Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 111/ШШ2021/0016

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийгхянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч *******эс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ******* ******* ******* ******* ХХК-д холбогдох шалгалтыг явуулж, тус компани нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан гэх ******* дугаартай зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж холбогдогч ******* ******* ******* ******* ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 04-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн, 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулж ажилласан.

Тус зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтэд холбогдох санал, гомдолгүй бөгөөд Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг дэмжиж байна, ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хариуцагч *******эс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхийгомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ШҮҮГЧ                               С.САЙНБИЛЭГ