| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0096/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/96 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Хохирогч М.*******,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *******-тт зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн *******,******* тоотод оршин суух хаягтай,
Урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 0 сарын 30-ны өдрийн 15 цагийн үед Налайх дүүргийн *******, хэсгийн засмал зам орчим “өөр рүү нь чулуу шидсэн” гэх шалтгаанаар М.******* руу чулуу шидэж түүний толгой хэсэгт оносны улмаас эрүүл мэндэд нь “дух, баруун ухархай, хамар ясны хугарал, их тархины дэлбэнд няцрал, хатуу хальсны дээрх хий, цус хуралт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, дух элхэг, суурь, хамрын хөндийн цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 0 сарын 30-ны өдөр Налайх дүүргийн ******* “Намуун булаг гэх дэлгүүрийн орчим хохирогч М.*******ыг морьтой явахдаа 14 цаг 09 минут 45 секундэд машин руу морины цулбуураар ташуурдлаа гэх шалтгаанаар араас нь хөөж гэх газар очиж машинаасаа бууж 0.775 кг чулуу шидэж морин дээр байхад нь түүний толгой хэсэгт оносны улмаас эрүүл мэндэд нь “дух, баруун ухархай, хамар ясны хугарал, их тархины дэлбэнд няцрал, хатуу хальсны дээрх хий, цус хуралт, зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, дух элхэг, суурь, хамрын хөндийн цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...тухайн залуу морио унаад зугтахаар нь би газраас 3 чулуу аваад шидтэл тэр залуугийн толгой хэсэгт оносон. Араас нь оочоод яасан талаар харах гэтэл морио унаад давхиад өгсөн...” гэсэн мэдүүлгээс гадна хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-10-11 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 179 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-24-25 дугаар тал/, шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч хохирогчид 1,316,900 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 30,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг чулуу хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ