллагаас 6 ширхэг зэсэн зүрхэвч, зэсэн шланк 2 ширхэг, зэсэн тогооны холбоо 20 ширхэг, зэсэн КК холболт 8 ширхэг зэрэг эд зүйл алдсан. Тухайн алдагдсан эд зүйлийг зарж борлуулсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаас үнэлсэн үнээр бодож тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

/2хх-164-165 дугаар тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТЦ-23-1654 дугаар “...зүрхэвч, шланк, тогооны холбоо, зэсэн зэрэг нийт 63,825,936 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/2хх-172-173 дугаар тал/

  1. Шүүгдэгч Б.ын хувийн байдалтай холбоотой баримтууд

/2хх-214-219, 4хх-27-31 дүгээр тал/

  1. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/3хх-45-46 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор Д.ын өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед дүүргийн , гэх түүхий эд авах цэгт ирсэн. Хашааны хаалга хаалттай байсан. Би ороод гаршийнхаа зүүн талын хаалгыг онгойлгоод хартал дотор нь жижиг, жижиг шуудайнд 40-50 кг-аар хийчихсэн байсан нийтдээ 400 кг зас утас байхгүй байсан. Гайхаад хартал шалгатал баруун талын хаалга нь завсар гарчихсан онгорхой байсан...Сүүлд шалгаад үзсэн чинь 100 кг гууль, 250кг зэс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

/3хх-49, 51 дүгээр тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн НД-23-136 дугаар “...зэс утас ний 6,000,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/3хх-63-64 дүгээр тал/

  1. Дамно ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн НД-23-191 дугаар “...зэс, гууль нийт 4,250,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/3хх-71-74 дүгээр тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор П.ын өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30- нд шилжих шөнө хулгай ороод би доторхыг нь үзээгүй. Дараа нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай “” ХХК-ийн үндсэн захирал Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Т. ирж байгууллагын хашаан доторх хулгай орсон гэх контейнерын гагнуурыг салгуулж доторх багажуудаас яг юу алдсан талаар би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөөд буцаад Хятад руу яваад өгсөн. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орчим манай байгууллагад хуулийн зөвлөгөө өгдөг Г. над руу залгаж “Т. чамайг контейнер дотроос юу алдагдсан талаар мэдэж байгаа учир чамайг итгэмжлэгчээр тогтоох шаардлагатай байгаа тул чамд итгэмжлэл явуулна, чи яг юу алдагдсан талаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх үедээ сайн нарийн хэлж өгөөрэй гэж хэлсэн. Тухайн үед контейнерын үүдэнд босгоод өрсөн байсан цахилгаан хөрөөнүүд байхгүй болсон байсан. Мөн сүх, зэс, кабелийн утас зэрэг зүйл харагдахгүй байсан. Цахилгаан хөрөөг үүдэнд 8 ширхгийг өрөөд тавьсан байсан. Гэтэл 5 ширхэг цахилгаан хөрөө үлдсэн гэхээр 3 ширхэг цахилгаан хөрөө хулгайлсан. Гар сүх контейнер дотор 10 орчим байсан, түүнээс 3 ширхгийг аваад явсан. Кабелын утас 100 метр утсыг бүгдийг аваад явсан. Зэс 80 килограмм байсан боловч бүгдийг аваад явсан байна лээ...” гэх мэдүүлэг,

/3хх-213-214 дүгээр тал/

  1. Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн НД-24-21 дугаар “...хөрөө, зэс, утас, сүх, камер зэрэг нийт 2,259,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт,

/3хх-217-220, 227 дугаар тал/

  1. Шүүгдэгч С.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

/3хх-244 дүгээр тал/

  1. Шүүгдэгч Т.*******ий хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/3хх-246-249 дүгээр тал/

  1. Шүүгдэгч Б.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар,

/4хх -11, 13-25 дугаар тал/

  1. Шүүгдэгч Т.*******ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар,

/4хх-32, 34-51 дүгээр тал/

  1. Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /4хх-53-57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...Шүүгдэгч Б.******* Т.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 140.6 килограмм хэмжээтэй ноолуурыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч Г.*******т 17,223,500 төгрөгийн хохирол учруулсан. Мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө дүүргийн , тоотод хашаанд байрлах иргэн Ц.ийн эзэмшил, өмчлөлийн төмөр вагончикийн цоожийг эвдэн нэвтэрч, 3,150,000 төгрөгийн үнэ бүхий 150 килограмм зэс, 120 килограмм гууль зэргийг, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрт нэвтэрч, 4,384,200 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, эд зүйлсийг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн “” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг // ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрийн хашаан дотор байсан контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 35,717,850 төгрөгийн үнэ бүхий 12 ширхэг зэсэн зүрхэвч, 3 ширхэг зэсэн шланкыг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө уг хашаанд байсан “” ХХК-ийн контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 28,108,086 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг зэсэн зүрхэвч, 2 ширхэг зэсэн шланк, 20 ширхэг хайлуулах тогооны холболт, 8 ширхг зэс холболт зэргийг, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “”-ийн түүхий эд авах цэгийн агуулахын цоожийг эвдэн нэвтэрч, 4,250,000 төгрөгийн үнэ бүхий 250 килограмм зэс, 100 килограмм гууль зэргийг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн далд уурхайн объектын хашаанд байрлах контейнерын цоожийг эвдэн нэвтэрч, 2,099,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг цахилгаан хөрөө, 80 килограмм зэс, 100 метр кабелийн утас, 3 ширхэг гар сүх зэргийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 77,709,136 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь бүлэглэж Г.*******т 17,223,500 төгрөгийн хохирол учруулснаас уг төлбөрийг барагдуулаагүй байна. Иргэн  Ц.ид 3,150,000 төгрөгийн хохирол учруулснаас шүүгдэгч Б.ын хувьд 1.050.000 төгрөгийг төлж барагдуулсан гэх боловч тухайн үел баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогч Б.*******д 35,717,850 төгрөгийн, хохирогч Э.д 4,384,200 төгрөгийн, хохирогч Д.од 4,250,000 төгрөгийн, хохирогч Б.*******д 28,108,086 төгрөгийн, хохирогч П.т 2,099,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна...” гэх.,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь 7 удаагийн үйлдлээр бусдад 34.514.794 төгрөгийн хохирлыг учруулсан. Шүүгдэгч С.******* нь  6 удаагийн үйлдлээр 25.903.045 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах. Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,  бусдын алдагдсан гэх эд хөрөнгийг тогтоогдсон гэх үнэлгээний үнийн дүн зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлд Бусдын алдагдсан эд хөрөнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нарын хувьд 07,08 дугаар сараас эхлэн үйлдсэн гэм буруугаа хүлээж цагдаагийн байгууллагуудад шалгагдсан. Өмнөх шүүх хуралдаан буюу 2023  оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Т.*******, Б.******* нар нь тусдаа хэрэг байгаа талаар, тус хэргийг нэгтгэн шалгалгүйгээр тусад нь шийдвэрлэгдэнэ гэснээр  хэрэг шүүхэд ирсэн. Тухайн зүйлд заасан гэм буруутайд тооцож шийдвэрлүүлэхэд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс татгалзах зүйлгүй байхгүй. Хохирол хор уршгийг хувьд иргэн Ц.ид шүүгдэгч Т.*******ий зүгээс 1.050.000 төгрөгийг төлсөн. т шүүгдэгч Б.ын хувьд 1.416.000 төгрөгийг төлсөн. Нэгтгэсэн хохирлуудыг шүүгдэгч нарын хувьд төлсөн ба үлдэгдэл хохирлуудыг шүүгдэгч нарын зүгээс төлөхөө илэрхийлсэн...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байдаг. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийсэн хашаа зэргийг хамааруулж ойлгоно.

Шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нар нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгч нарын хийсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэх бөгөөд хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ.

            Шүүгдэгч нар нь 6 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба хэргийн бусад оролцогч маргаж мэтгэлцээгүй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ХХК-д 17,223,500 төгрөг, Ц.ид 3,150,000 төгрөг, ХХК-д 35,717,850 төгрөг, ХХК-д 4,384,200 төгрөг, ХХК-д 4,250,000 төгрөг, ХХК-д 28,108,086 төгрөг, ХХК-д 2,099,000 төгрөг, нийт 94,932,636 төгрөгийн хохирол учирчээ.

Шүүгдэгч Б.*******ас 35,856.729 төгрөгийг, шүүгдэгч Т.*******ээс 36,223.729 төгрөгийг, С.*******д 30.122.379 төгрөгийг тус тус гаргуулж, нэр бүхий дээрх хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нар нь шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч шүүгдэгч Т.*******ий зүгээс хохирогч Д.од 1.416.000 төгрөг, шүүгдэгч нараас ХХК-д 2,099,000 төгрөг, шүүгдэгч Б.ын зүгээс 1,050,000 төгрөгийг хохирогч Ц.ид, шүүгдэгч Б.ын зүгээс хохирогч ******* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.*******т 8,611,750 төгрөгийн хохиролд газар шилжүүлэн тус тус хохирогч нарт учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн ба Шүүгдэгч Б.*******ас 35,495,313 төгрөгийг, шүүгдэгч Т.*******ээс 34,107,063 төгрөгийг, С.*******д 29,422,713 төгрөгийг тус тус гаргуулж, нэр бүхий дээрх хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.******* нь хохирогч ХХК-ийн төлөөлөгч Б.******* болон хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нарт нийт 21,275,977 төгрөгийн хохирол,

шүүгдэгч Т.******* нь Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Г.*******, Хохирогч ХХК-ийн төлөөлөгч Б.*******, Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нарт 29.887.727 төгрөгийн хохирол,

шүүгдэгч С.******* нь хохирогч Ц., Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.*******, ХХК-ийн төлөөлөгч Э., ХХК-ийн төлөөлөгч Д., хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нарт 25,203,377 төгрөгийн хохирол тус тус төлөх төлбөртэй,

мөн шүүгдэгч С.*******, Т.*******, С.******* нар нь учрах саадыг арилгах зорилгоор ашигласан 63 77 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 12,658,008 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4,219,036 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд шүүгдэгч Б.******* нь бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй. Хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч бас бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд түүний хувийн байдал, мөн бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч Т.*******ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогддог бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд шүүгдэгч Т.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэм буруугийн тал дээр бол маргаагүй. Хохирогч нарт бол учирсан хохирлыг мөн адил нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч бол бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд түүний хувийн байдал, бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч С.*******г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл нөхцөл, нөхцөл байдал тогтоогддог. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд шүүгдэгч С.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг, гэм буруугийн тал дээр бол маргаагүй байна. Түүний хувийн байдал, бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулгүй хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2-ын ангийн Ерөнхий 2-ын ерөнхий ангийн 2.2  дугаар зүйлийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.******* нь хохирогч ХХК-ийн төлөөлөгч Б.******* болон хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нарт нийт 21.275.977 төгрөгийн хохирол, шүүгдэгч Т.******* нь Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Г.*******, Хохирогч ХХК-ийн төлөөлөгч Б.*******, Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нарт 29.887.727 төгрөгийн хохирол, шүүгдэгч С.******* нь хохирогч Ц., Хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.*******, ХХК-ийн төлөөлөгч Э., ХХК-ийн төлөөлөгч Д., хохирогч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нарт 25.203.377 төгрөгийн хохирол тус тус төлөх төлбөртэй бөгөөд шүүгдэгч С.*******, Т.*******, С.******* нар нь учрах саадыг арилгах зорилгоор 63 77 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 12 658 008 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4.219 .36 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэж байна. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацааны тухайд шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр баривчлагдан, 2023 оны 9 дүгээр сарын 25 өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид яллагдагчаар цагдан хоригдсон. Шүүгдэгч Т.*******ийг энэ хэрэгт 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хорих 415 дугаар ангиас шилжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 661 дүгээр хаалттай ангид яллагдагчаар цагдан хорьсон. Шүүгдэгч С.*******г энэ хэрэгт 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хорих 419 дүгээр ангиас шилжүүлэн авчирч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид яллагдагчаар цагдан хорьсон байна. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өд 22-ны өдрийг хүртэл 121 хоног, шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт 2024 оны 1 дүгээр 25-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 120 нийт 123 хоног, шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 123 хоног тус тус цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 121 хоног, шүүгдэгч Т.*******ий цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч С.******* хоригдсон 123 хоногийг тус тус хорих ялын нэг хоногоор тооцуулах. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг Си Диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Б..*******, Т.*******, С.******* нарын хөрөнгийг хураах, эд хөрөнгийн болон эрхийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоох, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг дурдуулах, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний тухайд шүүгдэгч Б.*******д урд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих,  шүүгдэгч Т.*******, С.******* нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр бол хүртэл хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн буюу гарсан цаг мөчөөс хойш гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч энэ гэмт хэргийг илрүүлэх, мөн хохирлыг төлөх санал санаачилгыг өнөөдрийг хүртэл гаргасан. Шүүгдэгч Б.ын хувьд хэдийгээр бусадтай бүлэглэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцогдсон боловч шүүгдэгчийн зүгээс МНЖ Стийл за ******* ХХК-ийн хохирлоос бусад хохирлуудыг бол бүрэн нөхөн төлсөн. Шүүгдэгч нарын хувьд нийт 94.932.636 төгрөгийн хохирлыг нэр бүхий хохирогч нар буюу 7 хохирогч нарт хохирол учруулсан ба эдгээр хохирлыг нөхөн төлсөн. Мөн  шүүгдэгч Б.ын хувьд бас эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа нь ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Т.*******ий хувьд мөн 7 нэр бүхий хохирогч нарт хохирлыг учруулсан. ХХК, МНЖ Стийл ХХК, ******* ХХК-ийн бусад хохирлыг нөхөн төлсөн. Шүүгдэгч Т.*******ий хувьд бас гэмт хэрэг үйлдэгдсэн цагаас хойш буюу 2023 оны 9 сарын 6-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Энэ нөхцөл байдлуудыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх байх. Шүүгдэгч С.*******гийн хувьд бас эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хэдийгээр гэмт хэрэг гарснаас хойш гэр бүл буюу эхнэр нь 3 хүүхдээ авч яваад салсан, түүнийг гэх одоо хүн одоогоор байхгүй ч Эрдэнийн Хөгжил ХХК-ийн хохирлыг бас нөхөн төлсөн. Шүүгдэгч нарын хувьд бас С.*******ас бусад нь Т.*******, С.******* нарын хувьд бас урьд нь 2023 оны 9 сарын 6-ны өдөр ял шийтгэгдсэн. Тус шийдвэрийг гарахад эдгээр хохирогч нартай холбоотой үйлдэл холбогдлыг тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл өөр үйлдэл, холбогдол байгаа талаар хэлж, хэргийг нэгтгүүлэх хүсэлтийг шүүгдэгч нарын зүгээс тавьсан боловч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогч нарын хувьд бас тодорхой байсан учраас анхан шатны шүүх хэргийг шийдсэн. Улмаар Давж заалдах, Хяналтын шатны шүүхэд энэ үндэслэлээр гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээж, эрх зүйн байдлаа дээрдүүлж нэг удаагийн шийтгэлээр хэд хэдэн гэмт хэргээ нэгтгэн шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч урьдын хяналт тавьж байсан прокурор Д.Цэцэг-Эрдэнийн хувьд энэ  боломжийг бидэнд олгоогүй. Өөрөөр хэлбэл аль 8 сард энэ гэмт хэрэг үйлдэгдээд эзэн холбогдогч, хохирогч үйлдэл нь тодорхой болчихсон байхад 2024 оны 1 сард шүүгдэгч нарыг бол яллагдагчаар татсан. Яагаад үйлдэл холбогдол нь илэрсэн даруйд татаагүй вэ гэхлээр өмнөх хэрэг нь нэг мөр шийдэгдсэний дараа гэдэг байдлаар бас нарын эрх зүйн байдлыг дордуулсан асуудал бий. Цагдан хорих асуудлыг ярьж шийдвэрлүүлсэн боловч хуульд байхгүй үндэслэлээр шүүгдэгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг прокурор бие дааж шийдсэн асуудал шүүхийн шатанд яригдсан. Энэ талаар мөн анхан шатны шүүх дээр гомдол өгч тухайн прокурорын хяналт тавих ажиллагаандаа гаргасан алдаа дутагдлыг бол зөвтгөж шүүгдэгч Б.ыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нөхцөл байдал байгаа. Шүүгдэгч нарын хувьд бас гэм буруугаа сайн дураараа хүлээж, хохирлыг тодорхой хэмжээнд төлсөн. Хохирогч Э., Ц., Д. нарын хувьд шүүгдэгч нараас хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.  Энэ нь эргээд хохирогч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хохирол, төлбөр төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хариуцлагын зорилго нь өөрөө хохирогч нарын хохирол, төлбөрийг нөхөн төлөх гэсэн зохицуулалт байдаг учраас энэ зарчмыг баримтлаад шүүгдэгч нарын эдлэх ялыг багасган шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрөөс зарим хэсэг төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.*******, С.******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.*******, Т.*******, С.******* нарыг нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон 121 хоногтой, Т.******* нь цагдан хоригдсон 123 хоногтой, С.******* нь цагдан хоригдсон 123 хоногтой, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. овогт ийн *******, овогт ын *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус заасан “бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч С.*******г 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Т.*******ийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 6 хоногийн хорих ял дээр 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар,

С.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 6 хоногийн хорих ял дээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нэмж нийт 4 жил 6 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч Т.Билүүний цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 121 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ас нийт 21.275.977 төгрөгийг гаргуулж хохирогч ХХК, хохирогч ******* ХХК-д,

шүүгдэгч Т.*******ээс 29.887.727 төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК, Хохирогч ХХК, Хохирогч ******* ХХК-д,

шүүгдэгч С.*******гаас 25.203.377 төгрөгийг гаргуулж хохирогч Ц., хохирогч ******* ХХК, ХХК, ХХК, хохирогч ******* ХХК-д тус тус олгож

шүүгдэгч С.*******, Т.*******, С.******* нар нь учрах саадыг арилгах зорилгоор ашигласан 63 77 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн болох 12,658,008 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4,219,036 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******, С.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ